Сурвалжлага: "II төрөх"-ийн газрыг булааж, орон сууц барихаар болжээ

Сурвалжлага: "II төрөх"-ийн газрыг булааж, орон сууц барихаар болжээ

Сурвалжлага: "II төрөх"-ийн газрыг булааж, орон сууц барихаар болжээ

Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн газрыг 2003 оноос хэсэгчлэн олгох зөвшөөрөл өгсөөр өдгөө өөрийн байрнаас бусад талбай нь хувийн хэвшилд шилжжээ. "Хүрээ" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй есөн давхар, 150 ортой төрөх эмнэлэг барих төсвийг баталж өнгөрсөн 2021 оноос барилгын ажил эхэлсэн байдаг. Гэвч барилгын стандарт, эмнэлгийн орчны ногоон байгууламж, дүрэм журмыг зөрчиж хувийн хэвшлийн аж ахуй нэгж тус амаржихыг дээрэлхэж, түүнд нь төрийн байгууллага, нийслэлийн эрх бүхий хүмүүс удаа дараа найр тавьсан үйлдэл гаргаж байгаа аж. Тиймээс амаржих эмнэлгийн эмч, ажилчид, үе үеийн ахмад эмч нар болон эмэгтэйчүүдийн зүгээс удаа дараа төрөх эмнэлгийн газраас хэсэгчилж олгосон асуудлыг шалгуулахаар АТГ, БХБЯ, НЗДТГ бусад холбогдох нэгж, газруудад хандсан байна. Эмнэлгийн газрын маргаан яагаад үүссэн, одоо ямар асуудалтай байгаа талаар сурвалжиллаа.

ХОТЫН ТӨВИЙН 12 МЯНГАН ГА ГАЗРААС ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ 7 МЯНГАН ГА ГАЗАР Л ҮЛДСЭН БАЙНА

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 жилийн түүхтэй "Хүрээ" амаржих анх 12 мянга гаруй га газартай байжээ. Гэвч 2001-2003 онд эзэн холбогдогчгүй дуудлага худалдаа явагдаж, улмаар тус эмнэлгийн газраас хувьд шилжүүлсэн байна. Тус газрын маргаан Дээд шүүхээр орж, газрыг буцаан улсын өмч болгох шийдвэр гаргасан ч эрх бүхий хүмүүсийн тушаал, шийдвэрээр тухайн олгосон газар хувийн өмч хэвээр үлдсэн аж. Тодруулбал, 2005 оны долдугаар сарын 20-ны НИТХ-ын 154 дүгээр тогтоолоор II амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторийн 305 мкв талбай бүхий барилгыг "Баялаг бийлд инвест" ХХК-д шилжүүлэх шийдвэр гарч. Тухайн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 21-ний 461 дүгээр захирамжаар "Баялаг бийлд инвест" ХХК-д конторын зориулалтаар 985 мкв газрыг олгосон байна. Улмаар хувьд шилжүүлсэн газрын га өсч, нийслэлийн өмчийн газрыг хувийн хэвшлийнхэнд эрх шилжүүлэн өгсөн байгаа юм.

Тухайлбал, Хүрээ амаржихын эзэмшлийн газрын доод хэсэгт байрлах дулааны шугам сүлжээг, дээд хэсгийн хоосон талбайн хамт хувь иргэнд эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгосон байна. Түүгээр ч зогсохгүй зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд нь архитектур төлөвлөгөөг давхардуулан гаргажээ. Улмаар эмнэлгийн шинэ барилгаас 10 хүрэхгүй метр зайд 400 машины авто зогсоол бүхий үйлчилгээний байр баригдахаар зураг төсөл нь батлагдсан байна.

Эмнэлгийн удирдлагууд энэ асуудалтай холбоотойгоор газрын албанд хандахад Нийслэлийн газрын албаны 2021 оны А-646 захирамжаар иргэнд шилжүүлсэн гэжээ. Газрын албанаас хоёр байгууллага хоорондоо зөвшилц гэдэг хариуг өгсөн ч улсын байгууллага, хувийн аж ахуй нэгжтэй тохиролцох боломж гараагүй байна. II төрөхийн зүгээс амаржих газрын өмчтэй эзэмшлийн талбайгаа л авъя, бусад хэсгийг нь өөрсдөө зөвшөөрлөөрөө авна уу гэхэд "үгүй" гэх хариулт өгчээ. Улмаар маргаан шат шатны харьяа нэгж дээр үл тоогдож, шүүх рүү шилжээд байгаа юм.  Одоо эмнэлгийн эзэмшилд үндсэндээ 7000 гаруй га газар л үлджээ.

Төрөх эмнэлгийн шинэ барилгыг барихад архитектур төлөвлөгөөний норм дүрмийг зөрчиж, ямар ч стандартгүй барилга барих гэж байгаа нь тогтоогдож. Учир нь барилга хоорондын зай 20 метр, эмнэлгийн барилгад 30 метр байдаг бол төрөх эмнэлгийн тусгай бүсэд обьект хоорондын зай 50 метрээс дээш байх стандарттай. Гэвч хоёрдугаар төрөх эмнэлэг дээр хууль бусаар энэхүү стандартыг зөрчиж улсын өмчийг эрх мэдлээр дамжуулан авсан асуудал үүссэн байна.

"ТӨРӨХИЙН УДИРДЛАГУУД ГАЗРАА АВАХААР ТУУШТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА Ч АЛБАН ХАРИУ ХЭН Ч ӨГДӨГГҮЙ"

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байраа олон улсын стандартад нийцсэн төрөх эмнэлгийн барилгаар шинэчлэх болсонд тус эмнэлгийнхэн сэтгэл өндөр байсан нь саяхан. Гэтэл иргэн Г.Баттүшиг тухайн эмнэлгийн архитектур төлөвлөгөө гарч батлагдсан газрын хагасыг нь авч эмнэлгээс 10 хүрэхгүй метр зайтай газраа тасдаж аваад буй. Өнөөгийн нөхцөл байдлыг анхаарч, тохиролцохыг удаа дараа тус иргэнээс хүссэн энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй учир арга буюу II төрөх шүүхэд хандаад байгаа аж. Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Эмнэлгийн зориулалттай барилгын төлөвлөлтийн тухай хууль, бусад журмыг зөрчсөн ч үйл ажиллагаагаа үл зогсоож буй иргэний талд яагаад давуу байдал үүсэв.

Биднийг очиход "Хүрээ" амаржихын шинэ барилгын ажил эд өрнөхийн зэрэгцээ, иргэн Г.Баттүшигийн эзэмшлийн хэсэгт ч барилгын материал буулгасан байдалтай, техник хэрэгсэл хашаанд оруулсан байсан юм. Тиймээс амаржихын газрын маргааны талаар эмнэлгийн удирдлагатай ярилцллаа.

"Хүрээ" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Б.МӨНХСАЙХАН:

-Манай эмнэлгийн архитектур төлөвлөлтийн даалгавар гараад барилга эхлээд явж байхад тус газар дээр дахин зураг төлөвлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл эмнэлгийн барилгын хойно шинэ төлөвлөлт гарч ирсэн. Тодруулбал, тэрхүү архитектур төлөвлөлт нь барилгын бүхий л норм, стандартыг зөрчсөн даалгавар байгаа юм.

10 метр хүрэхгүй зайтай 400 машины авто зогсоол бүхий үйлчилгээний байгууламж, орон сууц барина гэдэг стандарт, эрүүл ахуй талаас ч тэр эх, нярайн аюулгүйн байдлын тухайд ч авч үзсэн боломжгүй. Эмнэлгийн барилгын залгаа шахуу зайгүй орон сууц барьж нарны гэрлийн шууд тусгалыг хаахаар байна.

Эмнэлгийн дулаан алдалт нэмэгдэж, эмчийн үзлэг, байгалийн ариутгалын хувьд ч зохисгүй үйлдэл гараад байгааг бид хэлэх боломжтой холбогдох шат, шатны нэгжүүдэд мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл албан хариу өгсөн газар цөөн байна.

Бид дүрэм журмын дагуу л зөвшөөрлөө олгохыг хүсч байна. Хэрэв хууль, журмынхаа дагуу анхнаасаа газраа олгосон бол эмнэлгийн эзэмшлийн талбайг хувь иргэнтэй булаацалдах шаардлага үүсч, газрын маргаан гарахгүй байсан.

АМАРЖИХ ГАЗРЫН ОНЦГОЙ БҮСЭЭС ХОТЫН СТАНДАРТАА НЭХЭХИЙГ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ШААРДАНА

"Хүрээ" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эмч Д.АДИЛБИШ:

-Хотын үе үеийн Засаг дарга нарын захирамжаас болж нийслэлд зайлшгүй шаардлагатай амаржих эмнэлгийн газрыг эрх мэдэл, албан тушаал, хахуулиар авсан тохиолдол их байна. Түүний нэг нь "Хүрээ" амаржих. Бид хардах эрхтэй. Үнэхээр хууль, дүрэм зөрчөөгүй газар олгосон бол холбогдох байгууллагууд нь нийслэлийн өмчийн газрыг иргэнд шилжүүлсэн шийдвэр, дуудлага худалдаа явуулсан тайлант тэмдэглэл нь байх ёстой.

"Хүрээ" амаржих газрын тухайд 2000 оноос хойш хэсэгчилж, нийт гурван удаа хувь иргэнд шилжсэн байдаг. Тухай бүрд нь шүүх дээр маргаан үүсгэж, улс газрыг эргүүлж авах шийдвэр, тогтоол гарсан ч хэрэгжилт огт байгаагүй. Энэ бүхэн авлигажсан албан тушаалтнуудтай холбоотой. Дээд шүүхийн шийдвэр, бусад холбогдох бүх баримтны хуулбар бий.

Тиймээс ахмад эмч миний бие төлөөлж энэ асуудлын төлөө, төрөх эмнэлгийнхээ газрыг авахаар амаржихын эмч, ажилчидтайгаа нэгдэж ажиллаж байна. Иргэн Г.Баттүшигт олгосон гэх газар бол 100 хувь хууль зөрчиж, стандарт хангахгүй нөхцөлөөр олгогдсон. Тиймээс асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Цаашид хотын стандартыг хамгийн ихээр ярьдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй Шадар сайд С.Амарайханд ч энэ асуудлаар хандана.

Амаржих газрын онцгой бүсэд хууль бусаар архитектур төлөвлөгөө гаргуулж, эрх мэдлээрээ далайлгаж, эмнэлгийн газраас хэсэгчилж авсан этгээдэд хариуцлага тооцож, газрыг улс мэдэлдээ авах нь зүйн хэрэг.

Хотын стандартаар бол барилгын эзэмшлийн талбайн 20-иос дээш хувьд ногоон байгууламж байх ёстой. Эмнэлгийн онцгой бүсэд ногоон байгууламжийн хэсэг бүр ч их байх шаардлагатай. Хотын А бүс дэх төрөх эмнэлгээ газаргүй болгож байгаадаа тушаал, шийдвэрийг нь гаргасан хүмүүс ичих хэрэгтэй. Хэрэв амаржих эмнэлгийн газарт хувь иргэний эзэмшлийн барилга, зогсоол баригдаж эхлэх л юм бол амаржихын эмч, ахмад ажилчид талбайд суулт зарлахад бэлэн байна. Амаржихын орчны агаар цэвэр байх ёстой байтал 400 автомашины зогсоол, үйлчилгээний зориулалттай орон сууц барина гэдэг харамсалтай. А бүс дэх газрыг бага багаар нь хувьчилж бизнес хийдэг нөхдүүдийн эхнэр төрдөггүй мэт авир гаргаж байгаад харамсч байна.

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРТ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БОЛОН ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРАМ ЗӨРЧСӨН БҮХ БАРИМТЫГ ХҮРГҮҮЛНЭ

Амаржих газрын удирдлагууд өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарт холбогдох газрын маргаанд хамаарах бүхий л баримт бичгийн хуулбарыг хүргүүлж байгаа аж. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан түүний хувьд асуудалд арай ул суурьтай хандаж, төрөх эмнэлгийн газрын улсад үлдээж өгөх байх гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа эмч нар хэлж байлаа. Амаржихынхан чадлаараа тэмцэж, эвээр асуудлыг шийдэхийг хичээсэн ч зөвшөөрөлтэй гэхээс өөр тайлбар хэлдэггүй иргэн хэдийнэ дулааны шугам сүлжээг гаргах ажлыг эхлүүлсэн байна. Биднийг очиход эмнэлгийн шинэ дулааны шугам сүлжээний ажил хийгдсэн байлаа. Эмнэлгийн барилга дээр ажилчид байгаагаас гадна эзэмшлийн гэх бүсдээ үйл ажиллагаа эхлүүлэх хувь иргэний талаас өөрийн газраас эмнэлгийн дулааны сүлжээг гаргахаар бэлтгэсэн байна. Гэхдээ цаг агаар хүйтэрсэн учир Дулааны шугам сүлжээнээс боломжгүй гэх хариулт өгчээ. Ямартай ч үндсэн барилгын суурь ухагдахаас өмнө эмнэлгийн газрыг амаржихад нь үлдээхэд холбогдох эрх бүхий хүмүүс анхаарах бизээ.

Бид дараагийн хэсэгт 2000 оноос хойш дуудлага худалдаагаар амаржихын газрыг худалдаж авч, гурван удаа эзэмшил шилжүүлсэн талаар тухайн компаниудтай холбогдож, он, дараалалтай мэдээллийг нэгтгэн хүргэнэ.

Мөн зөвшөөрөл олгосон үе, үеийн эрх бүхий дарга нарын зөвшөөрлийн бичиг, төрөх эмнэлгийн газрын хувьд шилжүүлсэн газрыг улсын өмч болгох шийдвэр зэрэг шүүхийн шийдвэр бусад баримттай сурвалжлан дахин мэдээлнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.221

Yu gd h*****d bdg yum be

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.89.250

turuh tasag ni hvreltsehgvi turuh ehchvvd emnelegiin shalan deer ocheroo uvleegeed hevtej bhad iim baij bolohgvi shvv gazraa butsaaj avaad turuh tasag baria

Avatar

иргэн 2023-10-18 66.181.186.64

яасан их шунал вэ !!!!!! Арай ч дээ энэ эмнэлгийг ёстой газарийг булааж болохгүй шдээ арай ч дээ Ухаан ухамсар бна уу ?????!!!!!!! Нямбаатараа хамийн түрүүнд шийдээч!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.118.92

зөвшөөрөл өгсөн авсан нь хоёулаа хулгайчид шүү

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.92.97

Нямбаатарт өргөдлөө өг !ийм зүй бус асуудлыг цэгцэлж зогсооно гээд байсан биз дээ!

Avatar

Нэргүй 2023-10-18 103.10.21.9

бузар юмнууд бузар барилга байшин барьж байвал одоо юу ч байсан хамаагүй болжээ .тэнд нь хятадуудыг оруулах гэж байгаа юм уу . нээх олон орон сууц хэн тэнд амьдраад байгаа вэ хятадууд л биз дээ Зайсанд бөөн монгол халт мулд яридаг бөөн х***а нар амьдардаг юм билээ .

Avatar

Zochin 2023-10-18 66.181.182.48

turuh emnelegiin gazaraas bitgii humslaad bgache!!!

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.94.182

Өө яаж байгаа юм бэ. төрсөн газрыг минь оролдоод. Баттүшиг гуай зайлаарай. Орк эхнэртэйгээ цуг. Улаанбаатар дэлгүүр чинь байхад болоо юм биш үү.

Avatar

zochin 2023-10-18 66.181.160.10

iimerhuu gazruudaa erguulj avaasai hotiin darga

Avatar

Нэргүй 2023-10-18 124.158.109.175

Бидний амьдарч байгаа нийгэм маань, үгүй гэхийн аргагүй, энэ шүү дээ…

Avatar

Иргэн 2023-10-18 66.181.161.69

зах замбараагүй төрөхөө болцгоо.эмч эмнэлэг аль нь хэрэггүй.аргалаад яв .өөр арга байхгүй.

Avatar

ЗОЧИН 2023-10-18 103.212.116.191

ГАЗАР ОЛГОСОН АВИЛГАЧ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙГ ЯЛЛАЖ ШИЙТГЭ.

Avatar

Нэргүй 2023-10-18 213.87.131.46

== Халуун охид таныг хүлээж байна – – — – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-10-18 103.212.119.83

Зөв сэдэв. Гэхдээ га бишээ, кв.м байхаа.
Сурвалжлагч нар ч гэж наад захын мэдлэг байхгүй. 1 га гэдэг чинь хааш хаашаа 100м талбайг хэлдэг юм

Avatar

И 2023-10-18 202.21.108.32

тоо мэддэггүй нөхөр үү. 12 болон 7 мянган га гэж бисэн байхын. Тариан талбай юу???

Avatar

Ertnii tanil 2023-10-18 103.212.116.225

Ulaan baatar ikh delguur svhee giin huu battvshig
Hurdan barij heregtei tegj bj Mashinii zogsooltoi bolj in ih delguurt hun ordog bolnoo Hurdan hurdan

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.188.23

Энэ төрөх газар бол Улаанбаатар хотын ариун нандин газруудын нэг шүү. Хэдэн арван мянган хүүхэд төрж бойжсон эмнэлэг. Унаган улаанбаатарчуудын хайрлаж шүтэж явдаг газар. Шуналтангууд энэ төрөхөөс савраа тат. Та нарыг тэнгэр ниргэх болно.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.188.195

Shunaluudiin xool bolov uu. Yana daa

Avatar

Нэргүй 2023-10-18 202.179.27.30

Авлигаар баяжиж бгаа архитектор нэртэй нөхдийг АТГ шалгаад,ялыг нь өгөөрэй.Арай,арай ???

Avatar

Зочин 2023-10-18 66.181.189.174

Энэ сурвалжлагч талбайн хэмжээ метр квадрат, га /гектар/ хоёроо ялгадаггүй бололтой. 1 га газар гэдэг чинь хааш хаашаа 100 м дөрвөлжин газар шүү дээ 7000 га гэвэл 7000х10000 буюу 70000000 метр квадрат талбай болно. Энэ бол хотын нэг бичил хороолол /микрорайон/-ы дайтай том газар. Ингэхээр энэ сурвалжлагч яах аргагүй худал мэдээлж, ийм их газартай гээд хувийнханд түүнээс нь өгч орон сууц, авто зогсоол барьж болно гэж ойлгуулах гэсэн нэг талыг барьж олныг төөрөгдүүлсэн бодит бус санаатай мэдээлэл

Avatar

Нэргүй 2023-10-18 43.242.242.59

Бид ардчилсан-капиталист нийгэм байгуулж байгаа юм чинь тэгэхгүй яах юм бэ. Энэ нийгэмд хэн чадалтай, мөнгөтэй, нөлөөтэй нь амьдардаг хуультай юм. Энэ жамаараа л явна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.161.150

12 мянган га гэдэг бол маш том газар. одоо 7000 га үлдлээ гэхийн . 1га бол 100м*100м=10000м.кв шүү дээ. зөв мэдээлэл өгөөч.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.191.173

Энэ их түгжрэлииг шиидэхэд машины олон давхар зогсоол барьж бгаа нь зөв л бна шүү дээ энэ чинь ард иргэд биднии яриад байдаг сурвалжлагч та нарын бичээд байдаг түгжрэлииг шиидхэд тус болж бгаа н бтш үү дэмжиж бна

Avatar

Өвгөн 2023-10-18 66.181.189.178

тэр зогсоолор эмнэлэгийн хашааны гадна зохицуул УБ нэртэй дэлгүүргуай

Avatar

Нэргүй 2023-10-18 103.212.119.13

ЛУИВАРЧДАД ТӨР ГЭЖ БАИГА БОЛ ТӨМӨР НҮРЭ ХАРУЛ

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.94.159

хууль бус шийдвэр гаргасан он дарааллын дагуу бүх албан тушаалтнуудыг шалгаж шүүхээр шийтгүүл.

Avatar

dr 2023-10-18 203.98.76.176

эмч эмнэлгийнхнийг шууд дээрэлхэх юмаа.

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.160.127

энэ бол цэвэр хулгай байна ш дээ эмэнэлэг байсан газар эмнэлэг л ёстой луйварчидаа

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.160.127

энэ бол хулгай шүү эмнэлэг байсан газар шинэ эмнэлэг л барих ёстой юун орон сууц вэ хулгайчууд аа

Avatar

Нэргүй 2023-10-18 66.181.191.173

Ингэж нэг талыг барьж болохгүй ээ энэ хавьд иргэд оршин суугчид машин тавих газар байхгүй орон сууцны дунд явган хүн явах салхилах хүүхэд тоглох ямар ч боломжгүй байгаа харин энэ барилга чинь давхар авто зогсоолын барилга юм бна лэ. Би энэ 50 мянгатад оршин суудгиин хувьд дэмжиж бна бусад оршин суугчид ч дэмжиж бгаа шүү

Avatar

Tr 2023-10-18 202.126.88.192

hutsna biz,muu gulug chini.Ene havi bituu barilga bgaa bizdee.hul gishgeh gazargui bhad demjne gej shaajiin muu durak chini

Avatar

Зочин 2023-10-18 103.57.94.182

50 мянгатад хэзээнээс амьдарч байгаа орк вэ. Наад төрөхөд чинь төрсөн олон хүмүүс тэгвэл эсэргүүцэж байна за юу. Хөдөө рүүгээ зайл.

Avatar

зочин 2023-10-18 202.9.46.95

Хувийн өмчийг хуулиар хамгаалах газар шороог харийн хүн худалдан авч өмчилөн суурьшиж өөрийн улсын туг далбаа мандуулж болох нээ үгүй шүү Газар хувь хүний өмч биш Монгол улсын иргэн хүн бүрийн өмч зөвхөн эзэмших ашиглах эрх нээлттэй ,

Avatar

зочин 2023-10-18 203.17.23.87

орон сууцаа одоо болиоч ээ,эмнэлэг л хэрэгтэй байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.92.98

газрын зөвшөөрлийг анх хотыг зарж баяжиж байсан хулгайч нарын үед л олгосон байна ш дээ. үүний ард авилгал л байгаа.

Avatar

Зочин 2023-10-18 103.212.116.165

энэ барилгын эзэний ард хурэлсух ёрөнхийлөгч бдаг гэж томордог хун ба лээ дургуй хургэвэл шоронд чинь хатаан шүү гд данхалзаж бдаг хун дээ ёрөнхийлөгч хурэлсуээ энэ тоглоомыг зогсоогоочээ

Avatar

зочин 2023-10-18 66.181.179.41

Бүтээн байгуулалт хийнэ гэхлээр газар олддоггүй. 5 дугаар станцаа шийдээдхвэл нэг хэсэгтээ тийш нь барилга барьж асуудал намжих байх.

Avatar

зочин 2023-10-18 139.5.216.125

Нүхтийн цаад талын 2 амыг Улаанбаатар2 юмуу Улаанбаатар Аэро гэж нэрлээд тэнд дулааны станц бариад Богд уулаа нүхэлж зам тавиад өгвөл байдал дээрдэнэ дээ. Машин зам булаалдаж хоорондоо мөргөлдөж байх юм.

Avatar

Нэргүй 2023-10-18 108.31.196.29

Iim zawaan archaagui zuiliig usan nudend ni shunaliin och harvasan ALBAN TUSHAALTNUUD l hiij chadna

Avatar

Л.Л 2023-10-18 66.181.166.134

Энэ УБ хотын хамаг хуучны, түүхийн дурсгалыг нурааж дууслаа шүү…Шилэн хот болгох нь л дээ…Хоёрдугаар эмнэлэгт төрсөн хүмүүс эсэргүүцэж жагсая аа…

Avatar

Нэргүй 2023-10-18 103.57.94.182

Тэгье. Бүр уур хүрчлээ

Avatar

зочин 2023-10-18 66.181.182.245

ГАЗРЫН ЛУЙВРЫГ ЗОГСОО НЯМБААТАРАА. БАС ТЭНГИ КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙДАГ
2А БАЙРНЫ ХҮҮХЭД, ХӨГШЧҮҮЛИЙН ХАРАХ ОРЧИН, БАЙГАЛЫН НАРЫГ ХААЖ БАРИХ ГЭЖ
БАЙГАА БАРИЛГЫГ ЗОГСООЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БОЛГО. ЛУЙВАРЧДЫГ ХАШРАА

Avatar

Нэргүй 2023-10-18 202.21.108.21

Гишгэх зай үлдэхгүйнээ инэгэхлээр чинь түгжрэл улам ихсэнэ шүүдээ

Avatar

12 мянган га нтр 2023-10-18 203.17.23.119

12 мянган га гэвэл бүүр а**х нь ээ 12.000м2 л байх шүү.

Avatar

Зочин 2023-10-18 66.181.190.231

Бүгдийг нь шоронд хий

Avatar

Зочин 2023-10-18 202.70.43.14

Цуцлаачээ

Avatar

Иргэн 2023-10-18 103.212.117.134

Амаржих газар ариун нандан газар байдаг. Үйлийн үртэй хүмүүс байндаа хөөрхий: Баттүшиг, хуулийн дарга Бямбадулам нар ногоон автобусны хэрэг үйлдсэн хүмүүсээс ялгаа алга. . Авилга авч зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчдыг зарлахад л хангалттай!

Avatar

Нэргүй 2023-10-18 202.126.89.90

12 мянган га биш метр квадрат. Хотын барилгажсан нийт талбай гэхэд 30 мянган га байдаг. Сурвалжлагч нар иймхэн дунд сургуулийн сурагч мэдэх зүйлийг мэдэхгүй юм чинь бичсэн материалд нь үнэмшил төрөхгүй байна

Avatar

Нэргүй 2023-10-18 202.72.245.121

Арай л юмаа. Энэ улсад хүүхдээ ирэдүйгээ бодсон нэг ч хүн алга. Тэр хавь бүр авилгад идэгдсэн хэдэн өндөр ширэнгэ болж дууслаа. Өөрсдөө өндөрт амьдарч доогуур нь үр хүүхэд уйлж эхчүүд зовох сайхан л байдын байх даа. Одоо цэгцлэх цаг болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж