Хүн төрөлхтөнд заналхийлэх 6 төрлийн вирусийг анхааруулжээ

Хүн төрөлхтөнд заналхийлэх 6 төрлийн вирусийг анхааруулжээ

Хүн төрөлхтөнд заналхийлэх 6 төрлийн вирусийг анхааруулжээ

Сибирийн мөнх цэвдэгт олон мянган жил хөлдсөн байсан эртний бичил биетүүд дэлхийн дулаарлын нөлөөгөөр гэсч эхэлжээ. Энэ нь хүн төрөлхтөнд гамшгийн аюул учруулж болзошгүйг судлаачид анхаарууллаа.

Вирус судлаач Жан-Мишель Клаверье энэ талаар анхааруулахдаа "Соёл иргэншлээс өмнөх үеийн вирусууд дэлхий дулаарлын нөлөөгөөр гарч ирж байна. Хэрвээ эртний неандерталь хүмүүс ямар нэг өвчнөөр үхсэн бол тэдний цогцосонд одоо ч халдварт вирус нь байгаа гэсэн үг. Хайлж буй цас мөс энэ вирусуудыг ил гаргаж ирнэ" гэжээ.

Эрдэмтэд зургаан төрлийн эмгэг төрүүлэгчийг хүн төрөлхтөнд заналхийлж магадгүй гэж тухайлан онцолж байна. Аюул ихэвчлэн дэлхийн өмнө зүгээс ирдэг боловч энэ удаад мөнх цэвдэг гэсч, микроб, бактери, вирусыг чөлөөлж байгаа тул хойд зүгээс ч бас аюул ирэх магадлалтай болжээ. 

Сибирьт 2016 онд хэт халахад олон мянган цаа буга вирусийн халдвараар үхэж байсан. Эрдэмтэд өмнө нь 48 мянган жилийн өмнөх вирусийг сэргээж байсан удаатай. Манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 1.2 хэмээр дулаарсан. Энэ янзаараа үргэлжилбэл 2030 он гэхэд Хойд туйл мөсгүй болж магадгүй байна. Энэ тохиолдолд мөнх цэвдэгт нуугдсан нэн эртний, халдварлах чадвартай вирусууд дахин идэвхжиж магадгүй юм.

Жан-Мишель Клаверье тэргүүтэй эрдэмтдийн баг 2019 оноос хойш 13 шинэ вирусийг тусгаарлажээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-10-17 202.21.104.2

Ингээд хуцалдаад эхлэхээрээ ямар нэгэн вирус тараадаг туучийнууд шүү!.ккк. Ковидын өмнө нэг цуурхал яваад л байсан, удалгүй корона вирус тархсан. Байгалийн вируснаас айхгүй байна, бактерологийн зэвсгээс л айж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж