Олон зууны түүх, архитектурын гайхамшиг болсон үзэсгэлэнт Парис хотын зуны үдэш Сена мөрний эргээр зугаалж, алдарт Луврын музейд зочилж, Эйфелийн цамхгийг хэрхэн гэрэлтэхийг хармаар байна уу? Мөн та Парис хотноо зохиогдох хүн төрөлхтний хүсэн хүлээсэн олимпын наадмыг үзэж, эх орныхоо төрийн далбааг олимпын тэнгэрт мандаж буй гайхалтай түүхэн мөчийн гэрч болохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ боломжийг ХААН Банк танд олгож, харилцагчдаа Парис хотод хүргэх хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж байна.
Тодруулбал, харилцагч та 2023 оны 10-р сарын 15-наас 2024 оны 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд зургаан сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжаа сунгах болон хадгаламждаа орлого нэмэх 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрхтэй болох юм.
Аяны хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авч болох бөгөөд нийт зургаан харилцагчийг тодруулан ПАРИС-2024 ОЛИМП ҮЗЭХ АЯЛАЛ-ын эрхээр урамшуулах юм. Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн маргаашийн төлөө мөнгөө хуримтлуулахад тань туслах энэхүү аянд нэгдээд Парис хотоор аялангаа олимпын наадам үзэх эрхийн эзэн болоорой.
ТОХИРОЛ:
- 1-р ээлжийн тохирол:10.15-2023.12.31-ний хооронд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзэн болох 3 хүнийг 2024.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны Фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтаар тодруулна.
- 2-р ээлжийн тохирол:01.01-2024.03.31-ний хооронд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзэн болох 3 хүнийг 2024.04.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны Фейсбүүк хуудасны шууд дамжуулалтаар тодруулна.
Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит, харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна. Та банкинд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “ayalal” гэсэн мессеж илгээн нийт тохирлын эрхээ шалгах боломжтой.
Урамшуулалд хамрагдах болзол:
- 6 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа нэмж хийсэн орлогын 100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх;
- Төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансаа 6 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх тус тус олгогдоно.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
- Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;
- Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансны гэрээт хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд тухайн дансны тохиролд оролцох эрх тус тус хасагдана.
Түүнчлэн та Khan Bank аппликэйшнээрээ ч хүссэн газраасаа хугацаатай хадгаламжийн дансаа нээгээд тогтмол хуримтлуулан урамшуулалт аяндаа оролцох боломжтой.
Бидний санал болгох хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хадгаламжаа өсгөөрэй. Дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР – ХААН БАНК
Холбоотой мэдээ