"Үдийн хоол" хөтөлбөрт эцэг эхчүүдээс мөнгө нэмж авахгүй"

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

"Үдийн хоол" хөтөлбөрт эцэг эхчүүдээс мөнгө нэмж авахгүй"

"Үдийн хоол" хөтөлбөрт эцэг эхчүүдээс мөнгө нэмж авахгүй"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрийн талаарх сэтгүүлчийн асуултад хариулсан юм. Тэрбээр "Үдийн хоол" хөтөлбөр хуульчлагдсан учир эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө авахгүй. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг хуваах судалгаа хийж байгаа. Эцсийн буюу Засгийн газрын шийдвэр гараагүй" гэв.

Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг. Өнөөгийн нөхцөлд 1500 төгрөгт багтааж сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгнө гэдэг боломжгүй зүйл.

Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй үедээ мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг.

Үүнтэй маргахын аргагүй. Хувийн сургуулиуд сурагч бүрээс хоолны мөнгө төлбөрөөс нь гадна авдаг. Нэг өдрийн хоол нь 6500-10500 төгрөгийн дундаж үнэтэй байдаг бөгөөд энэхүү хоол нь уургаар баялаг шим тэжээлтэй, иж бүрдэл байдаг байна. Харин улсын сургуулиуд үдийн хоол өгөхдөө сурагчдаас мөнгө авдаггүй. Ирэх 2024 оны төсөвт бага ангийн сурагчдад олгох хүүхдийн үдийн хоолны зардлыг хувийн хэвшлийн сургуулиудаас бүрэн хассан байна. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа бага ангийн сурагчдад олгох үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад олгохгүй байхаар хуульчилжээ. Нэг талаар энэ нь Үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийг зөрчиж байгаа ч олон хүн үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм. Улсын хэмжээнд 380 мянга гаруй 1-6 дугаар ангийн сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж