С.Жамбалжамц олимпийн эрх авсан Монголын анхны дугуйчин болжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

С.Жамбалжамц олимпийн эрх авсан Монголын анхны дугуйчин болжээ

С.Жамбалжамц олимпийн эрх авсан Монголын анхны дугуйчин болжээ

Ирэх 2024 оны Парисын зуны олимпод Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц оролцохоор эрхээ авчээ. Түүний олимпийн эрх өнөөдөр/2023.10.17/ албан ёсоор баталгаажих гэнэ. Олон улсын дугуйн холбооноос Парисын зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулжээ. Олимпийн эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпийн засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болов гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

С.Жамбалжамц нь Азийн наадмын хүрэл медалиас гадна Азийн аваргын элит ангиллын мөнгө, хүрэл медальтай мэргэжлийн дугуйн спортын Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

Онцолж хэлэхэд, С.Жамбалжамц нь Ази тивийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпийн наадамд эрх авч хурд хүчээ сойх Монголын анхны дугуйчин болж байна. Үүнээс өмнө Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад эрхээ авч бус хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж