"Бэрэн групп"-ийн барьцаа хөрөнгөнөөс 135 тэрбум төгрөгийг гаргуулна

"Бэрэн групп"-ийн барьцаа хөрөнгөнөөс 135 тэрбум төгрөгийг гаргуулна

"Бэрэн групп"-ийн барьцаа хөрөнгөнөөс 135 тэрбум төгрөгийг гаргуулна

Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 146,477,966,616.40 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК-аас 112,513,813,886 төгрөг,  2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК , “Бэрэн майнинг” ХХК нараас 20,416,902,222 гаргуулж, “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,547,250,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн эдгээр компаниуд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийджээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт “Бэрэн групп” ХХК-аас 135,811,470,481 төгрөгийг гаргуулж,  “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,666,496,135 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Болд 2023-10-17 66.181.188.151

хамгаалаад ялгүй болгосон юм бол ядаж хөрөнгийг нь багаар үнэлж хохиролыг нь төлүүл удахгүй шинэ үе шинэ ардын хүүхдүүд гарч ирж эд нараар төлүүлэх л байх улсд их хохирол учруулсан женко мэтийн мэтийн юмнууд бол амь нас үр хүүхдээрээ төлөх байх даа

Avatar

Нэргүй 2023-10-17 103.212.119.167

Бусад Алтай констракшн болон НБЦ нар мөнгөө төлж байгаа боловуу

Avatar

Ард аюуш 2023-10-17 51.77.203.234

Жаст компаний дээд шүүхийн шийдвэр их сонин гарсан яг наадмаар. Юу гэж гарсан гэхлээр улсад учруулсан хохирлыг иргэний журмаар шүүхдээд Эрдэнэт үйлдвэр аваарай гэсэн байгаан. Одоо ухаандаа эрүүгийн хэргээр ял авсан Батхүүг шоронгоос гарахлээр нь Эрдэнэт үйлдвэр иргэний журмаар нэхэмжлэх ёстой юм шиг байгаан. Тэр хооронд Жастын колонкоор хульх бензин түлш нэг компани зарах юм шиг байгаан гайхалтай биш гэж үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж