II төрөх: Эх нялхсаас 10-15 метрийн зайд хууль бус барилга барих гэж байна"

II төрөх: Эх нялхсаас 10-15 метрийн зайд хууль бус барилга барих гэж байна"

II төрөх: Эх нялхсаас 10-15 метрийн зайд хууль бус барилга барих гэж байна"

Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын талбайг хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр иргэнд олгож, тус газарт 400 машины зогсоолтой орон сууц барих ажлыг эхлүүлж байгаа талаар өнөөдөр/2023.10.17/ мэдээлэл хийлээ.


Хоёрдугаар амаржих газрын ахмад эмч н.Адилбиш:

-Би залуу наснаасаа тэтгэвэрт гартлаа энэ эмнэлэгт ажилсан. Анх 1959 онд байсан төрөхийн хашааг би сайн мэднэ. Хашааны газрыг хэсэгчлэн хувь хүнд, компанид өгнө гэдэг, төрийн байгууллага төрийн газраасаа өгнө гэдэг байж боломгүй. Өнгөрсөн 2015 онд гэнэт л зөвлөх амбулаторийн газарт хувь эмнэлгүүд түрээслээд байж байсан. 1998 онд зөвлөгөө өгөх газрын газрыг шилжүүлж авсан байсан. Түүнээс хойш нийтийн зориулалттай түрээсэлж байсан. Төрийн өмч орон нутагт шилжсэний дараа би гэрээ байгуулж, түрээсэлж байсан. Гэнэт 2005 онд НИТХ-ын тэргүүлэгчид 154 дүгээр тогтоол гэдгийг гаргаж нийслэлийн таван өмчийг найман орон сууцны төлбөрт шилжүүлсэн байдаг. Ямар ч дуудлага худалдаанд оруулаагүй. Энэ нь Өмч, хувьчлалын хуулийг зөрчсөн. Тухайн үед М.Энхболд засаг дарга байсан. Зөвлөгөө өгөх газрыг Б.Эрдэнэ авсан. Тэр хүн НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан хүн. Тэр хүн тэргүүлэгч, засаг даргатайгаа нийлээд хууль бус зүйл хийсэн нь арай л даварсан зүйл. Амбулаторийн байрыг битүүмжлээд улсад хураах байсан юм. Дээд шүүхийн тогтоол гарахаас зургаан хоногийн өмнө П.Энхээ гэдэг хүн газрыг авсан байдаг юм.

Үндсэндээ гурван удаа шилжсэн. П.Энхээ гэдэг хүн нь хууль бус зүйл хийсэн. Түүнд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Улсдаа хураагдсан. Гэтэл маргаан үүсгээд барилга барих гээд гурван хүн нийлээд авчихсан байна. 2021 онд энэ гурван газрыг нэгтгээд Баттүшигт өгчихсөн. Одоо энэ газар 400 автомашины зогсоолтой барилга барина гээд байна.

Эрх мэдэлтэй дарга нар ашиг сонирхол харж, хууль дүрмээ биелүүлээгүй. Эх нялхасаас ердөө 10-15 метрийн хажууд хууль бус барилга барих гэж байна. Би ахмад эмч нарынхаа төлөөлөл болж байна. Бүгд гарын үсгээ зурж, нийт 92 ахмад гарын үсгээ зурсан. Төрөхийн 180 алба хаагчид бас бий. Төрөхийн ажил ямар хүнд билээ дээ. Би энд нарынхаа төлөө явж байгаа юм. Би анх Барилга, хот байгуулалтын яаман дээр очсон. Би өргөдөл, гомдлоо өгч, хариугаа авсан. Барилгын мэргэжлийн хяналтын хүмүүс нь дүрэм зөрчсөн гэдгийг нь гаргасан. Гэтэл Барилгын хөгжлийн төв нь гарын үсэг зурчихсан байна. Энэ дээр маш том авлига явж байна. Хуурамч бичиг ашиглан энэ бүхнийг хийсэн байж болзошгүй гэж би хардаж байна. Энэ захирамжийг цуцалж өгөөч л гэж хүсч байна. УИХ-ын эмэгтэй гишүүд бас үүнд анхаарлаа хандуулаач.

Хүрээ амаржих газрын шинэ барилгын ногоон байгууламжийн талбайг хууль бусаар иргэн н.Баттүшигт олгосон.

Ажилчдын төлөөлөл "Нийслэлийн Засаг дарга болон АТГ, Барилга, хот байгуулалтын яам гээд бүхий л газар албан бичгээ явуулсан. Гэтэл одоогоор хариу алга. Эмнэлгийн ногоон байгууламжийн газар үгүй болчихлоо. Бүхий л норм, стандарт мөрдөгдөхгүй байна. Газрын маргаан удаан үргэлжилж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.112.218

Уг нь би хотын захирагч байсан бол офицеруудын ордоноос тав шар хүртэл Зайсангаас 32 тойрог хүртэл хот дотор орон сууц оффисын зориулалтаар барилга барихыг хориглох захирамж гаргана тэгээд газрын маргаан асуудал дууссан

Avatar

зочин 2023-10-17 66.181.178.233

газрын луйварыг таслахгүй бол авилга хээл хахууль буухгүй дээ

Avatar

Нэргүй 2023-10-17 188.162.254.41

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж