"Засгийн газар сайн ажилласан юм шиг харагдуулах гэж байна"

"Засгийн газар сайн ажилласан юм шиг харагдуулах гэж байна"

"Засгийн газар сайн ажилласан юм шиг харагдуулах гэж байна"

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2023.10.17/ цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг хэлэлцэх Ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Ерөнхий хяналтын сонсголын товыг өөрчлүүлэх тухай хүсэлт оруулсан ч зөвшөөрсөнгүй. Хуулийн маргаан боллоо. Сая зургадугаар сарын 27-нд Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гарч, сонсгол явуулж цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл, төсөв мөнгө, хүний эрхийн асуудал зэрэг олон чиглэлд хуулийн өөрчлөлт гарсан. Маш том мөнгөн дүн бүхий гэрээ хэлцлүүд хийснийг бүгд мэдэж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулъя гэсэн юм. УИХ-д суудалтай намын бүлэг эсвэл УИХ-ын есөөс дээш гишүүн санаачлага гаргах боломжтой байдаг. Түр хорооны сонсголыг 19-өөс дээш УИХ-ын гишүүн санаачилдаг. Ардчилсан намын бүлгээс таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, 18 байгууллага, албан тушаалтан руу 23 албан бичиг явуулсан. Цар тахлын үеийн материалуудаа хүлээн авч, дэд ажлын хэсэг байгуулж, шинжээчээ томилуулж, сонсголоо хийх ёстой. Гэтэл маш хангалтгүй материалыг бидэнд ирүүлж байна. Зарим сайд руу гурван удаа хүсэлт явуулж байсан. Зохион байгуулалттай юм шиг хүссэн мэдээллийг өгөхгүй байна. Нэг өвчтөнг найман сая төгрөгөөр эмчилж байсан бол сүүлдээ 100 мянган төгрөг болж хувирсан шүү дээ.

Сонсголд ажиллуулах шинжээч томилуулах гэсэн байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэлэлцээгүй. Энэ сонсголыг чанаргүй хийлгэх, 10, 20 их наядын мөнгөн дүн бүхий асуудлыг хэдэн гишүүдээр яриулаад дуусгах нөхцөл байдал үүсч байна.

Бидний зүгээс матераил хангалтгүй байна, шинжээч томилж өг гэдэг хүсэлтээ хэлж, сая маргаан болоод дууслаа. Ажлын хэсэг дээр эрх баригч намын төлөөлөл олонх байгаа. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид хоёр байгаа. Ажлын хэсэг хуралдаж, шинжээч томилъё гэхэд байнгын хороогоор шийдүүлэх ёстой гэсэн. Энэ бол зохион байгуулалттай ажил юм байна. Гэхдээ сонсгол хийлгэсэн нэр зүүх гэж байна. Засгийн газар, УИХ сайн ажилласан юм шиг олон нийтэд харагдуулах гэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ояака 2023-10-17 202.55.188.40

Танай нам бол боломж гарвал идэх уух юмаа урдаа барина биз дээ.Тэгээд Баярцогтоо ерөнхий сайд болгож Эрдэнэбилгээ Сайхан билгээ авчирж Эрдэнэт Хөтөл Төмөрийн үйлдвэр гээд өөр юу байдаг юм бүгдийг цөлмөнө биз дээ.Та нарыг сонгохгүй ээ.Ардчиллын нэр барьж ард түмнийг хуурагчид бол та нар.

Avatar

Зочин 2023-10-17 76.220.74.140

1 тэрэгний 2 дугуй,одоо муулж унагаад дараагийн удаа өөрсдөө эрх мэдэл дээр суух санаатай. Харамсалтай нь бүх салбар элгээрээ хэвтэж дампуурлын ирмэгт ирээд байна

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.190.243

ЯМАР Ч БАЙСАН ЗАСГИЙН ГАЗАР О.ЦОГТГЭРЭЛТЭЙ ХАРЬЦУУЛШГҮЙ САЙН АЖИЛЛАСАН ШҮҮ. ЭНЭ ГӨЛӨГ ЕР НЬ УИХ-Д ЮУ ХИЙДЭГ ЭТГЭЭД ВЭ?. ХООСОН ШҮЛСЭЭ САВИРУУЛЖ ЧАЛЧИЖ, ОЛОН ДОЛООН ЮМ ГОНШИГНОХООС ӨӨР ЗҮЙЛГҮЙ, БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯА БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2023-10-17 192.82.92.42

Дээд боловсролыг салбарыг сехруулж байгаа, Засгийн газар, Яам. Дэлхийн гутамшиг, монголын эмгэнэл!!!

Avatar

Нэргүй 2023-10-17 103.212.116.35

Л.ОЮУНЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР 90 ОНООС ХОЙШ ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ГЭДГИЙГ БУХ МОНГОЛЧУУД МЭДНЭЭ

Avatar

Шударга иргэн 2023-10-17 66.181.160.51

Ардчилсан нам өөрсдөө засаг аваад улс орно элгээр нь хэвтүүлдгийг ард түмэн мартаагүйээ.мартах ч үгүй.Оюунэрдэниин зг бүх цаг үеэс хамгийн сайн нь.та нар битий атаарх.зүгээр л дуугүй бай

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.112.218

Найман сая төгрөгөөр нэг хүнийг эмчилсэн гээд тухайн үеийн сайд нь хэлж байсан хэрэг хуучрахгүй нэг юм болох болно

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.112.218

Ковидын үед МАНгасууд аймаар мөнгө идсэн үнэн шалгавал МАНгарууд бөөнөөрөө ачигдана гэдгээ мэдээд нууж байгаа

Avatar

Зочин 2023-10-17 66.181.181.92

Ковидийн үед Засгийн газар маш сайн ажилласан. Хөл хориог ч бусад улсуудаас эрт тавьсан. АН гүтгэлгийн улстөр хийдэг хулгайч хулигааны араншитай намаа хэзээ өөрчлөх бол-ирээдүй хол байнаа.Ийм зэрлэг авир, зөвхөн хулгай хийхийн төлөө ажилладгийг чинь ард түмэн мэддэг болсоншдээ.

Avatar

Зочин 2023-10-17 202.179.21.226

АН-ын удирдлагууд гэгчид Засгийн газрыг харлуулах, гутаахаас өөр юу ч хийхгүй юм. Сонгуульд унах нүхээ бэлтгэж байна даа. Ковидын үед АН Засгийн эрх барьж байсан бол улс орноороо сүйрэх байсан. Цогтгэрэл, Өнөрбаяр, Тулгат гээд эрх мэдэл, албан тушаал сэрүүн зүүдэлсэн нөхөд байх юм. АН-д Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хэмжээний шударга, зоримог удирдагч үнэхээр дутагдаж байна. Хэсэг бүлгээрээ Элбэгдорж, Баттулга нарт дөрлөгдсөн нөхөд байх юм.

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.191.220

Аль аль нь дүр эсгэсэн луйварчид

Avatar

Зочин 2023-10-17 202.126.89.16

Засгийн газар сайн ажиллаж байгаа. Ковид зэрэг олон ноцтой хүндрэлийг богино хугацаанд давж, улс орны эдийн засаг бизнесийг сэргээх , иргэдийн амьдралыг тэтгэх талаар муугүй ажилласан. Ер нь манайх ямар байх нь Хятад оросоос хамааралтай болсон нь тод харагдаж байна. Хятадын хил нээгдэж л бид чөлөөтэй амьсгалж эхлэлээ. Гэтэл манай АН хоёр хөршид бараг дайсагнаад, хэвлэлүүд нь энэ орныг зөвхөн муулаад,эдний талын олон хүмүүс бүр үзэн ядаад.Хоёр хөршгүйгээр бид сайхан амьдарч чадах юм уу даа.

Avatar

Зочин 2023-10-17 202.126.89.16

АН-ын хайрт барууны том хөрөнгөтнүүд монголыг Украин шиг л ашиглаж сүйрүүлэх б**х . Тэд дэлхийг ганцаар ноёрхох хүсэлтэй хүмүүс. Олон зуун жил дэлхийг колончилж байсан асар их туршлагатай этгээдүүд. Манай хөрөнгөтөнүүд тэдний үр сад,залгамжлагчид. Энгийн иргэдийн хөдөлмөрийг сорогсод. Бусдын орны адил монголын баялагийг үнэгүй шахам л сорох биз. Ардчилагч гэх хулгайчууд биднийг бусад орны үл бүтэх этгээдүүдтэй хамсан сорж одэх сонирхолтой нь аль дээр үеэс илэрсэн

Avatar

Зчоин 2023-10-17 66.181.180.222

Жинхэнэ боловсролгүй оркууд л ингэж боддогмйн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж