Хойд Солонгосоос ОХУ руу 5 удаа зэвсэг тээвэрлэжээ

Хойд Солонгосоос ОХУ руу 5 удаа зэвсэг тээвэрлэжээ

Хойд Солонгосоос ОХУ руу 5 удаа зэвсэг тээвэрлэжээ

Хойд Солонгос, Орос хооронд наймдугаар сарын дунд үеэс хойш Москвагийн хоёр хөлөг онгоц дор хаяж таван удаа нааш цааш явсныг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. "Washington Post" сонинд бичсэнээр эдгээр хөлөг онгоцоор зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй. Хөлөг онгоцууд Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Нажин боомт, Оросын алс дорнодын Дунай боомт хооронд явсныг Лондонд төвтэй "Royal United Services Institute" мэдэгдэв.

Үүнээс өмнө өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын засгийн газар мөн ижил мэдэгдэл хийсэн. Тодруулбал, ОХУ сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд 1000 гаруй чингэлэг бүхий зэвсэг, сумыг Хойд Солонгосоос далайн тээврээр авчээ.

Тээвэрлэлт наймдугаар сарын дунд үе буюу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Пёньян дахь айлчлалын дарааханаас эхэлсэн байна. Мөн тээвэрлэлт эхлээд сар орчмын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Владивостокт айлчилсан билээ.

Оросын тугтай "MV Angara" гэх ганц л хөлөг онгоц есдүгээр сарын 7-ноос аравдугаар сарын 1-ний хооронд явсан гэж Цагаан ордон мэдэгдсэн. Харин "Washington Post" сонинд мэдээлснээр "MV Maria" нэртэй өөр хөлөг онгоц ч бас хиймэл дагуулын дуранд буужээ. Эдгээр хөлөг онгоц нь зэвсэг тээвэрлэсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ хөлөг онгоцууд Оросын цэргийн ложистикийн сүлжээтэй холбоотой гэж үзэж байна. Ажиллагааны өмнөхөн хоёр хөлөг онгоц автомат танилтын системээ унтраасныг мөн илрүүлжээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гаригт Хойд Солонгост айлчилна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-17 66.181.161.4

Дэлхийн 2 р дайны үед фашизмын талд харгис цагдаагаар ажиллаж эх орон нэгтнүүдээ болон орос иргэдийг хядаж байсан урвагч Укрианаар дамжуулж ОХУ г туйлдуулах барууны хорт бодлогыг ойлгохгүй монгол үхэрнүүд ямар олон юм.Хэний буянаар бөөснөөсөө салж тэмбүүгээр хамраа унагаахаас сэргийлэв олон охид хөвгүүд хуучнаар ЗХУ д болоьсрол эзэмшиж эх орноо хөгжүүлэхэд гар бие оролцож байсныг буурал түүх мартаагүй.Японы эзэрхэг түрэмгийчүүд монгол оронд өнгөлзөж Халхын гол орчмоор довтолход хэн туслаж хөөв.

Avatar

Нэргүй 2023-10-17 103.57.93.101

Oros suirch bnda

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

)))))) Халуун охид таныг хүлээж байна – — – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-17 124.158.69.223

Зөв байна. Сайн байна. Укрейнд АНУ болон Европын орнууд бүгд л з****г нийлүүлж байгааг дэлхий харж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.188.127

чааваасдаа,,,

Avatar

Зочин 2023-10-17 85.110.51.112

Дангаараа барахгуй л болж дээ…

Avatar

Зочин 2023-10-17 202.126.89.16

Барууны хөрөнгөтнүүд Украины нацистүүдийг зэвсгээр бүрэн хангаж, улсын төсвийг нь бүрдүүлэхэд тусалж байна. ОХУ-ыг сүирүүлж устгах зорилгаар нацистүүыг ашиглаж дайтуулж байна. Украины нутгийг НАТО-гийн цэргийн базуудын оромж болгож, цөмийн з****г байрлуулж орос оронд ойрын зайнаас цохилт өгөхөөр санаархаж байна гэж яриад бичээд байна. Бүр турк хүртэл Украинд дрон нийлүүлж байна, Нацистүүд гадаадаас з****г авч болдог, ОХУ болохгүй хэрэг үү. Дэндүү туйлшрч, баруунд долгиноод байгаа юм биш үү.

Avatar

Нэргүй 2023-10-17 78.142.18.219

Орос Х.Солонгос юугаа наймаалцах яах эсэх нь АНУ Европд ямар ч хамаагүй байхгүй, тэдний бүрэн эрхийн асуудал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж