"61 их сургуулийн 50 хувь нь шаардлага хангахгүй байна"

"61 их сургуулийн 50 хувь нь шаардлага хангахгүй байна"

"61 их сургуулийн 50 хувь нь шаардлага хангахгүй байна"

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.10.17/ их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг анх удаа зарлалаа.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Бид алсын хараагаар олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлнэ. Чанарыг дээшлүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байна гэдэг алсын хараатай. Сая батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар дээд сургуулийн үндэсний эрэмбэ чансаа хөтөлбөрийн чанарыг энэ хуулийн 12.13 заалтад заасан цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний үнэлгээний байгууллагатай хамтран хоёр жил тутам хийж, олон нийтэд мэдээлнэ гэж тусгасан. Тийм учраас бидний үндсэн үнэлгээ ирэх хавар зарлагдана. Өнөөдөр зарлаж байгаа эрэмбэ чансаа бол урьдчилсан үнэлгээ гэдгийг хэлье. Бид тавдугаар сард Лондон хотод "Дэлхийн боловсролын сайд нарын чуулган"-д оролцох үеэрээ дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарладаг "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж, манай улсын сургуулиудын дотоодын эрэмбэ чансааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Олон улсад нэр хүндтэй "Times Higher Education" байгууллага болон Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтарч, өнөөдөр зарлаж байгаа урьдчилсан эрэмбийг гаргасан.

Өнгөрсөн хугацаанд намайг анх ажлаа авахад улсын хэмжээнд 100 орчим их дээд сургуультай байсан. Одоо 27 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, 4000 орчим хөтөлбөртэй байсныг 1286 орчим хөтөлбөрийг цуцалсан.

Монголд энэ эрэмбээр сургалтын гүйцэтгэлээрээ 60-аас дээш хувийг хангаж байгаа 18-хан их сургууль байна. Харин 50-иас дээш хувийг хангаж байгаа их сургууль 30 орчим байна. Өнөөдрийн эрэмбэ чансаагаа зарлаж байгаа 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна. Эндээс харахад, их сургууль нь боловсролын өндөр чанар шаарддаг институц байх ёстой. Дээд сургууль гэж 2025 оноос байхгүй болж, зөвхөн их сургуулт, коллеж гэж байдаг болно. Цаашдаа их сургуулийн статусыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог өсгөхөөс эхлээд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр их дээд сургууль төгсч байгаа гурван хүүхдийн хоёр нь ажлын байргүй байна. Монголд өнөөдөр идэвхтэйгээр ажил хайж байгаа 20 мянган залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой мөртлөө ажлын байраа олж чадахгүй байна. Нөгөө талаасаа ажил олгогчдын хүссэн ур чадварыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон дээд сургуулиуд хангаж чадахгүй байна. Ажлын байран дээр очоод ур чадвараараа гологдож байна гэдэг дүгнэлт гарсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд 38 мянган инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байгаа ч үүнийг хангаж байгаа их дээд сургууль цөөн байна.

Мөн арванхоёрдугаар ангиа төгссөн хүүхдүүд дотоодод бус гадаадад дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй болсон байна. Тийм учраас Монголынхоо дээд боловсролын чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бий болгохоор эрэмбэ чансааг зарлаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан. Дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, дараах эрэмбийг тогтоолоо.

Эрэмбээр эхний 20-д жагссан их сургуулийг үлдээж, хойш жагссан бол дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг ирэх 2024 оноос зогсооно. Урьдчилсан эрэмбэ чансааг танилцуулбал,

  • Монгол Улсын их сургууль
  • Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль
  • МУБИС
  • ХААИС
  • Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
  • СЭЗС
  • Отгонтэнгэр их сургууль
  • Моносын Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
  • СУИС

Судалгааны их сургуулийг байгуулахад магистр, докторын сургалт маш чухал. Эхний гуравт эрэмбэлэгдсэн МУИС, АШУҮИС, ШУТИС их сургуулиудад 20 докторын судалгааны сургалтыг төрөөс 100 хувь санхүүжүүлж, цалинтай сургана.

БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:

-Олон улсын байгууллагаас арга зүйн дэмжлэг авч, их дээд сургуулиудыг 272 үзүүлэлтийг хэмжиж, 39 түлхүүр үзүүлэлтээрээр нь харьцуулж ажилласан гэж ойлгож болно. Дээд боловсролын статистик мэдээлэл үнэн бодит гарч ирнэ. Энэ үзүүлэлтийн араас мэргэжлийн хяналт ажиллаж, аудит хийнэ. Гурван үе шаттай хяналт хийсэн боловч алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Бодит үр дүнг урьдчилсан байдлаар зарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.114.81

Дээд сургуульд хэн дуртай нь сурч байна.Элсэлтийн босго оноог 600 аас дээш байлгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-17 66.181.176.151

Би говьалтай,Дорноговь,дарханд их эмч бэлддэг дээд сургуулиудын болиосой гэж боддог. хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч багш нарын чадвар муу, аргаа бараад хэдэн хүнд бараг докторын зэргийн бэлэглэх шахуу өгөөд эрдэмтэнтэй болгосон. ямар чанаргүй 2,3 эрдэмтэн нэртэй хүнтэй, арай арай . төгссөн эмч нар нь үаардлага хангахгүй. тэр сургуульд эмнэлэгтйн дунд мэргэжилтэн л бэлдвэл таарна. дадлага хийж байгаа эмнэлэг нь ямар боломжгүй.

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.177.171

сурггуль нэртэй цугларалт бөөгнөрөлт цаг нөхцөөдөг газруудыг хаа

Avatar

Иргэн 2023-10-17 59.153.113.68

Эмчээс өөр ямар ч мэргэжлээр төгссөн ажил олдохгүй бхаа, .

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.46.84

зөв зөв

Avatar

Багш 2023-10-17 202.9.40.16

МУИС яагаад ч нэгдүгээрт бичигдэхгүй. Багш нар нь хуучирсан хоцрогдсон хөтөлбөр нь бас мяарсан соц нийгмийн үлдэгдэл оюутанд ээлгүй сургууль. Худлаа дүгнэжээ.

Avatar

Иргэн 2023-10-17 202.9.40.16

Шаардлага хангахгүй сургуульд толгой муутнууд цуглана. Хожим нь нийгмийн гологдоод болно. Тиймээс тэр сургуулиудыг татан буулга.

Avatar

Алтанчимэг, 2023-10-17 59.153.86.152

Чанаргүй сургуулиудыг хаах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2023-10-17 108.31.196.29

ih surguuliin surgaltiin chanar ni bagshiin medleg, ur chadvaraas shuud hamaarna shde, bagsh songoj avch chadahgui bna, dunguj ajild orj bgaa yaijisan awgai nar uursdiiguu bi shildeg bagsh geed zarlaad yavahhig sonsoj blaa, ajillaad udsan ni ch oyutandaa gologdood, terneesee ch ichih shinjgui,

bagshiin ajil gedeg hoolniihoo mungiig oloh heregsel bish baimaarsan. chadvargui medleggui, uuriiguu hugjuuldeggui nohdiig zorigtoi zailuulaad chadltai zaluusaar orluulah heregtei

Avatar

БАГШ 2023-10-17 202.9.46.108

хөгжмийн консерватори эхний 10-д багтах ёстой. СУИС биш …..

Avatar

zochin 2023-10-17 66.181.181.179

zuv, ih deed surguuliudiig tsuun, chanartai bolgoh heregtei.mash chanargui surguuliudiig haah heregtei.

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

хүннү 2023-10-17 202.55.188.98

Л. Энх-Амгалан сайд аа. Миний таньдаг хүн МУИС-д багшаар орсон. Тэр хэлэхдээ “МУИС ч асуудалтай юм байна, сэтэгц нь өөрчлөгдсөн багш нар олон байх юм, эмэгтэй багш нар нь бүгд нөхөргүй юм, нөхөртэй байх ч нөхцөлгүй юм байна” гэж гайхаж байсан. Сүүлийн нэг жил уулзсангүй тэр минь тэднийхээ дунд уусан одсон бололтой. Тэдэнд “МУИС”- гэдэг нэр нь чухал. Угтаа бол сайн багш нараа авч үлдэж нэр баастсан “докторууд” аа явуулах ёстой. Тэд бүгд “халтуурчид” болсон.

Avatar

Нэргүй 2023-10-17 221.153.214.136

зогсоох хэрэг бну өөрсдөө дампуурна биз

Avatar

Зочин 2023-10-17 66.181.181.92

Маш зүйтэй. Энэ сайд 1990-ээд оноос эхлэн буруу замаар будаа тээсэн боловсролын системийг шинэчлэн төгөлдөрүүлэх талаар их зүйл хийж байна.

Avatar

Нэргүй 2023-10-17 202.131.245.34

1 нам дангаараа засаг бариад 7 жил болж байна, хариуцлага хүлээх эзэн нь тодорхой

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.160.73

Эргүү тэнэг коммент эрээчигч шар хадны эмнэлэгт оч доо

Avatar

Монгол 2023-10-17 93.23.18.252

Ёстой цөөхөн чанартай сургууль хэрэгтэй шалгаад нягтлаад зогсоогоод өг монголоор дүүрэн сургууль монголоор дүүрэн лээд мэргэжилтэй нөхдүүд
Яасан Улс орон хөгжихгүй л байна

Avatar

Дэлхийн оюуны брэнд МҮИС-ийн төгсөгч. 2023-10-17 103.212.116.179

Миний Монголын хамгийн том их сургууль,энэ дэлхийн ОЮУНЫ БРЭНД Монголын Үндэсний Их Сургууль мину хаана байна аа…хаана үлдчих вэээ….

Avatar

зочин 2023-10-17 59.153.113.77

хүний амь хэцүү шүү анагаахын сургуулийг зөвхөн улс бэлддэг болоо. хувийн сургууль мөнгө хөөгөөд сургаж чадахгүй байна_.

Avatar

зочин 2023-10-17 59.153.113.77

эхнийхээ 20 ийг гаргаад бусад нь татан бугдах бэлгэлээ хангаж байсан нь дээр шүү. Дүлэгнээд байхаар чинь эцэг эхчүүд хүртэл хүүхдээ хаана сургахаа шийдэж чадахгүй болно шүү сайдаа. Танай яөм ч дээ чадваргүй хүнээр дүүрсэн шүү. Та өөрөө мэргэжлийн бус . саайжруулж байна уу бантагнуулж байна уу бүү мэд боллоо.

Avatar

zochin 2023-10-17 43.228.129.134

Яг зөв 👍👍👍

Avatar

Нэргүй 2023-10-17 203.98.76.4

ДЭЭД Боловсрол мэдээж чухал гхдээ Чансаатай буюу Тэнцэх Хүүхдүүд л сурах учиртай. Япон, Герман шиг Хөгжие гэвэл Монголд ер нь ДУНД Боловсрол л хэрэгтэй байгаамдаа. Гэтэл Монголд бүх ТМС-ууд, Коллежуудад Социализмын үеэс л хатуу хэлэхэд “хүнд гарын” хүүхдүүд сурах тэднийг залхаах хэрэгсэл байж , сурагчид нь тэтгэлэг, цалингараа шоудаж Улсын Төсвийн Хөрөнгө үргүй зарагддаг. Сүүлийн 30 жилд энэ байгуулсан Хот, Аймгуудаа хар, нэг тэгш, зөв угсралттай, чанартай гүйцэтгэл ажил хаа ч алгаа….

Avatar

Хаа сайгүй DISQUALIFIED буюу ЧАНАРГҮЙ, ТЭНЦЭХГҮЙ, ДЕФЕКТ АЖЛУУД 2023-10-17 203.98.76.4

ДЭЭД Боловсрол мэдээж чухал гхдээ Чансаатай буюу Тэнцэх Хүүхдүүд л сурах учиртай. Япон, Герман шиг Хөгжие гэвэл Монголд ер нь ДУНД Боловсрол л хэрэгтэй байгаамдаа. Гэтэл Монголд бүх ТМС-ууд, Коллежуудад Социализмын үеэс л хатуу хэлэхэд “хүнд гарын” хүүхдүүд сурах тэднийг залхаах хэрэгсэл байж , сурагчид нь тэтгэлэг, цалингараа шоудаж Улсын Төсвийн Хөрөнгө үргүй зарагддаг. Сүүлийн 30 жилд энэ байгуулсан Хот, Аймгуудаа хар, нэг тэгш, зөв угсралттай, чанартай гүйцэтгэл ажил хаа ч алгаа…

Avatar

Зочин 2023-10-17 202.126.90.124

Их дээд сургуулиуд МАН-ын цүнхчдийн гарт орсон. Монгол улсын боловсролын тогтолцоо бүрэн дампуурсан. Чадалтай боловсролтой хүмүүсийг шахан гаргаж, зусар зулгуй нар их дээд сургуулиудыг гартаа оруулж, боловсролын бус хулгай, авилгалын үүр болгож байна. Нэг жишээ нь Монгол улсын их сургуулийн хуулийн сургууль. Тэнд ямар ч гадаад хэл усгүй, мэдлэг чадваргүй хүмүүс сургуулийн удирдлагад байна. Ж.Эрхэсхулан гэх мэт зусар, зулгуй нар…

Avatar

Нэргүй 2023-10-17 202.72.245.121

Том том байшин савтай улс төрчдийн мөнгөө угаасан их дээд сургуулийг өөр зориулалтаар ашиглах хэрэгтэй. Энх-Амгалан сайд бас ч гэж муугүй ажиллалаа. МҮИС ШИХИхутаг Отгонтэнгэр ч ч гэх шиг бүлэглэлийн сургуулиудыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-17 59.153.114.70

Улсын хөгжлийн чөдөр тушаа болж чанаргүй боловсон хүчин бэлтгэж төр түмнийг хохироодог их сургууль нэртэй ашиг олох зорилготой хувийн сургуулиудыг бүрмөсөн хааснаар улсаа хөгжүүлэх чанартай боловсон хүчнийг бэлтгэх нөхцөл бүрдэж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцах суралцагсдын тоо өсөж зөв гольдрилдоо орно.

Avatar

Зочин 2023-10-17 59.153.114.70

Зуун ямаанд жаран ухна 3.3 сая хүн амтай улсад 7-8 их сургууль байхад хангалттай. Шинэ Зеланд улс 5 сая хүн амтай 7 их сургуультай. Манай хувийн их сургуулиуд их сургуулийн шаардлага хангах нь битгий хэл дээд сургуулийн ч болзол хангадаггүй‼️ Энх-Амгалан сайдаа улсын хөгжлийн чөдөр тушаа болж чанаргүй боловсон хүчин бэлтгэж төр түмнийг хохироодог их сургууль нэртэй хувийн ашиг олох зорилготой хувийн сургуулиудыг бүрмөсөн хаая.

Avatar

Нэргүй 2023-10-17 139.5.218.97

Хүний эмчийг хувийн сургуулиар бэлтгэж байгаа нь согтуу хүмүүсийг машин бариулж замын хөдөлгөөнд оролцуулж байгаагаас ялгаа байна уу? Эмчилгээ, сувиллын чиглэлийн хувийн сургуулиудыг хаа!

Avatar

Зочин 2023-10-17 59.153.114.70

Яг зөв 👍👍👍 Анагаахын чиглэлийн эмч нарыг зөвхөн улсын их сургуулиудад бэлдэнэ гэж нэг мөр хуулиар хориглох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-17 202.131.238.26

Барууны орнуудад бүгд л хувийн сургуульд сурч байгаа шүү дээ. Улсынх гэхээр чанартай байдаггүй гээд дээр хэлээд байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-17 202.131.238.26

гадаадад 3 жил сураад 4 дэх жилээ төлбөрөө хийж чадахгүй болоод Монголын нэг улсын сургуульд шилжиж орсон юм. Тэр үед зарим багш нь надаас муу мэдлэгтэй байсныг хараад гайхаж байсан. Одоо ганц нэг нөхөр нь зурагт, интернэтээр том том яриа л байдаг юм. Би дотроо муу байж бил ээ гэж бодоод л суудаг. Улсын сургууль ийм байхаар бусад нь ямар байх уу ойлгомжтой

Avatar

Нэргүй 2023-10-17 202.126.88.200

Отгонтэнгэр гэн үү ингээд ашиг сонирхол ороод эхэллээ

Avatar

Нэргүй 2023-10-17 108.31.196.29

tegj yarival mongold ih surguuli shig ih surguuli baidag yum uu, mun yarivaa, bugd hangaltgui shd

Avatar

Иргэн 2023-10-17 202.126.90.118

сайдаа? эмч бэлдэж бгаа хувийн сургуулийг маш нарын шалгуураар шалгаж эмч бэлдэнээ.сүүлийн үеийн эмч чадвар муутай оношоо зөв тавьж чадахгүй өвдөөд ирж бгаа хүнийг олон удаа явуулах чагнаад мэдэхгүй баахан шинжилгээ байнга 2сар болоод хийлгэнэ.арай биш бна.одоо мүис.этүгэн.их засаг гээд сургуульд эмч бэлдэхарайл биш бнаа?эмч бэлдэх багш нар мэдлэг муутай юм уу? эмч нараа бэлдэх түлхэц эмнэлэг алга.дадлага туршлагатай эмч бэлдээд хүнийг санхүү эдийн засгаар хохироож юугаа хийх вэ?

Avatar

Нэргүй 2023-10-17 202.131.238.26

Орчин үед эмчилгээ чинь оношилгоон дээр тулгуурладаг болсон шүү дээ. Хуучин шиг чангаж үзээд таамгаараа эм бичдэг үе өнгөрсөн. Бүх юм нарийн шинжилгээнд тулгуурлна.

Avatar

Нэргүй 2023-10-17 103.212.116.12

10 СУРГУУЛИЬ ХАНГАЛТТАИ БУСДИГ ХАЛГИГ ХАДАСАР ХАД

Avatar

Нэргүй 2023-10-17 202.21.107.32

Тэр жагсаалтаа нийтлэхгүй юм болов уу
Арай гайгүй 18 сургуулиа үлдээгээд бусдыг нь хаах нь дээрбайх аа даа.
3.4 сая амтай улсад 1 л их сургууль хангалттай биш үү

Avatar

Нэргүй 2023-10-17 202.126.88.133

30 жилийн боловсролын хөгжлийн үр дүн Ардын мөнгийг хайран даа

Avatar

Шударга иргэн 2023-10-17 66.181.160.60

Монголд боловсролын систем бүхэлдээ бизнес болж хувирсан.Хөдөөгиин малчид үүнд чирэгдэж бүх малаа сургалтын төлбөр нэрээр хаан банкнд тушаасан.ядуурал улам нэмэгдсэн.үүнииг засах ганц сайд ЭНХАМГАЛАН маш сайн ажиллаж байна.Их доод сургуулийг 20 болгох нь маш зөв.ард түмэн дэмж шуурхай шиид сайдаа.

Avatar

зочин 2023-10-17 202.21.120.66

Сайдаа мэдээлэлээ сайн нягталж шалгасан биз та ч бас барьцгүй хүн байна шүү бүхэл бүтэн аймгийг заслин хийсэн 1 цэцэрлэгт 15 жижүүр байсан гээд асуудал байна шүү

Avatar

Нэргүй 2023-10-17 139.5.217.114

"Өнөөдөр их дээд сургууль төгсч байгаа гурван хүүхдийн хоёр нь ажлын байргүй байна" гэх. тэгсэн хирнээ боловсон хүчин дутаж бн гээд хамаг мөнгө, залуусаа гадаад явуулах. жинхэнэ мангуунууд шүү.

Avatar

Нэргүй 2023-10-17 68.100.57.175

Зөв шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж