Телеграмаас бусад платформ Хамаст хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

Телеграмаас бусад платформ Хамаст хаалттай байна

Телеграмаас бусад платформ Хамаст хаалттай байна

Хамас бүлэглэлийнхэнд дийлэнх цахим платформ хаалттай байдаг. Гэхдээ аравдугаар сарын 7-ноос хойш Хамасын телеграм хаягийн дагагчид огцом өсөв. Тухайлбал, Хамасын зэвсэгт жигүүр Аль-Кассам бригадын цахим хаягийн дагагч энэ хугацаанд гурав дахин нэмэгдэж, нийтлэгдсэн бичлэгүүдийнх нь үзэлт 10 дахин өсчээ. Тодруулбал, мөргөлдөөнөөс өмнө Аль-Кассам бригадын хаяг 200 мянган дагагчтай байсан. Мөн бичлэгүүдийнх нь үзэлт дунджаар 25 мянга байсан нь 300 мянган болж өсчээ.

Хамасын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн үг зэргийг нийтэлдэг өөр нэг цахим хаяг 166 мянган дагагчтай байсан бол одоо 414 мянга болжээ.

Европын холбооноос баталсан шинэ хуулийн дагуу цахим сүлжээнд терроризмыг сурталчилсан контент нийтэлбэл шийтгүүлнэ. Тиймээс “Мета”, “Google” компаниуд Хамасын хаягуудыг хаасан. “Х” ч бас Хамас болон түүнтэй холбоотой хэдэн зуун хаягийг идэвхгүй болгожээ.

Гэвч Телеграм дахь Хамасын хаягууд идэвхтэй хэвээр байна. Телеграм нь Оросын бизнес эрхлэгч Павел Дуровын үүсгэн байгуулсан,  Дубайд төвтэй платформ юм.

Контентын зохицуулалтын дүрэм нь маш сул учир Телеграм нь олон улсын хэмжээнд хэт даврагч бүлэглэлүүдийн дунд алдартай. АНУ дахь хэт барууны бүлгүүд ч Телеграмын өргөнөөр ашиглаж байна. Капитолын үймээний дараа АНУ-д Телеграмын нэр хүнд улам өсчээ. Дэлхий даяар 800 сая орчим хүн тус платформыг ашигладаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж