"Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй"

"Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй"

"Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй"

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хурлаар "Таван толгой түлш" компанийн хүчин чадал, шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонсч байна.


"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн:

-Техник эдийн засгийн үндэслэлээрээ баруун, зүүн үйлдвэр тус бүр 600 мянга, ТЭЦ-2 станцын хашаанд байгаа төв үйлдвэр 200 мянган тонн түлшний хүчин чадалтай. Бодит амьдрал дээрээ тийм биш. Гурван үйлдвэр нийлээд 560 мянган тонн түлшийг үйлдвэрлэж байна. Хүчин чадлаараа 1.4 сая тонн нүүрс үйлдвэрлэвэл ойрын хот аймгуудыг түлшээр бүрэн хангах боломжтой. Гэхдээ тухайн үедээ цар тахал, эдийн засаг хүндэрч ийм орчин нөхцөл, бүрэн автомат үйлдвэр хүлээн авч чадаагүй. Зүүн бүсийн үйлдвэр бүрэн автомат үйлдвэр болно гэж яриад бүтээгүй. Баруун бүсийн үйлдвэр орчны бохирдол ихтэй, ажлын нөхцөл маш хүнд тоосжилттой, ихэнх ажиллагаа нь гар ажиллагаатай байна. Тэр утгаараа мэргэжлийн хяналт, УИХ-ын гишүүд танилцаад, энэ үйлдвэрээ нүүлгэ гэдэг шаардлага тавьж ирсэн. Тэгэхээр зүүн бүсийн үйлдвэр нь хэрэгцээг хангаж чадах хэмжээнд байгаагүй учраас баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй байна.

Энэ өвөл баруун бүсийн үйлдвэрт суурилуулсан 10 шугамын тавыг нь ажиллуулж, тавыг нь ажиллуулна. Он гараад баруун үйлдвэрийг бүрэн зогсоож, зүүн, төвийн үйлдвэр дээрээ түлшээ үйлдвэрлэнэ.

Зүүн бүсийн үйлдвэр яагаад 600 мянган тоннын хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна вэ гэхээ анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй. БНСУ-д уурын хатаалгатай системийг захиалж, усыг уур болгож, халуунаар түлшээ хатаадаг. Гэтэл манайд уур нь чийг болоод өвлийн хүйтэнд -30 хэмд түлшээ хөлдөөж, чийгний хэмжээ өндөр гарч байна. Бид хатаах системээ шат дараатай сольж байна. "Тавантолгой түлш" нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх үүрэгтэй. Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй. Хагас коксжсон нүүрс худалдан авах ажил түр зогссон. Цаашдаа түлшний чанарыг сайжруулах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Хотын шинэ дарга чинь мидлинг, коксжсон нүүрс ялгаагүй, ийм түлшний сайжруулалт хийхгүй гэж хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагаан баавгай 2023-10-17 66.181.191.38

Энэ нөхөр Шахмал түлшний үйлдвэрүүд ТЭЗҮ-сээ эхлээд бүтээгдэхүүн нь хулхи болсныг илчилж өглөө. , МАН-д үйлдвэрийн талаар А-тай хүн байна уу.

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

одоо л уу 2023-10-17 202.70.37.221

ээ малаа одоо л мэдэж байгаа юм уу, хэдэн жил УБ ын агаарт баахан шатаачихаад. Эрдэнэт ийн захирал байсан хүн биш биздээ энэ дурак

Avatar

Нэргүй 2023-10-17 202.21.126.30

мөн мөн

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.191.220

Ха ха МАН ын өлөн луйварчид хулхидахаас өөр чадвар үгүй. Нэг л дүр эсгэсэн луйварчид

Avatar

Нэргүй 2023-10-17 103.212.119.207

hogiin tulsh

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.189.78

Монголын төрөөс идээгүй юм энэ Даваацэрэн гэдэг хүнд бас байдаг юм байх даа

Avatar

Нэргүй 2023-10-17 202.55.191.130

Энэ өөр Даваацэрэн шүү

Avatar

Нэргүй 2023-10-17 202.21.126.30

Өөр биш ээ. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал байсан Даваацэрэн мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж