"Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй"

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

"Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй"

"Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй"

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хурлаар "Таван толгой түлш" компанийн хүчин чадал, шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонсч байна.


"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн:

-Техник эдийн засгийн үндэслэлээрээ баруун, зүүн үйлдвэр тус бүр 600 мянга, ТЭЦ-2 станцын хашаанд байгаа төв үйлдвэр 200 мянган тонн түлшний хүчин чадалтай. Бодит амьдрал дээрээ тийм биш. Гурван үйлдвэр нийлээд 560 мянган тонн түлшийг үйлдвэрлэж байна. Хүчин чадлаараа 1.4 сая тонн нүүрс үйлдвэрлэвэл ойрын хот аймгуудыг түлшээр бүрэн хангах боломжтой. Гэхдээ тухайн үедээ цар тахал, эдийн засаг хүндэрч ийм орчин нөхцөл, бүрэн автомат үйлдвэр хүлээн авч чадаагүй. Зүүн бүсийн үйлдвэр бүрэн автомат үйлдвэр болно гэж яриад бүтээгүй. Баруун бүсийн үйлдвэр орчны бохирдол ихтэй, ажлын нөхцөл маш хүнд тоосжилттой, ихэнх ажиллагаа нь гар ажиллагаатай байна. Тэр утгаараа мэргэжлийн хяналт, УИХ-ын гишүүд танилцаад, энэ үйлдвэрээ нүүлгэ гэдэг шаардлага тавьж ирсэн. Тэгэхээр зүүн бүсийн үйлдвэр нь хэрэгцээг хангаж чадах хэмжээнд байгаагүй учраас баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй байна.

Энэ өвөл баруун бүсийн үйлдвэрт суурилуулсан 10 шугамын тавыг нь ажиллуулж, тавыг нь ажиллуулна. Он гараад баруун үйлдвэрийг бүрэн зогсоож, зүүн, төвийн үйлдвэр дээрээ түлшээ үйлдвэрлэнэ.

Зүүн бүсийн үйлдвэр яагаад 600 мянган тоннын хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна вэ гэхээ анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй. БНСУ-д уурын хатаалгатай системийг захиалж, усыг уур болгож, халуунаар түлшээ хатаадаг. Гэтэл манайд уур нь чийг болоод өвлийн хүйтэнд -30 хэмд түлшээ хөлдөөж, чийгний хэмжээ өндөр гарч байна. Бид хатаах системээ шат дараатай сольж байна. "Тавантолгой түлш" нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх үүрэгтэй. Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй. Хагас коксжсон нүүрс худалдан авах ажил түр зогссон. Цаашдаа түлшний чанарыг сайжруулах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Хотын шинэ дарга чинь мидлинг, коксжсон нүүрс ялгаагүй, ийм түлшний сайжруулалт хийхгүй гэж хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж