Японы далайн бүтээгдэхүүний хоригт ОХУ нэгдэв

Японы далайн бүтээгдэхүүний хоригт ОХУ нэгдэв

Японы далайн бүтээгдэхүүний хоригт ОХУ нэгдэв

Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгах шийдвэрийг ойролцоогоор хоёр сарын өмнө гаргасан. Ингээд эхний ээлжий наймдугаар сарын 24-нд, хоёр дахь ээлжийг аравдугаар сарын 5-нд тус тус асгажээ. Гэвч Өмнөд Солонгос, Хятад, Тайвань улсууд Японы энэ үйлдлийг эсэргүүцэж, далайн бүтээгдэхүүний импортын хориг тавиад буй.

Тэгвэл ОХУ энэхүү импортын хоригт нэгдэж буйгаа Даваа гаригт мэдэгдлээ. Тус улсын хөдөө аж ахуйн зохицуулах албан тушаалтнуудын мэдэгдсэнээр энэ шийдвэр нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ аж. Мөн Японы талаас далайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулсан нэмэлт мэдээлэл өгтөл импортын хоригоо үргэлжлүүлнэ гэв.

Япон улс Оросын хоригийг шинжлэх ухааны үндэслэлгүй, шударга бус бөгөөд харамсалтай байна гэж мэдэгдлээ.

Олон тонн цацраг идэвхт усыг далайд суллаж байгаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл дагуулна гэж үзэж олон улс эсэргүүцэж буй. Харин Япон улс энэ усыг аюулгүй бөгөөд Номхон далайд цутгахаасаа өмнө тритиумын хэмжээг олон улсад зөвшөөрөгдсөн хэмжээнээс доогуур хэмжээнд хүртэл шингэлнэ гэж баталсан.

Шинжээчдийн үзэж буйгаар улс орнуудын импортын хориг нь аюулгүй байдал гэхээсээ илүү цэвэр улс төр, санхүүгийн ашиг сонирхлоос үүдэлтэй аж.

Шведийн цөмийн химийн дэд профессор Марк Форман хэлэхдээ “Фүкүшимагийн голомтоос урсаж буй усны цацраг идэвхт бодисын хэмжээ олон нийтэд ямар ч аюул учруулахгүй. Олон улсын хориг арга хэмжээг шинжлэх ухааны үүднээс хамгаалах ямар ч боломжгүй. Би энэ хоригийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэж харж байна. Мөн хориг тавьж буй орнууд өөрсдийн загас агнуурын флотдоо эдийн засгийн давуу байдал бий болгохыг оролдож байна” гэв.

Японы далайн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч бол Хятад. Харин ОХУ нь тэгтлээ том зах зээлд орохгүй. Энэ оны эхний есөн сарын байдлаар ОХУ 118 тонн загас, далайн бүтээгдэхүүн импортолжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-17 153.137.40.188

Путин дотоодын хүнсний аюулгүй байдал нь бүр шалдаа буучаад байхад юун япон загас вэ хаха?! Оросын махан бүтээгдхүүн гэж бор цаасан, мах орлуулагчаар хийсэн Хороо
Цэрэг арми,хорих ангиудад тарааж бгаа нь саяхан мэдэгсэн биз дээ?!

Avatar

Иргэн 2023-10-17 66.181.179.27

Японы эрх баригчид бохирдсон усаа далайд цутгаж байгаагаа шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг батлаад тэр уснаасаа аягаар хутгаад ууж үзүүлвэл үнэмшиж болох юм даа. Японы загас агнуурынхан ч өөрсдөө эсэргүүцсээр байгаа л зүйл шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-17 139.5.217.114

Орос өөрийгөө тусгаарлаад л байг. тэгээд нурж унана. монгол яахаа одооноос бодоо.

Avatar

Нэргүй 2023-10-17 78.142.18.219

Оросыг тусгаарлах боломжгүй гэдгийг мэддэггүй оюуны хомсдолтой амьтан, чи ядаж газрын зураг хараад ойлгох уу, хахаха

Avatar

Зочин 2023-10-17 202.126.89.16

Барууны том хөрөнгөтөнүүд л эдийн засгийн хориг тавьж, мөн доллар,зэвсгийн хүчээр дэлхийн улс орнуудыг айлгадаг. Үүний үзүүрийг сүүлийн үед тэд ОХУ рүү чиглүүлж, энэ орныг Хойт солонгос шиг бусад орноос салган тусгаарлаж, хавчин гадуурхахаар оролдож байна. Харамсалтай нь энэ ажиллагааг улс орон бүр дэмжсэнгүй.Дэлхийн 140 гаруй орон ОХУ-тай хэвийн харилцаж, худалдаа наймаагаа өргөжүүлж хамтран ажиллаж байна.Оросууд ч нөхөрсөг бус орнуудын эсрэг хориг тавьдаг чадвартай бусдад басамжлуулахгүй.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-17 202.126.88.137

Япон өөрөө Орост хориг тавьчхаад харин өөрт нь хориг тавихад шинжлэх ухааны үндэслэлгүй гээд гоншигноод байдаг нь маш ойлгомжгүй. Япон бол цацраг идэвхийн хорт бодис далайд асгаж байгаа нь био терроризм мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж