Түгжрэлийн сайдад хөшөө нээхээс өөр ажил алга уу?

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

Түгжрэлийн сайдад хөшөө нээхээс өөр ажил алга уу?

Түгжрэлийн сайдад хөшөө нээхээс өөр ажил алга уу?

Амбицалсаар байж түгжрэлтэй тэмцэх асуудал  хариуцсан сайд болсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан үндсэн ажлаа умартав бололтой. Дорноговь аймагт хөшөөний нээлтэд оролцсон шигээ ая тааваараа “аялж” явна. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөр шинэ сайд нарын асуудлыг ярих үед Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр нь дэвшсэн Х.Нямбаатартай нэг баг болж ажиллана гэх амлалт өгсөн байдаг. Хэвлэлийнхэнд ч энэ тухай ярьсан. Гэтэл ярьсанаа мартав уу, тойргоо зорьсон нь энэ.

Ард талд нь улаанбаатарчууд автомашинтайгаа зам дээрээ хонох шахам. Удахгүй өвөл болж, цас ороход  бүр тэг зогсолт болох биз.

Хүйтнээс өмнө шийдвэрлэх ёстой чухал асуудал бол нийтийн тээвэрт явж буй автобуснуудаа шинэчлэх ёстой. 600 гаруй автобус ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Хэрвээ өвлөөс урьтаж эдгээр автобусыг шинэчилж чадахгүй бол нийслэлчүүд энэ өвөл хөл дүүжлэх унаагүй. Насжилт дууссан автобус шатах нь шатаж, зорчигч тээвэрлэх боломжгүй болсон дохиог өгсөөр буй ч өөр сэлгэх автобусгүй тул аюултай унааг нийтийн тээвэрт явуулсаар байгаа юм. Иймээс Вьетнам улсаас оруулж ирсэн 100 автобусыг буцаах шийдвэр гаргасан байгаа энэ тохиолдолд яаралтай шинэ автобусыг оруулж ирэх шаардлага үүссэн. Гэвч эл асуудалд анхаарах ёстой сайд нь тойрогтоо л "шигдээстэй".

Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хувьд халаа сэлгээ хийн багаа бүрдүүлэх ажилд ороод байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж