Монголын Хүний хөгжлийн консорциумаас “PEOPLE FIRST – Care, Develop, Share” уриатай МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-ийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөний хүрээнд салбарын шилдгүүдийг тодруулах “HR AWARDS” шагнал гардуулах ёслол болсон бөгөөд Zangia.mn нийт 800 гаруй байгууллагын 16тэрбум, 170мянга гаруй хэрэглэгчийн 51 тэрбум төгрөгийг хэмнэсэн "Zangia Academy" цахим сургалтын төслөө “Best HR Tech Solution” буюу “Хүний нөөцийн технологийн шилдэг шийдэл” номинацид нэр дэвшүүлж, номинацийн эзнээр шалгарчээ. Монголын иргэн бүрд мэргэжлийн, хувь хүний хөгжлийн болон гадаад хэлний цахим сургалтыг хүртээмжтэй хүргэж, хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой, цахим сургалтын Zangia Academy платформ өдгөө салбар бүртээ манлайлагч мэргэжлийн 50 гаруй багштай хамтран ажиллаж, 150 гаруй сургалт, 70 гаруй мэдлэг бататгах тест, татах материалыг байршуулаад байгаа юм. Zangia.mn-ийн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж буй бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцвал, “Zangia Academy” төслөөс гадна
- Zangia Audio – Дэлхийн хаанаас ч, хэзээ ч сонсох боломжтой 250 гаруй Аудио ном, Аудио хичээл,
- Zangia B2B – Байгууллагуудынхаа бизнесүүдийг холбох, бизнесийг дэмжих, сурталчлан таниулах зорилготой ZangiaB2B буюу Business to Business үйлчилгээ,
- Zangia News – Баттай эх сурвалжаас орчуулан хүргэх цаг үеийн гадаад мэдээ, Ажил мэргэжил бакарьерын зөвлөгөө, Дотоодын бизнесийн байгууллагын шинэ соргог мэдээ мэдээлэл,
- Zangia ERP – Хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулж, өгөгдөл, тоон мэдээлэлд суурилсан шаардлагатай тайлан мэдээг нэгтгэн гаргах боломж бүхий технологийн шийдэл,
- Zangia Training – 50 гаруй мэргэжлийн багшийн удирдан орох танхимын сургалтууд,
- Zangia Test – Ажил горилогчдын сэтгэл хөдлөлөө удирдах чадамж, оюуны чадамж, хандлага, ур чадварыг тодорхойлох, бизнесийн англи хэлний түвшнийг тогтоох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тестүүд,
- Цалин хөлсний судалгаа – Зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй цогц судалгаа бүхий тайлан,
- Загвар маягт – Захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагаанд зориулан 200-аад загвар бүхий гэрээ, дүрэм, журам, тушаал, албан бичиг болон бусад маягт,
- HR Event – Хүний нөөцийн салбарын ажилтан, мэргэжилтэн, менежерүүдэд зориулан хоёр сард нэг удаа зохион байгуулдаг арга хэмжээ зэрэг багтаж байна.
Хүний нөөцүүдэд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг нэг дороос…
Монголын иргэн бүрд ажлын байр! Zangia.mn
Холбоотой мэдээ