“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

“Мандал” санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засаг Г.Батзориг үүнийг сонгуульд угтсан хэт өөдрөг төсөөлөл хэмээн дүгнэж байна

“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

Засгийн газраас ирэх 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг, зарлагыг 27.4 их наяд болгон үлэмж нэмэгдүүлэхээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Тэгвэл “Мандал” санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засаг Г.Батзориг үүнийг сонгууль угтсан хэт өөдрөг төсөөлөл хэмээн дүгнэж байна. Түүнтэй ирэх 2024 оны төсвийн төслийн эргэн тойронд ярилцлаа.


-Засгийн газраас ирэх 2024 оны төсвийн төсөлд зардлаа олон их наяд төгрөгөөр өсгөн УИХ-аар хэлэлцүүлж байна. Шинжээчдийн зүгээс төсвийн зардлын өсөлтийг хэрхэн харж байгаа вэ?  

-Засгийн газар жил бүр төсвөө нэмдэг. Гэхдээ сонгуулийн жил зардлаа илүү өндөр дүнгээр өсгөдөг. Аль ч нам эрх барьсан сонгогчдын саналыг авах шаардлага байгаа учраас зарлагаа нэмэгдүүлдэг зүй тогтол бий. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уяхын тулд нэмнэ гэж байна. Цалин хөлсний нэмэгдэл төрийн 300 мянган албан хаагчид нөлөөлнө. Дээр нь тэтгэвэр авагч 500 мянган хүн байна. Нийлээд 800 мянга орчим гэж үзвэл, бүгд сонгуулийн насныхан. Хүүхдийн тэтгэмж үргэлжилбэл, нийт 1.5 сая хүн рүү төсвийн бодлогоор дамжин хүрнэ. Миний хувьд сонгогчдын сэтгэл санааг эргүүлэх арга хэрэглэж байгаа гэж харж байна. Тэгвэл урьд жилүүдэд яагаад цалин, тэтгэврийг нэмээгүй юм. Яагаад заавал, сонгуулийн жил урьтаж нэмж байгаа юм. Төсвийн төсөлд тусгасан 27.4 их наяд төгрөгийн зардал УИХ-аар хэлэлцээд хэд болохыг хэлж мэдэхгүй. Ямартай ч төсвийн зардал ДНБ-ий 47 хувьтай тэнцэхээр байгаа. Нийт эдийн засгийнхаа тал хувьтай тэнцэх мөнгийг төсвийн зардлаар эдийн засагт цутгана гэсэн үг. Ерөөсөө төсвийн гол зорилго орлого дахин хуваарилах, хөрөнгө оруулах хийх байдаг. Гэтэл орлогын дахин хуваарилалтыг хийхдээ барилга, зам дээр төвлөрүүлсэн байна.

Аймгаар нь ангилахад, ганц Хэнтий аймагт бусад аймаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан байгаа.

Уг нь тэгш сонгон шалгаруулалт хийсэн бол Хэнтийн хүн амын тоог Баян-Өлгий аймгийнхтай харьцуулахад мэдэгдэнэ. Адилхан татвар төлж байгаа мөртлөө нэг нь харьцангуй их төсвийн хуваарилалт хүртээд байна шүү дээ. Ийм сонин үзэгдлүүд бий.

"ӨӨДРӨГ ОРЛОГО ТӨСӨӨЛӨХӨӨР ӨӨДРӨГ ЗАРДАЛ ГАРЧ ИРНЭ"

-Монголд гол орлого оруулж байгаа уул уурхайн төсөөллийг ч өөдрөг тавьсан байгаа. Уул уурхайн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн харж байна даа?

-Төсвийн зардлыг орлого дээрээ тулгуурлан гаргаж байгаа. Олж байгаа орлого гэхээр төсөөлөл. Нийт 60 сая тонн нүүрс экспортолно гэх мэтээр уул уурхайн салбарын орлогыг маш өөдрөг төсөөлж байна. Өөдрөг орлого төсөөлөхөөр өөдрөг зардал гарч ирнэ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, нүүрсний экспорт, валютын нөөц гэх мэтээр бүх үзүүлэлтээ өөдрөг өндрөөр төсөөлсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээ хоёрыг бага харагдуулахыг зорьж байна.  Ийм байдлаар 2024 оны төсвийн төслийг бичсэн юм уу даа.

-Засгийн газрын өр сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн. Төсвийн алдагдал ч өндөр гарсаар байгаа. Өр, алдагдлаа төсвөө томруулах замаар бага харагдуулж байгаа нь “заль” гэж тодорхойлох эдийн засагчид байгаа?

-Тоон дээр л тоглож байна шүү дээ. Өөр аргагүй.

-Тэгвэл төсвийн төсөөллүүд биелэх боломж хэр харагдаж байна. “Мандал”-ын шинжээчид үнэлэлт дүгнэлт хийсэн үү?

-Биелэх боломж бага. Энэ жил үүлэн чөлөөний нар гэдэг шиг Хятад улс эдийн засгаа нээлээ. Дээрээс нь Австралиас коксжих нүүрс авсангүй. Ийм хоёр хүчин зүйлээс болоод Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын талыг нь хангаж чадлаа. Улс төрийн харилцаа ч сайн байлаа. Үүнээс шалтгаалаад Монголын нүүрсний экспорт 50 сая тоннд хүрлээ. Тэгвэл ирэх онд нүүрсний экспортыг нэмэгдүүлээд, 60 сая тонн гэж байна.

Хятадын сүүлийн 10 жилийн коксжих нүүрсний импортыг харахад, жилд дунджаар 70-80 сая тонныг гаднаас худалдаж авдаг.

Импортын квотоо ингэж барьж ирсэн. Тэр дундаа 70-80 сая тоннын 30 нэг улсаас авах бодлого баримталдаг. Энэ жилийн онцлог нь Австралиас нүүрс авсангүй. Монголоос ахиу авлаа. Тэгэхээр энэ таатай нөхцөл байдал давтагдах уу гэвэл, магадлал бага. 60 сая тонн нүүрс экспортолно гэдэг төсөөлөл тодорхой бус дүн. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүрнэ гэж төсөөлсөн. Эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэдэг компаниудаас татвар өндөр авна гэсэн үг. Компаниудын орлого өсч, илүү өндөр татвар төлнө гэсэн тооцоо. Ихэнх мэргэжлийн байгууллагууд суурь тооцоолол дээрээ эдийн засгийн өсөлтийг 4-5 хувь гэж тооцоолсонтой харьцуулахад, хоёр хувийн өндөр тоо явж байна.  Гуравдугаарт, зэсийн үнийг нэлээд өндөр буюу 9000 ам.доллароор тавьсан байгаа. Зэсийн үнийг төсөөлөхийн тулд Ойрхи Дорнодод үүссэн асуудал, Хятадын үл хөдлөхийн хямрал, Орос, Украины сунжирсан байдал гэх мэт дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харах хэрэгтэй.

Зэсийн үнэ дэлхийд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байж өсдөг. Бүтээн байгуулалт эрчимтэй явсан тохиолдолд, автомашины үйлдвэрлэл нэмэгдсэн тохиолдолд зэсийн хэрэглээ өснө.

Дайны үед үйлдвэрлэл нэмэгдэх үү гэх мэтчилэн суурь үзүүлэлт дээр анхаарах шаардлагатай. Валютын нөөцийг гэхэд л таван тэрбум ам.доллар болж, нэг тэрбум ам.доллараар өснө гэж тооцоолсон. Монгол Улсын валютын нөөц өнөөдөр дөрвөн тэрбум байгаа. Гэтэл төсвийн зарлага импортыг 70-80 хувьтай дэмждэг. Импортыг дэмжинэ гэхээр валют шаардлагатай. Энэ хоёрын зөрүүг яаж нөхөх юм. Төсөв нэмэгдэнэ гэдэг валютыг хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн үг. Жилийн жилд төсвийн зарлага нэмэгдсэний нөлөөгөөр валютын нөөц буурдаг зүй тогтол байдаг. Ерөнхийдөө эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр төсвийн төсөөлөл өндөр байна. Биелэх магадлал бага.

-Нөгөө талаар Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нар төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар компаниудаа, нийт эдийн засгаа дэмжиж байгаа. Эсвэл цалин, тэтгэвэр нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дахь хэрэглээг дэмжинэ гэж тайлбарладаг шүү дээ?

-Цалинг инфляцитай уялдуулан нэмэх нь зөв. Худалдах авах чадварыг дэмжих хэрэгтэй. Гэхдээ яг өнөөдөр дэлхий нийтэд цалин өсөхөөр дагаад үнэ өсдөг тойрогт орчихоод байгаа. Америк хүртэл инфляциа барьж дийлэхгүй болсон. Америкийн төв банк инфляцийн өсөлтийг дарахын тулд 2025 он хүртэл бодлогын хүүгээ өндөр байлгах бодлого баримталж байна. Олон улс ийм сорилттой тулгараад байгаа.

Олон улсад төсвийн хөрөнгө оруулалтыг тэлэхээс аль болох зайлсхийхийг зөвлөдөг. Төсвийн хөрөнгө оруулалт тэлснээр хувийн хөрөнгө оруулалтаа шахаж эхэлдэг.

Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэх үед банкны зээл, бонд, хувьцаа гаргах сонирхол буурдаг. Банкны зээл авахын оронд төсвөөс мөнгө авч, бизнес хийхийг эрмэлзэж эхэлдэг. Зах зээл нь төсвийн мөнгөтэй өрсөлдөж чадахгүй болж ирдэг. Улсаас тендер авч байгаа хүнд банкны зээл хэрэггүй.

"ГОЛ 10 БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 70 ХУВИАР БУУРСАН"

-Төсвийн зардал ийм өндөр байгаа үед үнийн өсөлт ямар гарах бол. Монголбанк, Засгийн газар аль аль нь инфляци буурна гэдэг төсөөлөл хэлж байгаа?

-Хоёр оронтой тоонд хэвээрээ байна байх. Нэг оронтой тоонд оруулна гэдэг зорилт биелэх магадлал маш бага. Төсвийн бодлого тэлэхээр мөнгөний бодлогын хүү бага түвшинд байх боломж хомс. Засгийн газар төсвийн бодлогоор инфляцийг дэмжихэд, нөгөө талд нь Монголбанк инфляцийг хазаарлах үүргийнхээ дагуу бодлогын хүүгээ өсгөдөг. Монголд хамгийн удаан хугацаанд бодлогын хүү бага үе цар тахлын хугацаанд л тохиосон. Түүнээс өөрөөр бодлогын хүү бага байсан тохиолдол байхгүй. Бодлогын хүү бага байснаар хөрөнгийн зах зээл тэлсэн.

Арилжааны банкууд дахь 18 их наяд төгрөгийн хадгаламжийн тодорхой хэсэг нь өөр хөрөнгө оруулалт руу орсон. Өнөөдөр бодлогын хүү өндөр байгаа болохоор арилжааны банкууд эдийн засагт орж байх ёстой хөрөнгө оруулалтыг хадгаламж хэлбэрээр татаад байна.

Хадгаламжийн хүү өндөр байхаар зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүү өндөр байхаар цалин өсөхгүй. Компанийн захирлын хувьд өндөр хүүтэй зээл төлөөд эхлэхээр ажилчдынхаа цалинг өсгөх боломж хумигдаж байгаа юм. Өндөр хүүтэй зээл төлж байгаа нөхцөл нөгөө компанийн үйл ажиллагаа ч томорч чадахгүй. Мөн ажилчдын цалин өсөхгүй нөхцөлд эдийн засаг дахь хэрэглээ нэмэгдэхгүй. Эцэст нь борлуулалт өсөхгүй гэх мэтээр эдийн засгийн тойрог томрохгүй байна. Тэгэхээр инфляци өндөр байгаагийн гол шалтгаан төсвийн тэлэлт. Түүний оронд төсвөө хямагдвал, инфляци буурна.

Инфляци буурсан тохиолдолд төв банкны бодлого хүү бага байна. Эргээд зээлийн хүү бага байна. Энэ нь иргэдийн цалингийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжтой. Инфляци гэдэг ганцхан үг байгаа боловч цаана зээлийн хүү, худалдан авах чадвар, хөрөнгийн зах зээлийн хөгжил гэх мэт олон зүйлийг энэ үзүүлэлтээр харж болно.

-Сүүлийн үед эдийн засгийн орчныг хэт хөөсрүүлэх тохиолдол их байна л даа. Тухайлбал, эдийн засаг сэргэлээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэх мэт хүн рүү онилсон магтаал сайшаал их явж байгаа. Мэдээж, цар тахлын жилүүдээс хойш сэргэлт гарсан. Сэргэлт 2019 оны түвшиндээ байж чадаж байна уу?

-Дэлхий нийтээрээ том сорилттой тулгарсан. Ихэнх улсын валютын ханш унасан. Бүгд инфляцийн асуудалтай. Улс орнууд ядуурлаас гарах зорилтоосоо ухарсан. Дэлхийн 500 гаруй сая хүн эргээд ядуурлын шугам руу уналаа. Дэлхийн нийтийн сүүлийн 20-30 жилд босгосон бүхэн цар тахлын үеэр нуран унасан. Монголд ч энэ зүйл тохиолдсон. Хэрэглээ талаасаа одоо л дөнгөж 2019 оны түвшиндээ хүрэх гэж байх шиг байна. Худалдан авах чадвар маш буурсан.

Бидний хэрэглэдэг гол 10 бүтээгдэхүүний үнэ 2019-2023 онд 126 хувиар өссөн. Гэтэл цалингийн дундаж өсөлт 50 орчим хувьтай. Зөвхөн гол 10 бүтээгдэхүүн дээр худалдан авах чадвар 70 хувиар буурсан гэсэн үг.

Үүнийг нөхөхийн тулд цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний дагаад өсөх эрсдэл үүссэн. Жил бүр төсөв яригдах үед үнийн өсөлтийг хөнддөг. Улс төр, эдийн засгийн том шийдвэр учраас үр ашигтай байна гэдэг хэцүү. Бид үүнийг юугаар зохицуулах ёстой гэхээр Төсвийн тогтвортой байдлsн тухай болон Өрийн удирдлагын тухай хуулиудаар хязгаарлах юм. Энэ хоёр хууль бүр замбараагүй байхаас сэргийлж чадаж байгаа. Гэхдээ дахиад хийх ёстой зүйлс байна. Иргэд нийслэлийн автобус худалдан авалт шиг төсөвт хяналт тавих хэрэгтэй. Автобусны худалдан авалт дээр илэрсэн нь тэр болохоос биш өөр юу болж байгааг ёстой чөтгөр бүү мэд.

Сөрөг хүчин үүнийг гаргаж тавиад, бариад зогсдог байх ёстой. Бидэнд төсөвт хяналт тавих эрх зүйн орчин хангалттай байгаа боловч ердөө гарч байгаа үр дагаврыг нь л яриад байна. Улс төрийн шийдвэр гарч байгаа үед сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд хяналт тавьдаг байх ёстой. Нөгөө талдаа хяналт тавих боломжийг олгосон шилэн төсөвтэй байх ёстой. Ингэж шахаж шаардаж, айж ичээхгүй бол яриад яриад нэмэр алга даа.

-Уул уурхайгаас орж ирсэн хэдээ төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан хуваарилж байгаа гэдэг. Гэхдээ ирэх оны төсвийн төслөөс яг өрхийн үүдээр орж байгаа юм харагдаж байна уу?

-ДНБ-ий өсөлт долоон хувь гэдэг бол компаниудын ашиг, нөгөө талдаа ажилчдын цалингийн өсөлтийг авч үзэж байгаа юм.

Жишээ нь, Америкт ДНБ-ий өсөлтийн 60 орчим хувь нь ажилчдын цалин өсөлтөөс бий болдог. Харин Монголд ДНБ-ий өсөлтийн 60 орчим хувь нь компаниудын ашгийн өсөлтөөр гарч ирдэг.

Ажилчдын цалин 20 орчим хувийг бүрдүүлдэг. Гэтэл компаниудын ихэнх нь хаалттай учраас хаалттай хэлбэрээр баялаг хуваарилагдаж байна. Нээлттэй байвал хувьцаа эзэмшигчид тэр бялуунаас хүртэх боломжтой. Монголын топ-100 компанийн 97 хувь нь хаалттай хэлбэртэй. Мөн ДНБ-ий өсөлтийг салбараар нь задлаад үзвэл, уур уурхайн салбар ноёлж байгаа. Уул уурхай, түүнийг дагасан тээвэр, хэдэн ханган нийлүүлэгчид тэр ашгийн ихэнх хувийг хүртдэг. Тэгтэл уул уурхай өөрөө ажиллах хүчин шингээдэг салбар биш.

Эдийн засгийн өсөлтийн иргэдэд очих хүртээмж бага байгаа нь ийм шалтгаантай.

Дээрээс нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниараа ялгаатай. Дотоодын компаниудын бүтээсэн баялгийг үндэсний нийт бүтээгдэхүүн гэж ДНБ-ээс тусгаарлан хэмждэг. Энэ хоёрын хороондын зай явах тусам холдож байгаа. Холдож байна гэдэг нь үндэсний компаниуд баялгаасаа ашиг хийж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өөрөө үр ашиггүй байна гэдгийг илэрхийлнэ. Тэгэхээр 7 хувийн өсөлт хүн бүрд хүртээмжгүй байх нь аргагүй. Үүнийг нөхөхийн тулд улсын төсөв байдаг.

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.160.70

Сайн байна. Зөь дараа нь Сүхбаатар, Дундговь, Дорноговь гээд говийн аймагтууддаа илүү их төсөв тавиарай.

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.181.17

Сөрөг хүчин болох намууд маш сул байна. Бялуу л горьдохоос бус улс орны хөгжилд огт санаа зовохгүй ажлаа хийхгүй хоорондоо хөлөө жийлцэхээс хэтрэхгүй байна. Сэтгүүлчид л зарим асуудлаар дуугарч байгаа харагдах юм, уг нь болвоос энэ мэт асуудал бүрд сөрөг хүчнүүд хүчтэй шүүмжилж байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-17 66.181.181.92

Харин ч Хэнтийд бага байна. Их Хааны нутгийн төсвийг ихэсгэж аялал жуулчлалын гол бүс болгох суурийг одооноос тавих хэрэгтэй. Дараа Хэнтий өөрөө төсвөө даахаар барахгүй улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулна. Өвөр монгол их хаанаар их мөнгө олжийгаа, төрсөн нутаг нь доор байх ёстой биш байхаа. Ерөнхий сайд Хэнтийд төрснөөрөө буруутан болж таарахгүй.

Avatar

Зочин 2023-10-17 202.126.89.47

Хэнтий аймгийн сүүлийн 10 жилийн төсөвийг хасахад ч хүрэлцэхээр их мөнгийг Оюун эрдэнэ Хүрэлсүх Нямбаатар эхний 3 жилд ХЭНТИЙД батлуулж чадсан нь гайхамшиг .Үүнээс илүү гарч чадах монгол хүмүүн байна уу.76 УИХын гишүүдийн гайхамшиг байлаа.

Avatar

Зочин 2023-10-17 66.181.176.213

ОЮУН ЭРДЭНЭЭ чи хэнтий аймгийг мөнх төлөөлөхгүй шүү.Буруу жишиг тогтоов. Монголыг боломжийн хөгжүүлчих төсөвийг сүүлийн 4 жилд хэнтийд чи бороо оруулсон даа

Avatar

Нэргүй 2023-10-17 103.212.119.207

hugiin danh, huuk 2

Avatar

Зочин 2023-10-17 66.181.176.213

Г.Батзориг дүүтэй санал 100% нийлж байна.Монгол улсын төсөв МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨВ ТӨЛӨВЛӨГӨӨ байдаг болохоос ХЭНТИЙ НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ , ( ХЭНТИЙН БНУ ) байгуулах төсөв төлөвлөгөө биш шүү дээ.МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЁ гэвэл шатахууны үнэ адил болго.бүсчилж хөгжүүл.Бүсээ илүү хөгжүүл.Хотын хүмүүсээсээ өндөр татвар ав .Авсан татвараа орон нутгийн иргэддээ шингэж.

Avatar

zochin 2023-10-17 202.131.251.130

Uvsiig guistdeggui shuu dee. jil bur Uvs aimag busad aimgaas 6-10 dahin ih tosov iddeg. Hentii aimag suuliin heden jil huuchnaasaa iluu avah gesen chin Uvsuud uhlee dee. Busad aimag dundjaar 8-10 terbum baihad Uvs 50-60 terbumiig suuliin 20-iod jil avch baisan.

Avatar

хүннү 2023-10-17 202.179.26.156

Хэнтийд өндөр төсөв тавилаа гээд УИХ-ыг Хэнтийхэн бүрдүүлэхгүй, сайндаа л 5 суудал авна биз. Түүнд атаархаад байх хэрэггүй. Мөн сонгуулиын жилийг далимдуулж цалин тэтгэвэр нэмэгдэж хүүхдийн мөнгө хасагдахгүй олгогдож 1072-ын ногдол ашиг өгнө л биз хайшдаа авхаас хойш авч л байя л даа. МАН өмнөх шигээ суудал авч чадахгүй. ХБ, Нүүрсний хулгайд ихэнх нь оролцсон тул тэд дахин гарахгүй.

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.181.17

хар машинаар луйвардаж дахиад л гарч ирнэ.

Avatar

Irvagchid 2023-10-17 103.57.95.84

buh hum tegsh erhtei.tumpen tolgoi ihnaa guian huu uranii gazraa zarlaa ….urvagchid

Avatar

Нэргүй 2023-10-17 139.5.217.114

Гахай бусдаас илүү эрхтэй.

Avatar

Нэргүй 2023-10-17 43.242.241.151

Ер нь яагаад болохгүй гэж. Түүхэн аялал жуулчлалын бүсээ түлхүү анхаарах л ёстой шд. Хөшөө хэрэггүй гэж хуцалдаад бгаа нөхдүүд 50 жилийн дараа 100 жилийн дараа хойч үедээ түүхэн газруудаа тамгалж үлдээсэн тэр хөшөөнүүдийн чинь үнэ цэн оршдог юм за юу. Хөшөө барьж байхаар цалин тэтгэврээ нэм ч гэх шиг өнөө маргаашаа биш холыг харах цаг болсон шүү монголчууд аа

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.181.17

Жуулчид хөшөө үзэх гэж ирдэггүй, онгон дагшин байгал харах гэж ирдэг юм.

Avatar

Нэргүй 2023-10-17 103.9.90.100

Мандал даатгал өөрсдийнхөө үйл ажиллагааг л сайжруул… Цалин багатай төсвийн албан хаагчдийн цалинг тэгээд хэн нэмэх юм, Засгийн газар л нэмнэ шд. Зөв ш дээ. 300,000 албан хаагчийн чинь цаана 1 сая гаруй иргэн бас байна айн. онолчин минь.

Avatar

Зочин 2023-10-17 202.126.89.16

Ардчилагч гэх хулгайчууд л анх төрд гармагц ийм зүйл хийж эхлэсэн. Өөрсдийн тойрогтоо төсвийн ихэнхийг хуваарьладаг болсон. Та нарын хийдэг мэрэгжлийн ажил Та нарын үед л авилга үүссэн.Цэцгэлсэн. Та нар л луйвраар хөлжсөн. Монголын толгой баячууд болсон. Бүр анхнаасаа нийгмийн өмчийг үнэгүйдүүлж цусласан .Монголыг мөлжлөгийн нийгэм болгосон.Ядуус гуйлагчдын эгнээг тэлсэн. Гадаадын хог шаарыг дэлгэрүүлсэн Харин МАН энэ бүхнийг засах гэж улс оронд хэрэгтэй зүйл хийх гэж чадлаараа чармайж байна.

Avatar

Зочин 2023-10-17 66.181.160.35

" Алт мөнгөөр гоёсонч , алцан майга нь хэвээрэй " гэдэг шиг Хэнтийд хэдийгч цацсан байгаад өөдлөхгүй шд ….

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.46.70

Энийг нийтээрээ сайн эсэргүүцэх хэрэгтэй. Тэгвэл сошл-д захирагддаг МАНыг хөдөлгөж чадна. Тэгэхгүй бол ирэх жил улсаараа сүйрэх нь, атар талх 5000 хүрэх байх

Avatar

Нэргүй 2023-10-17 192.82.66.101

гол нь үзүүлэх үр ашиг нь яаж гарах вэ гэдэг чухал

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-17 146.70.109.34

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

Avatar

Нэргүй 2023-10-17 203.98.77.114

Мандалынхан төсөв ярихгүй шүү, хүмүүсээс хулхидаж авсан хэдэн төгрөгөө бүтэн гаргаж өгөөд иймэрхүү зүйл ярина шүү, хаана шуугиулах сэдэв байна, тэнд л явж байх юм даа,

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.112.218

Хэдэн амьгүй шавар хөшөө барьж гийгүүлэх гэж байгаа биз эргүү хүүк данх хоёр

Avatar

Зочин 2023-10-17 103.11.194.254

Бид бүгд адил хэмжээгээр татвар төлдөг гэтэл тэгш, шударга бусаар татварын орлогыг төсөв болгож хувааж байна

Avatar

Нэргүй 2023-10-17 124.158.120.50

дараагийн засаг Хэнтий аймгаас төсвийг нь суутгаж тооцох хэрэгтэй

Avatar

иргэн 2023-10-17 202.21.117.210

Мөнгө байсан ч тархи нь хүрэхгүй болохоор хайран хөрөнгө болж салхинд хийсэж байна. Бидний тавилан юм байлгүй дээ. Энэ нэг жалга довны үзэл монголын цусанд буй цагт өөдлөхгүй нь бололтой. Энэ жалга довны үзлийг уул нь зөв залуурдвал их хөгжлийн нэг гарц байх магадлалтай юм шдээ.

Avatar

Зочин 2023-10-17 202.126.90.124

Энэ шударга бус байдлыг хэзээ халах вэ ? Монголчууд аа. МАН-ын дарлал, Хэнтийн дарлалыг хэзээ халах вэ ? 2024 оны сонгууль ???

Avatar

Зочин 2023-10-17 66.181.176.173

Хэнтийд хөрөнгө оруулж хөгжүүлэх нь зөв шүү. Өмнө нь соцын үед улаантан ойрдууд Увсыг хөгжүүлээд Хэнтийг ор тас хаячихсан байсан. Одоо Хэнтий хөгжих цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-10-17 203.98.76.4

Хэнтий, Баянхонгор аймгууд ч Төсөвөөрөө ТОП-лох байхаа….Гэхдээ Төсвийн Мөнгийг Аймаг, Нийслэлд юунд зараад байгаа нь сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж