400 сая төгрөгөөр ямар автобус авч болох вэ?

400 сая төгрөгөөр ямар автобус авч болох вэ?

400 сая төгрөгөөр ямар автобус авч болох вэ?

Автобусны мөнгө алга болоогүй.  Хулгайлсан хүмүүс нь тодорхой. Буух эзэн, буцах хаягтай хулгайн хэрэг бидний нүдэнд ил явагдсан. Төв талбай дээр түүнийгээ дэлгэсэн. Олон нийт бухимдсан. Хэрэгтнүүд нь эхнээсээ хоригдоод, хавтаст хэрэг нь боогдож байна. Гэвч эцэст нь хотын иргэд автобусгүй үлдэх ёсгүй. Нийслэлийн 1.7 сая иргэн эрх мэдэлтнүүдийн хулгайн хохирогч болох ёсгүй. Татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх ёсгүй. Тиймээс “ногоон” автобусны худалдан авалтыг цуцалж, нийслэлээс дахин шинэ автобусны эрэлд морджээ.

Тэгвэл 400 сая төгрөгөөр ямар автобус худалдан авч, нийслэлчүүд ямар тохилог нийтийн тээврээр зорчих боломжтойг хайв.

Казахстаны Астана хот одоогоос гурван сар гаруйн өмнө буюу өнгөрсөн долоодугаар сард нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусуудаа хүлээн авчээ. Астана хот Хятадын “Yutong” (Уйтун) брэндийн 224 автобус худалдан авсан байна. Төв талбай дээрээ шинэ үеийн 50 автобус хүлээлцсэний дотор цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг 20 автобус багтжээ. Өөрөөр хэлбэл, Астана хотын эрх баригчид цахилгаан болон шинэ үеийн дизель түлш хөдөлгүүртэй автобусыг хослуулан нийтийн тээвэрт хэрэглэх бодлого барьж байгаа аж. Энэ нь тус улсын цаг уурын онцлог болон нөөц баялагтай холбоотой. Мөн Астана бол орчин үеийн хот болон хөгжиж байгаа Казахстаны шинэ нийслэл юм.

Нийлүүлэгч талын хувьд дэлхийд автомашины үзэсгэлэнгүүдийн том оврын автобусны төрлийн шагналуудыг түүдэг Хятадын “Yutong” үйлдвэр байх юм. Ер нь элдэв зар сурталчилгаа шаардлагагүй болчихсон том оврын автобус үйлдвэрлэлийн дэлхийн номер нэг брэнд юм байна. Манайх урд хөршийн уг үйлдвэрээс 60 мянган ам.доллар, ойролцоогоор 180-200 сая төгрөгт боломжийн шинэ автобус худалдан авах боломжтой аж. Цаашлаад дуулиант “ногоон” автобусны өртөг гэх 400 сая төгрөгт дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад явж буй хамгийн орчин үеийн супер автобус худалдан авч болж байна. Казахстаны Астана хотын жишээнээс үүнийг харж болно. Тэгээд ч дэлхийн хөгжилтэй танилцъя, үзье, мэдэрье гэвэл, Монголд хамгийн ойр нь Хятад. Монголд хамгийн ойрхон дэлхийн өндөр технологи мөн л Хятадад байна. Тэгвэл түүнийг импортлон оруулж ирэхэд хамгийн дөт зам бас Хятад юм. Том оврын автобус худалдан аваад, оруулж ирэх тээврийн зардал хамгийн хямд гэсэн үг. Европоос зөөвөл хэт үнэтэй. Дээр нь сэлбэг хэрэгслийн олдоц ярвигтай. Энэ утгаараа Казахстан Улс “Yutong” автобус нийт 400 ширхгийг авахаар болсон гэдгийг интернэтээс хайгаад үзэж болохоор байна.

Тэгвэл Улаанбаатар хот өмнө нь яагаад “Yutong” автобусыг худалдаж аваагүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар 2021 онд автобус худалдаж авах нээлттэй тендер зарлахад, “Yutong” үйлдвэрийн Монгол дахь хамтрагчид иж бүрэн удирдлагын систем бүхий орчин үеийн автобус парк санал болгосон байдаг. Гэтэл хотын тухайн үеийн удирдлагууд тендерийн шаардлага хангахгүй, нэг ажилтантай компанид давуу байдал олгосон зэргээр автобус худалдан авалтад будлиан орсон байдаг. “Ногоон” автобусны алдаа тэр үеэс эхлэлтэй.

Д.ДОРЖ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 103.10.21.9

тэнэг дээр шуналтай ийм хүмүүс л дарга байхаар чинь ийм ичмээр хулгай авилга гаарч байгаа юм шүү дээ .гутамшигт авилгачид шившигт дарга нар арай л тэнэг байгаа шүү ,400 саяын автобус гэсэн ээ 15 мянга доллар хүрэхгүй хог аваад мотор энэ тэр хийсэн будсан автобус байдаг наасан арай л аймар дэлхийн түүхэнд баймааргүй илт тэнэг луйварчид .

Avatar

билэгт 2023-10-16 202.55.188.37

тохь тух, техникийн үзүүлэлт сайхан зүйлс бичсэн байх юм болов уу гээд уншсан чинь юу ч алга.
чанартай нийтлэл тавьж байгаач

Avatar

Нэргүй 2023-10-16 202.126.89.56

Муу п*нууд

Avatar

Архангай 2023-10-16 66.181.189.84

Төрийн албан хаагчид өөрт ашиг гаргахгүй бол улсад ашигтай байх нь ёстой падлийгүй. Улсад ашигтай байсан ч ном дүрэм журам худлаа мэдэн будлих цаагуураа саатуулах зорилгоор удаашруулдаг. өөрт нь ашигтай бол ямбий юмыг ч хууль дүрмэнд нийцүүлээд хурдлуулаад мөнгийн хурдан гаргаж аваад өөрөөсөө зайлуулж гэмгүй болж жүжиглэдэг.

Avatar

Иргэн 2023-10-16 66.181.190.73

Энэ монгол улс хугайч луйварчдын улс болж дуусаж байна даа. хайран сайхан эх орон минь

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.161.71

НОГООН АВТОБУСЫГ ЯАГААД БУЦААХГҮЙ БНА.. ГАДАА БАЙЛГАЖ БАЙГААД ЦАСАНД ДАРУУЛЧИХВАЛ ЦААД ТАЛ БӨӨН ЗАРГА ҮҮСГЭНЭ. АСУУДАЛ ИЛЭРСЭНЭЭС ХОЙШ НЭГ ХОНОГ Ч АЛДАЛГҮЙ ХИЛЭЭРЭЭ ГАРГАХ БАЙСАН.ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ХЭЛ ЭЭ ОГТУУЛЧИХСАН ЮМ УУ ЭСВЭЛ ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ НОГООН АВТУСЫГ ШАХААД БНА УУ.

Avatar

Зочин 2023-10-16 66.181.160.35

Үнэ ийм тийм гэхийн арга байхгүй шдээ …Сайн автус өндөр үнэтэй муу автус хямд үнэтэй . .HINO л хамгын сайн нь

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.178.93

mongolchuud odoo solongos gej hoshgirhoo bolimoor bn aa so l bol sain geed unendee bol mash taaruuhan oron shuu dee gemt hereg avilga geed deed tuvshinduu hursen gazar

Avatar

Нэргүй 2023-10-16 103.212.116.12

СУМ СУМЯАГ ШОРОНД ХИ

Avatar

иргэн 2023-10-16 66.181.168.8

1990 оноос дан хулгайчид төрд гардаг болсон.

Avatar

Зочин 2023-10-16 202.126.90.30

1990 оноос хойш монголчууд хулгайгаас өөр зүйл бодохоо байсан. Монголд хулгай хийх бүх боломж нөхцөлийг бэлэглэж бүрдүүлж хөгжүүлсэн. Хулгай нь маш олон төрөл арга түвшин зиндаагаар дээд зэргээр хөгжиж байна.

Avatar

зочин 2023-10-16 59.153.112.183

Наймаа гэдэг чинь тухайн цаг үеийн нөхцөл боломжоос хамаардаг зүйл. Үнэ гэдэг харьцангуй. Үнийн талаар маргалдвал төөрөхөөс өөр юманд хүргэхгүй. Морины үнэ 1 сая төгрөг ч байж болно. 10 сая ч хүрч болно. Үнэ бол тэнэг хүмүүсийн тэнэглэл болчихдог.Европд угсарсан шинэ Ланд 300-г арабаас 100 мянга гаруй доллараар авч болдог. Тэнд 400, 500 мянган долларын өөр машинууд байж л байдаг.

Avatar

харанхуй 2023-10-16 103.212.116.58

Анхнаасаа автобус биш цавчаа хайсан нөхдүүдийг сонгодог мулгуу ард түмэн шүү, энэ өвөл хэцүү дээ

Avatar

Гэгээлэг 2023-10-16 59.153.114.125

Songuuli ard tumnii songoltoos shaltgaalahaa baisan baihoo. Yamar ch teneg hun Anuujing songoh uu? minii medehiin turuu songuuliar lav hotiinbhesen toiroguud MAN iihniig ingej huigaar ni gargahaargui l haragdaj baisan dag.

Avatar

Дуурсах 2023-10-16 103.212.117.88

Ширээний ардаас дэлхийг бүтэн харж болж байхад даанч тэнэг хулгайчууд юм даа.Интернетэд бүх дэлхий ил харагдах болсон энэ үед гадагш туршлага судлана,,гэрээ хэлэлцээ хийнэ гэж явах ч хэрэггүй болж дээ.

Avatar

Хот 2023-10-16 59.153.112.11

тохилог автобусаар явах юмсан

Avatar

Нэргүй 2023-10-16 188.162.254.54

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2023-10-16 59.153.115.103

хулгайч өлөн новшнууд бхад яаж улс орон хөгжтхөв дээ

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.183.74

ЭНЭ ТЕНДЕРИЙН ХУУЛЬ ГЭЖ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ БАЛАЙ ХУУЛЬ БАЙНА, ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧИЛЖ, БОЛОВСРУУЛЖ, ЗҮТГҮҮЛЖ БАТЛУУЛСАН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ ЭРХ ОРНООСОО УРВАСАН ГЭСЭН ЗҮЙЛ АНГИАР ШИЙТГЭЖ БАЙЖ ДАРАА ДАРААГИЙН ХУУЛЬ ЗӨВ ГОЛЬДРИЛДОО ОРОХ БУЙ ЗАА…

Avatar

Зочин 2023-10-16 103.212.119.94

Тендер гэдэг хувааж авдаг хулгайгаа больчихоочээ. Цаазын ял гээч тэнэгүүдийг айлгадаг ганц зэвсгээ эргэж хэрэгжүүлэх цаг болжээ. Ухамсар төлөвшөөгүй байхад энэ хуулийг цуцалдаг нь ёстой буруу үйлдэл болсон юм

Avatar

Нэргүй 2023-10-16 202.126.89.197

элбэгдорж гайгын хийсэн ажил

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.191.153

Одоо өнгөрсөөн

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.186.32

Youtong-n holsnii bicheech. Bolomj yrij ehleed gants zuiliig ontsolson bn

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.183.74

200 саяд шууд Youtong-ийн сүүлийн загварыг худалдан авч байгаа эрх мэдэлтэн бол хамгийн эх оронч хүн шүү… Юмыг цаад үр дүн, ач холбогдлоор нь дүгнэх нь сармагчингаас хүн төрөлхтөнийг ялгаруулах гол зүйл.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.182.126

сонгуулийн мөнгө хийх ганц төсөл нь балран унажээ

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.161.94

gants bishee. turgen tusla. Jin tereg, tsagdagin tereg geh met olon udagiin davtan uuldeltei. amtashsan heree yu gedeg bilee de

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.176.117

Shunaltanguud avilga ahiuhan avah geed yamarch devshilted sain avtobusiig avahgui sh dee,nogoon avtobus ni hed dahin nugarsan avilga avah bololtsoo olgoj baigaa bolohoor tuuniig guitsej davj garah avtobus avilgiin heemjeegeeree baihgui,iim l yam bolood baina,uhej hevtej baisan luivarchinguud mongoliin ard irgediig munhiin yaduu bailgaj darlaj muljij baih sanaatai,muusain novshnuud

Avatar

Зочин 2023-10-16 66.181.161.215

Ийм автусыг 220 саяд аваад тээвэртэйгээ гээд бодохоор цавчаа нь 100 сая ч хүрэхгүй юм байшдээ. Тэгсэн дорвол ногоон автусаа шахаад 300 саяыг цавчина гэж тооцох нь авилгачдад илүү унацтай. Сумъяа бол ганц автуснаас 100 саяыг харж гуриатах хүн биш л байхгүй юу. Иймээс л энэ автусыг худалдаж авах боломжгүй байж.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.161.215

Нөгөөтэйгүүр ийм автусыг аваад 100-хан сая төгрөгний цавчаа харж байгааг мэдвэл журмын нөхөд нь тоохгүй жийнэ шүү дээ. Нэр төрийн хэрэг байхгүй юу. Энэ бол үндэстний зан. Приүс 10 хөлөглөөд явж байвал Монголчууд хүний тоонд оруулдаггүй. Приүс 40 унавал "замын бөглөө минь зайлаач" гэдэг. Ланьд 300 хөлөглөөд очвол ижий ахай болоод дагаад гүйнэ. Ийм л үндэстэн. Ийм л учраас Монгол хүн өөдөө дээшээ гарья гэвэл хоолгүй хонож өр тавьж байгаад ч хамаагүй үнэтэй машин авч унах гэдэг. Ингэхгүй бол онигоо

Avatar

Зочин 2023-10-16 66.181.161.215

болно гэж ярьцгаадаг. Үнэтэй машин, чинээлэг амьдралын төлөө хулгай хийхийг жирийн хэрэгт тооцдог. Хулгай хийлгүй гуриа амьдарвал мань эрийг хажуудах эхнэр нь ч ойлгохгүйшдээ. Ийм л үндэслэлээр төрд орсон этгээд ахиухан цавчаа хийх гэж дайрдаг. Хэржв Холивүүдийн од Приүс 20 унаад ажилдаа ирвэл энэ нь шууд трэнд болдог. Ядахдаа л ойлгож хүлээж авдаг. Манайд бол харин эсрэгээрээ. Ийм сонголт хийж буй хүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж дүгнэдэг.

Avatar

Зочин 2023-10-16 103.254.123.108

Төрийн өндөрлөгүүдэд байгаа хулгайч нар хэзээ нэг ханаж цадах бол? Тэр цагт л Монгол хөгжих байхдаа.

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.40.140

тэгээд л х***а юм авлаа, со-г авах байсан юм гээд л хуцaцгаадаг биз дээ

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.160.87

МАНьякуудын ногоон автобус буцах аргагүй болсон гэж шааж байнашд, псдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж