Сурвалжлага: Хүнс өдөр бүр 50-100 төгрөгөөр нэмэгдэж байна

Сурвалжлага: Хүнс өдөр бүр 50-100 төгрөгөөр нэмэгдэж байна

Сурвалжлага: Хүнс өдөр бүр 50-100 төгрөгөөр нэмэгдэж байна

Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа талаар худалдаа эрхлэгчид хэлж буй. Тэгвэл бодит нөхцөл дээр амьдралын чанар, хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа талаар сурвалжиллаа.

Бид Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хорооллоор явж ТҮЦ, дэлгүүр, иргэдээс өргөн хэрэглээний хүнсний үнэ, амьдралын өнөөгийн чанарыг нь асуулаа. Гэр хороололд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь гурил, талх боорцог, мах, хүнсний ногоо, архи байдаг байна. Дэлгүүрүүдийн өрийн дэвтэрт ч  эдгээр хүнсний төрөл зүйл ордог бөгөөд өрийн дэвтрийн гол зээл нь мах, гурилан бүтээгдэхүүн болжээ.

Өнгөрсөн жилүүдэд хотын захын гэр хороололд мах, хүнсний ногоо, ургамлын тос граммлаж авах нь их байсан бол энэ жилээс талх, боорцог, архи, тамхи гэхчлэн  хэрэглээний зээл их болсон байна.

Хүнсний дэлгүүрүүд архи, тамхи зээлээр аль болох өгөхгүйг хичээдэг ч сүүлийн саруудад энэ төрлийн хүнс авч өр тавих нь  ихэсчээ.

ИРГЭД: АТАР ТАЛХ САРЫН ӨМНӨ 2000 ТӨГРӨГ БАЙСАН ӨНӨӨДӨР 2250 ТӨГРӨГ БОЛСОН

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Ар Согоотын иргэн:

-Манай гэр бүл ам бүл тавуулаа. Сарын орлого тогтмол биш. Олж байгаа хэдэн төгрөгөө гурван хүүхдийнхээ сургуулийн хэрэгсэл, унаа, хоол ундандаа хүргэх гэж хичээдэг. Орлогогүй сар гэж байдаггүй ч ойр хавийнхаа дэлгүүрээс зээл авахгүй сар гэж байхгүй.

Албаны хүмүүс дундаж цалин өндөр, өрхийн орлого өсч байна л гэдэг. Гэхдээ бодит байдал дээр иргэд хүнд нөхцөлд амьдарч байна.

Түлээ түлш, мах, гурил, будаагаа долоо, долоо хоногоор нь жижиглэнгээр нь авч, мөнгөө хүргэх гэж хичээж байна.

ХАЯА ЗАЛГАХ ДЭЛГҮҮРҮҮДЭЭС ХАМГИЙН ХӨЛТЭЙ НЬ ХУДАГ, БУУДЛЫН ХАЖУУГИЙНХ

Намрын сэрүүн орж сайжруулсан шахмал түлшний цэгүүд нээж, мод жижиглэн савлах худалдаа эрхлэгчид бараг л таван гудамжны зайтай хаалгаа онгойлгожээ. Түлээ түлш борлуулах гэрээт цэгүүдийн ойролцоо худаг, хаяа залган 1-2 хүнсний мухлаг, дэлгүүр байх аж. Анир чимээгүй, ажиглан харвал зайгүй шахам газар уул, толгодын өндөрлөг хэсэгт ч өрж тавьсан мэт цагаан гэрүүд дүнсийнэ.

Гэр хорооллын гудамжаар хичээлээ тарж яваа ганц, хоёроороо ханьсан алхах дүрэмт хувцастай хүүхдүүдээс өөр хэн ч харагдахгүй байв.

Бүүдгэр, сэвэлзүүр салхитай өдөр гэр хороололд хүний бараа барагтаа харагдахгүй. Харин хорооллын замаар уруудахад таарах автобусны буудал дээр 5-6 хүн чиглэлийн автобусаа хүлээж сууна. Тэрхүү хүмүүсээс худалдан авах чадвар, үнийн өсөлтийг асуухад мөн л ижил хариулт хэлсэн. Хүнсний ногооноос бусад бүх барааны үнэ өсч байна. Мах, гурил, ургамлын тос гээд үнэ нэмээгүй хүнс алга гэлээ. Мөн захын гэр хороололд мах төвөөс 2000-3000 төгрөгөөр илүү байдаг учир Дэнжийн 1000 руу зорьж очиж авдаг гэсэн юм. Автобусны буудлын хажууд ТҮЦ, хүнсний 6, 8 нэрийн дэлгүүр, халуун ус, үсчин зэрэг хүний хэрэгцээт газрууд бүгд байх аж.

ТҮЦ-ний худалдагч, дэлгүүрүүд ихтэй учир манайхаас юм авах хүн цөөн. Автобусны жолооч нар л тамхи, аарц, кофе авч өдрийн орлогыг залгуулдаг.

Өдөрт 50-60 мянган төгрөг олдог. Сард 500 мянган төгрөгийн тэтгэврээрээ гэрийнхээ хүнсийг авдаг. ТҮЦ-ний орлогоо хүүхдүүддээ л өгдөг гэв. Мөн худаг, буудлын хажуугийн дэлгүүрүүд рүү хүн олноор ордог бөгөөд зээл ч их олгодог гэлээ.

ҮНИЙН ӨСӨЛТИЙГ СУРАГЧИД Ч АНДАХГҮЙ БОЛЖ

Хичээлээ таран харьж яваа охины хэлж байгаагаар хашаанд нь гурван айл амьдардаг.  Ус, түлшээ картаараа авч, хүнсээ аав, ээж нь бага багаар бэлдэж байна. Охинд сард 20 мянган төгрөг боломжтой үед нь 30 мянга орчим төгрөг өгдөг аж. Гэхдээ хэрэглээний мөнгө нь найзуудтайгаа дуртай зүйлээ авахад нь хүрдэггүй гэсэн юм. Түүний хувьд наймдугаар ангид сурдаг, сургууль нь хол ч жижиг биетэй учир автобусанд мөнгө төлөхгүй суудаг байна.

Охины хэлснээр үнэ өсөөгүй хүнсний бүтээгдэхүүн амттан гэж байхгүй гэв. Түүний байнга авдаг бабулай гэх хөлдөөсөн тараг 250 байсан бөгөөд энэ намраас дэлгүүрт 350-400 төгрөг болж.

Мөн түүний гэр бүлийн ихэнхдээ авдаг элэгний нухаш 1800-2000 төгрөг байсан бол одоо 2500 төгрөг болж өсчээ. Сургуулийн цайны газрын пирошки, ороомог нь ч 200 төгрөг нэмэгдсэн гэсэн юм. Үнийн өсөлт хүүхдүүд ч ийнхүү ажиглагдсан байна.

ҮЙЛДВЭРҮҮД ҮНЭЭ НЭМДЭГ Ч ГУРИЛ, УРГАМЛЫН ТОС ХЯМДРАХАД ҮНЭЭ БУУЛГАДАГГҮЙ

Хэд хэдэн хүнсний дэлгүүрээр ороход өрийн дэвтэргүй дэлгүүр байсангүй. Өрийн хувьд дээд тал нь 200-450 мянган төгрөг. Зээлээ өгөхгүй олон сар болж нүүсэн айлуудыг худалдагч нар цагдаа, хэсгийн ахлагчдаа хэлж хайж, өрөө нэхдэг гэв. Тогтвор суурьшилгүй, нүүдлийн айлуудад зээл өгөхгүй гэдэг ч худалдагчдаас гуйсаар байгаад авдгийг хэллээ.

Мөн худалдагчид дотоодын үйлдвэрлэгч нар талх, нарийн боов, мах, хиам, бууз, баншныхаа үнийг нэмдэг хэрнээ эргээд гурил, махны үнэ хямдрахад буулгадаггүй гэдгийг онцоллоо.

Сүүлийн гурван сарын таталтаар хамгийн их үнэ нь өссөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн бол талх, нарийн боорцог байна. Үнэ нь хэт өсч байгаа учраас айлууд талх, боов авахаа больж гэртээ боорцог хийдэг болсон тухай худалдагчид, дэлгүүрээс хүнс авч байгаа хүмүүс хэлж байлаа.

Гэр хороололд иргэдийн амьдрал хүнд байгаа гэдэг нь бодит амьдрал дээр үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Тиймээс иргэд үнийн хэт өсөлтөд анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага их байгааг ярилаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-17 103.10.21.9

үнэ өсөж авилгачид баяжиж сайхан монгол оронд минь авилгачид л сайхан амьдарч байгаа байхдаа талхны үнэ мэдэхгүй төрийн түшээд өлсөж суудагүй төрийн дарга сайд гишүүд нам засагууд та нар чинь идээд идээд үхэдгүй яасан хачин хүмүүс бэ авилга аваад баялгаа зараад авилга аваад одоо болиоё гэдэггүй яасан гашин хүмүүс бэ .чөтгөр шүгэлсэн авилгачид аа үхэж далд орооч .

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.40.47

Сурч мэдэх боловсрол эзэмшихгүй байвал яаж сайхан амьдрах билээ. Амьдрал ядуу улсууд өөрсдөө л буруутай.Архи ууж хэрүүл зодоон танхайрах, янхандахаас өөр юм хийхгүй хүмүүс ядуу амьдрах нь жам шүү дээ. Ажил хийхийг огт боддоггүй бусдаас дэмлэг хандив хүсээд суудаг хүмүүс олон болсонхаламж л хүсдэг. өөрсдөө буруутай.тэднийг хайцаалаад байх хэрэггүй

Avatar

Hanson 2023-10-17 45.154.108.18

Энэ улсыг үнэхээр сүйрч байгаа гэж хэлхэд болно. Хоол хүнсний үнэ хэдийнээ европын өндөр орлоготой орнуудын түвшинд хүрсэн! Жишээ нь европын орнуудад 7-8 жилийн хугацаанд зарим нэг хүнсний үнэ 1-2 удаа нэмэгдсэн байхад монголд 7 хоногоор өсдөг гэж хэлхэд болно. Үнэхээр итгэмээргүй ч үнэн. Ямар ч үнийн бодлого зохицуулалт гэж байдаггүй. Энэ улсыг тулга тойрсон бодол, төрдөө шургалсан хулгайч нар нь сүйрүүлж байна. Яагаад нь маш тодорхой хариуцлага гэж огт байхгүй 30 гаран жил явсны үр дагавар.

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Гишүүн даадай 2023-10-17 59.153.115.208

Та нар одоо арай өдөр болгон цадталаа хоол иднэ гэж боддог юм биш биз дээ? Сонгуулиар тараасан 100к-г тийм хурдан дуусчихсан юм уу? Тэгвэл хохь нь. Нэг хүнд 100к өгсөн. Нэг айлд 4-500к гэсэн үг. Зөвхөн гурил аваад, усанд чанаад идэхэд 4 жил өлхөн давчих мөнгө шүү. Аягүй бол шуналтай нoвшнууд та нар дээрээс нь тэтгэвэр, хүүхдийн мөнгө аваад мах сүү авч байж мэдэх л ховдог ноход шүү. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр зэрэг төрөөс үзүүлж буй хайр хишгийг больж, жаахан бүсийг нь чангалуулмаар байна.

Avatar

Гишүүн даадай 2023-10-17 59.153.115.208

Тэхгүй бол, нэг гэвэл гэр хорооллын баагийнууд хэтэрхий их идээд, зарим нь бүр бордсон гахай шиг таргалцан явж байна. Хоёрт гэвэл төр засгийн удирдагчид, гишүүдэд оногдох мөнгө дэндүү бага байна. Өнгөрсөн зуны амралтаар манай гэр бүл АНУ, Европоор аялахдаа зарцуулсан 400.000 гаран долларын заримыг нь бүр хувиасаа гаргасан гээл бодчих доо. Та нар хэтэрхий давраад байгаам биш үү? Солонгосын ард түмэн хүнд үеийг модны холтос мэрж, өвсний үндэс ухаж идээд давсан шүү. Гудмаар нэг шарилж. Наадхыга ид

Avatar

Нэргүй 2023-10-17 66.181.188.22

temtsej chadahgui bol ulandaa yaduugaaraa duus

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.115.125

Өөрсөдийхөн нь сонголт здээ

Avatar

Зочин 2023-10-17 66.181.160.35

Энэ хашааныхан ядуулаг амьдралдаа дасчихаад бүр дөжирчихсөн юм байна лээ …

Avatar

сайхаан сайхан 2023-10-17 203.98.76.4

2003-2012 онуудад Монголын э/з 1000% өссөн, харин МАНАйханы Завсаргүй Засаглалын он жилүүдэд буюу 2012-2023 он хүртэл э/з ердөө 10%-л өсчээ….Ай даа Сайхаан сайхан

Avatar

Нэргүй 2023-10-17 203.98.76.4

Монголчууд нэг үе дэндүү халгиж цалгиж бйасан одоо нэг зовж тарчиг ам зуух ёстой байлгүйдээ ….

Avatar

Нэргүй 2023-10-17 202.9.46.70

Арай дэндүү байна. МАНаа үргэлжлүүлж сонгоод л боорцгоо хийж идээд сууж дээ

Avatar

Нэргүй 2023-10-17 173.66.93.130

Одоо тэгээд дахиад 100 жил хүлээгээд л амьдраад бай…

Avatar

Нэргүй 2023-10-17 173.66.93.130

Тэмц эсвэл Үх гэж Америка үг байдаг шүү хө.

Avatar

Нэргүй 2023-10-17 59.153.87.42

МАН таньдаа баярлалаа

Avatar

Нэргүй 2023-10-17 192.82.92.204

Үнийн өсөлт үнэхээр дэндлээ, 5000 төгрөгөөр авах хүнсний зүйл бараг байхгүй болсон

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-17 146.70.182.122

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

Avatar

Нэргүй 2023-10-17 132.194.33.145

– ylcuun, xamgaalalbu 10 ;

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-10-17 202.21.107.5

Хугацаа нь дуусах дөхсөн …хүнсний зүйлийг ..Сургуулийн хүүхдүүдэд өгч …хуурдаг… Өөрсдөө гараа угаах газар үгүй … ТҮЦ ний хээ ард шээж байдаг ш дээ… БЗД 16 ба 40 хороонд байх ТҮЦ нэртэй …хүүхдүүдийг хуурагсад …. Ирж шалгаад зөрчилтэй бол хааж өгөөч ээ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж