"Хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан"

"Хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан"

"Хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан"

Шалтгаан нь үл мэдэгдэх байдлаар хордсон гэгдээд буй нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд өнөөдөр/2023.10.16/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үүдэнд мэдээлэл хийлээ.


Эцэг эхчүүдийн төлөөлөл:

-Шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа. Газны үнэр ангид хэрхэн дэгдсэнийг ёс зүйтэй мэдээллэх байсан юм. Жаахан хүүхдүүдийг газ гаргаж ирээд үнэрлэсэн юм шиг ярьсан. Яаж тэгэх юм бэ? Агааржуулалт муу байсан. 40 хүүхэд хичээллэх ёстой танхимд 54 хүүхэд чихсэн. Хот даяар хий үнэртэх үеэр хүүхдүүдийн хордлого сэдэрсэн. Агаарын чанарын үнэлгээг нь гаргаж өгөөч. Үгүй гэвэл эцэг эхчүүд бид өөрсдөө мөнгө гаргая. Оношоо зөв тодорхойлуулж, эмчилгээ хийлгэмээр байна.

Хордсон охины ээж:

-Анх хичээл ороход л үнэр үнэртэж байсан гэсэн. Эхний цаг дээрээ тэсээд хоёрдугаар цагаасаа өвдөж эхлээд гуравдугаар цагаасаа эхлэн бөөлжиж эхэлсэн. Манай охины хоолой боох гээд байсан. Сургуулийн гадаа биеэ мэдэрч чадахгүй хүүхдүүд сууж байсан. Хан-Уул дүүргийн эмнэлгийн хажууд байсан болохоор хүчилтөрөгч залгуулаад Эх нялхаст авчирсан. Араас нь таваараа, арваараа ирсэн. Энд бараг 20 хүүхэд анхны тусламж авсан. Өөр сургуулийн байранд хичээл нь орж байсан жигдрээгүй л байсан үе. Сая аравдугаар сарын 12-ны өдөр дахин сэдэрсэн. Өмнөх хордлого нь биед нь байна. Эхнийх дээр толгой нь эргэсэн хүүхэд сая хөл дээрээ явж чадаагүй. Хүчтэй хордлогын шинж тэмдэг илрээд ирэхээр гараа ч атгаж чадахгүй байна. Ямар хүчтэй бодист хордуулсныг мэдэхгүй байна. Хүчилтөрөгчид ороод, дусал хийхээр дороо сэргэнэ. Эвгүй үнэр үнэртвэл мэдрэг болоод байна. Сармистай шөлний үнэр авуутаа л бөөлждөг.  Гэтэл хүүхдүүд хордсоноос хойш сар болсон хэр нь шинжилгээний хариу нь гарахгүй байна. Цаашид энэ хордлого мэдрэлд нь нөлөөлвөл яах вэ? Саажилт үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.  Хордлого хүчтэй илэрсэн тэр үед хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан. Одоо хичээл нь хоцрогдчихлоо. Цагдаа ч хариу өгөхгүй байна. Шат шатны байгууллагууд нь дуугүй байна. Эхлээд долоо хоног хүлээ гэж байсан. Сүүлдээ хоёр долоо хоног болсон. Одоо сар боллоо. Эцэг эхчүүд бухимдаж байна. Бид нарт хэн ч хандаагүй. Сургуулийн захиргаа ч “Бид шинжилгээний хариу хүлээж байна” л гэдэг. Хүчилтөрөгч аппарат залгахаар л хүүхдийн маань бие нь тайвширдаг. Одоо шинжилгээний хариу л хүлээж байна.

ЭХЭМҮТ-ийн төлөөлөл:

-Эмнэлэгт ирсэн хүүхдүүдийг манай эмч нар журмынх нь дагуу эмчлээд, хоргүйжүүлээд гаргасан. Дутуу эмчилнэ гэж байхгүй. Долоон хүүхэд ирээд одоо гурав нь эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс зөвхөн хордоод ирсэн хүүхдүүдийг л эмчлэх үүрэгтэй. Яагаад дахиад ирж байна вэ гэдгийг эцэг эхчүүд өөрсдөө онцгой байдлынхныг дуудаад “Хүүхдүүд маань яагаад хордоод байна вэ?” гэдгийг тэднээс тодруулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 202.55.188.87

Мэргэжилийн хяналтын газар боловсролын яам ажлаа хийгээчээ. 1 их худлаа ярьсан орон тоо бөглөсөн мөнгөний боолууд. Сэтгэл байвал итгэл бий гэдэг. Юманд сэтгэлээсээ хандаж сур мөн ч өдий байна даа. Өнгө мөнгө биш чин зүрх сэтгэлтэй ядаж ганц ч болов багш алга уу. Энэ бол МАН-н арга барил. Хэн өмнө нь бөхөлзөж долигонож байна МАН ын үйл хэрэг Монголын ард түмнийг та нар уландаа хэзээ ч гишгэж чадахгүй. Үйл үйлээ дагадаг үнээ туглаа дагана гэдэг зүйр үг хэзээ 1 цагт биелэлээ олно.

Avatar

Нэргүй 2023-10-16 202.126.88.140

хичээл орох дөхөхөөр засвар хийдгээ боль. засварын дараах будаг шохой бусад зүйлсээс ялгарах дэгдэмхий бодис сарын дараанаас багасаж эхэлдэг. гэртээ хямд материалаар засвар хийсэн айлд ч бас ийм тохиолдлууд зөндөө гардаг

Avatar

Зочин 2023-10-16 202.9.46.67

монгол бизнэсийн сургуулийн байрыг түрээслэдэг гэсэн. Тэр чинь сум Дашзэвгийн сургууль мөн биз дээ. өнгөрсөн жил хордлого гарсан байхад зун шалаа ховхолж сантeхникээ засварлаагүй юм уу. Шалан доогуур бохирын хоолойн битүүмжлэл алдагдсан л байгаа. тэр хавийн бохирын шугамаар үйлдвэр комбинат хавийн арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн блхир химийн бодис явж байгаа.

Avatar

Зочин 2023-10-16 59.153.115.21

бүх шударга биш юмны золиос нь хүүхэд болоод бна тэд сургуульд сурах эрхээ эдлэж чадахгүй бнашд

Avatar

Нэргүй 2023-10-16 202.179.11.230

Tagnuul gej baina uu? Yagaad end tend hordlogo garaad baina. Darga nar bish huuhduud maani hordood baih yum. Uul ni avilga vch hulgai hiideg darga nar hordmoor baina.

Avatar

Нэргүй 2023-10-16 192.82.64.235

Юм болгоныг нууцалдагаа одоо болих хэрэгтэй амьсгалж буй агаарын бохирдол их байгаа /сайжруулсан нүүрсны үнэр бол нул хүхрийн эхүүн үмхий үнэр/яаралтай арга хэмжээ аваачээ

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.181.17

Тусгаар тогтносон улс байна даа, нэг сайн лабораторитой болох юмсан даа.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.144.66

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 202.179.21.194

Сайн эмч ч олно. АнУ-д нэг жирийн эмч ижил шинж тэмдэгтэй өвчтнүүдээ асууж судалсаар маханд хордсоныг олж тогтоож байсан.

Avatar

Hanson 2023-10-16 45.154.108.18

Үнэхээр гайхалтай нэг биш олон удаа хүүхдүүд гудамжинд биш сургууль дээрээ хордоод байхад, монголын засаг, тухайн яам нь ямар ч арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрч байгаан. Монголын дунд сургуулийг гэмт хэрэг хулгай хийж сурдаг газар байдаг тухай сонсож байсан. Энэ худал биш бололтой. Европын орнуудад эсвэл америкт ийм явдал болвол дэлхийн асуудал байдаг!

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.181.17

Цагдаа нь чадвар дутаад байгаа бол тагнуул нь уг хэргийг шалгаач.

Avatar

Нэргүй 2023-10-16 103.57.92.214

маш сэжигтэй . Яагаад 2- дхаиа болж байнаа! Гадны нөлөө юм биш үү!

Avatar

Нэргүй 2023-10-16 188.162.254.54

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

arai 2023-10-16 139.5.218.42

huuhduud uvduud bhd hicheelee taraadaggui ymar mal bagsh udirdlagatai suirtsen surguuli ve 18 r surguuli gej

Avatar

зочин 2023-10-16 90.188.246.74

Ангид нь камер байдаггүй ээ?

Avatar

Захирал 2023-10-16 66.181.191.40

Хусагдсан захиралыг шалгах хэрэгтэй.Өргөтгөлөө хурдан ашиглалтанд оруул

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.191.14

ер нь камер шүүж, цагдаагийн шалгалт оруул!!!

Avatar

Нэргүй 2023-10-16 172.56.164.7

Анги дүүргэлт ихтэйгээс мөн сүрьеэ өвчний голомт сургуулиудад тархснаас …сүрьеэ өвчин Монголд газар авч б.а Төрөөс анхаарч үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.160.87

төр хийнэ төр авна гэдэг элийрлийн үр дүн нь энэ шүүдээ, хоол нэртэй хор шахаж мөнгө идэж байгаа шүүдээ, энэ хэргийн цаана нэг МАНьяк хулгайч л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж