"Хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан"

Хуучирсан мэдээ: 2023.10.16-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан"

"Хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан"

Шалтгаан нь үл мэдэгдэх байдлаар хордсон гэгдээд буй нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд өнөөдөр/2023.10.16/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үүдэнд мэдээлэл хийлээ.


Эцэг эхчүүдийн төлөөлөл:

-Шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа. Газны үнэр ангид хэрхэн дэгдсэнийг ёс зүйтэй мэдээллэх байсан юм. Жаахан хүүхдүүдийг газ гаргаж ирээд үнэрлэсэн юм шиг ярьсан. Яаж тэгэх юм бэ? Агааржуулалт муу байсан. 40 хүүхэд хичээллэх ёстой танхимд 54 хүүхэд чихсэн. Хот даяар хий үнэртэх үеэр хүүхдүүдийн хордлого сэдэрсэн. Агаарын чанарын үнэлгээг нь гаргаж өгөөч. Үгүй гэвэл эцэг эхчүүд бид өөрсдөө мөнгө гаргая. Оношоо зөв тодорхойлуулж, эмчилгээ хийлгэмээр байна.

Хордсон охины ээж:

-Анх хичээл ороход л үнэр үнэртэж байсан гэсэн. Эхний цаг дээрээ тэсээд хоёрдугаар цагаасаа өвдөж эхлээд гуравдугаар цагаасаа эхлэн бөөлжиж эхэлсэн. Манай охины хоолой боох гээд байсан. Сургуулийн гадаа биеэ мэдэрч чадахгүй хүүхдүүд сууж байсан. Хан-Уул дүүргийн эмнэлгийн хажууд байсан болохоор хүчилтөрөгч залгуулаад Эх нялхаст авчирсан. Араас нь таваараа, арваараа ирсэн. Энд бараг 20 хүүхэд анхны тусламж авсан. Өөр сургуулийн байранд хичээл нь орж байсан жигдрээгүй л байсан үе. Сая аравдугаар сарын 12-ны өдөр дахин сэдэрсэн. Өмнөх хордлого нь биед нь байна. Эхнийх дээр толгой нь эргэсэн хүүхэд сая хөл дээрээ явж чадаагүй. Хүчтэй хордлогын шинж тэмдэг илрээд ирэхээр гараа ч атгаж чадахгүй байна. Ямар хүчтэй бодист хордуулсныг мэдэхгүй байна. Хүчилтөрөгчид ороод, дусал хийхээр дороо сэргэнэ. Эвгүй үнэр үнэртвэл мэдрэг болоод байна. Сармистай шөлний үнэр авуутаа л бөөлждөг.  Гэтэл хүүхдүүд хордсоноос хойш сар болсон хэр нь шинжилгээний хариу нь гарахгүй байна. Цаашид энэ хордлого мэдрэлд нь нөлөөлвөл яах вэ? Саажилт үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.  Хордлого хүчтэй илэрсэн тэр үед хүүхдийн маань дөрвөн мөч татаад үхэхэд ойрхон байсан. Одоо хичээл нь хоцрогдчихлоо. Цагдаа ч хариу өгөхгүй байна. Шат шатны байгууллагууд нь дуугүй байна. Эхлээд долоо хоног хүлээ гэж байсан. Сүүлдээ хоёр долоо хоног болсон. Одоо сар боллоо. Эцэг эхчүүд бухимдаж байна. Бид нарт хэн ч хандаагүй. Сургуулийн захиргаа ч “Бид шинжилгээний хариу хүлээж байна” л гэдэг. Хүчилтөрөгч аппарат залгахаар л хүүхдийн маань бие нь тайвширдаг. Одоо шинжилгээний хариу л хүлээж байна.

ЭХЭМҮТ-ийн төлөөлөл:

-Эмнэлэгт ирсэн хүүхдүүдийг манай эмч нар журмынх нь дагуу эмчлээд, хоргүйжүүлээд гаргасан. Дутуу эмчилнэ гэж байхгүй. Долоон хүүхэд ирээд одоо гурав нь эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс зөвхөн хордоод ирсэн хүүхдүүдийг л эмчлэх үүрэгтэй. Яагаад дахиад ирж байна вэ гэдгийг эцэг эхчүүд өөрсдөө онцгой байдлынхныг дуудаад “Хүүхдүүд маань яагаад хордоод байна вэ?” гэдгийг тэднээс тодруулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж