Тайванийн шинэ найзууд

Тайванийн шинэ найзууд

Тайванийн шинэ найзууд

Тайванийн удирдагч Цай Ин Вен өнгөрсөн долоо хоногт үндэсний өдөрт зориулан үг хэлэхдээ "Бид олон улсын анхаарлын төвд байгаа ардчилсан Тайванийг бий болголоо. Тайванийн ард түмэн, хойч үе ардчилсан, эрх чөлөөтэй хэвээр байх болно" гэжээ. Энэ нь арлын онцлогийг тодотгож, энэхүү нээлттэй нийгмийг алга болгохгүй байхыг дэлхий нийтэд уриалсан явдал байв.

Харин Тайванийн хууль тогтоох байгууллагын тэргүүн Ё Си Кун үндэсний өдрийн арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ "Их Британийн Эдийн засгийн тагнуулын алба Тайванийн ардчиллыг Азид нэгдүгээрт, дэлхийд 10-т жагсааж байна. Хятадын заналхийлэл улам нэмэгдэж буй энэ үед Тайваньд эдгээр үгсийн ач холбогдол нь үнэлж баршгүй юм" гэжээ. 

Тайванийн парламентын дарга энэ үеэр цугласан олонд хандан үг хэлэхдээ "Украинаас Хонконг, Мьянмараас Афганистан хүртэл эрх чөлөөгөө ухрааж байгаа" авторитар дэглэмүүд байгааг анхааруулав.

"Ардчилсан" гэдэг үг нь Тайванийн брэнд үг болжээ. 23 сая хүн амтай Тайванийг яагаад Хятадаас хамгаалах ёстойг дэлхий нийтэд таниулж буй үг нь "Ардчилсан" гэдэг үг гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч Тайваньд албан ёсны найз маш цөөхөн. Тэд АНУ-тай цэргийн холбоотон болж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудалтай байсан үе бий. Мөн хүйтэн дайны үеийн ижил төстэй дэглэмүүдэд найдаж болох ч одоо тэд нь бараг байхгүй болжээ. Тайваньд заналхийлэх аюул хэзээ хэзээнээс илүү хүчтэй болсон тул шинэ холбоотнууд маш их хэрэгтэй байна.

Энэ нь Мягмар гаригт болсон үндэсний өдрийн арга хэмжээнээс тодхон харагджээ. Тодруулбал, албан ёсны арга хэмжээнд "VIP" зочид хүрэлцэн ирсэн. 

Арга хэмжээнд ердөө 10800 хүн амтай Номхон далайн бичил муж болох Науругийн ерөнхийлөгч ирэв. Мөн 47 мянган хүн амтай Карибын тэнгисийн Сент-Китс ба Невис мужийн амбан захирагч, 110 мянган хүн амтай Карибын тэнгисийн Сент Винсент ба Гренадины амбан захирагч нар иржээ. Ингээд дипломат суудлын эхний эгнээнд Гватемал, Парагвай, Гаити, Эсватини зэрэг орны Элчин сайд нар суусан байна. 

Гватемал, Парагвайн хувьд ардчилал нь бүрэн тогтоогүй, авлига, хээл хахуультай тэмцсээр байна. Харин Гаити улсад энэ онд олон мянган хүний амь насыг хохироосон хүчирхийлэл гарсан билээ. Эсватини улсын хувьд Африкт үлдсэн цорын ганц үнэмлэхүй хаант засаглал бөгөөд тив дэх Тайванийн цорын ганц холбоотон юм. Удирдагч Цай Ин Вен өнгөрсөн сард Эсватинийн хаан Мсвати III-тай уулзаж, тусгаар тогтнолын 55 жилийн ойд баяр хүргэхээр бяцхан хаант улс руу ниссэн билээ. 

Тайваньд нийтдээ 13 албан ёсны дипломат холбоотон байна. Эдгээр нь бүгд хүйтэн дайны үеийн холбоотнуудаас үлдсэн нөхөд юм.

Улам бүр цөөрч буй холбоотнуудынхаа жагсаалтыг тусламж, хөрөнгө оруулалт хэлбэрээр хадгалж үлдэхийг хичээж байна. Гэвч Хятадын тусламж, хөрөнгө оруулалтыг хэрхэн гүйцэх билээ. Хятадын чекийн дэвтэр Тайванийхаас хамаагүй том, эдийн засаг нь ч илүү хүчирхэг. Цөөхөн холбоотон нь Тайванийг хүчирхэг Хятадаас хамгаалахад бага ч болов тусалдаг. Мягмар гаригт болсон арга хэмжээний хамгийн нэр хүндтэй зочид нь Япон, АНУ-аас хүрэлцэн иржээ. Эдгээр нь Тайваньд хамгийн их анхаарал хандуулдаг түнш юм.

АНУ нь Тайванийг чимээгүйхэн дэмжиж, олон тэрбум ам.долларын зэвсэг зарсан. Тайпэй дахь АНУ-ын албан бус Элчин сайдын яам нь "Тайвань дахь Америкийн хүрээлэн" гэж нэрлэгдсэн асар том цогцолбор юм.

Харин Японы тухайд Тайпэйн аль ч гудамжаар алхсан япон ресторан анзаарахгүй өнгөрөхийн аргагүй олон байдаг. Японы хамгийн баруун эргийн Ёнагүни арал нь Тайваниас ердөө 110 км зайд оршдог. Тус улс Тайваньд болж буй үйл явдлуудыг маш сайн анхаардаг аж. Японы ерөнхий сайд асан Таро Асо саяхан Тайпэйд үг хэлэхдээ Хятадын аюул заналхийллийн эсрэг нүдээ нээхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. 

Хятадын тасралтгүй цэргийн сургуулилалтаас болж цочирдсон Тайвань шинэ найз нөхөдтэй болохын тулд зөвхөн худалдаа хийх бус олон улсын хүчирхэг байгууллагуудад хандаж байна. Ялангуяа Европын холбооноос дэмжлэг авахыг эрмэлзэх болжээ. Тайпэйн супермаркетуудаар хэсвэл шинэ нөхөрлөлийн нотолгоо нь цөөнгүй харагдана. Тодруулбал, Литвад үйлдвэрлэсэн шар айраг, рум, шоколад зэрэг зүйл Тайванийн дэлгүүрүүдэд элбэг байдаг. Тэр бүү хэл Тайваньдаа хамгийн өндөр борлуулалттайд тооцогддог чипс ч Литвийн үйлдвэрийнх юм. Тайвань тус чипсэнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлажээ. Супермаркетуудын тавиур дээрх зүйлс жижиг хэрэг мэт санагдаж болох ч Тайвань хаашаа явж буйг илэрхийлнэ.

Яагаад Литва гэж? Шинэ найз нөхөдтэй болох хамгийн тохиромжтой бүс нутаг бол өмнө нь Москвагийн мэдэлд байсан Зүүн Европын залуу ардчилсан орнууд буюу одоогийн НАТО, Европын холбооны орнууд юм. 

Литва улс 2021 онд Тайванийн төлөөлөгчийн газрыг Вильнюс хотод байгуулахыг зөвшөөрсөн. Үүнд Хятадын тал дургүйцсэн тул Литвийн Элчин сайдыг Бээжинд илгээж байжээ. Литвийн засгийн газар төлөөлөгчийн газар байгуулах хүсэлтээсээ няцаагүй бөгөөд цаашид ч Тайпэйтэй харилцах харилцаа нь стратегийн тэргүүлэх чиглэл байна гэжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүү 2023-10-17 103.10.21.9

хятад улс бол бүх үндэсний дайсан таываныг эзэлэх хүсэл юу ч дараачийн нь улс ямар улс вэ ? энэ бол Азийн орнуудын дунд байгаа .!!!!

Avatar

Нэргүй 2023-10-17 213.87.154.164

= Халуун охид таныг хүлээж байна – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-17 202.131.238.26

"Тайванийн удирдагч Цай Ин Вен өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа хүлээлгэж өгсөн" нягтлахыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж