Эмэгтэй хүмүүжигчид шатрын дэлхийн хошой аварга боллоо

Эмэгтэй хүмүүжигчид шатрын дэлхийн хошой аварга боллоо

Эмэгтэй хүмүүжигчид шатрын дэлхийн хошой аварга боллоо
Fide буюу Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчийн дунд шатрын Дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн цахим тэмцээнийг 2023 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурван баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд нэг багийн нийт 24 тамирчин оролцлоо.
Монгол Улсын баг, тамирчид 2021 онд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд эрэгтэй баг алтан медаль, өнгөрсөн оны тэмцээнээс эмэгтэй баг дэлхийн аварга болсон амжилтыг тус тус үзүүлж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2023-10-16 103.57.95.83

Хамаг толгойтой хүмүүс нь хүмүүжиж байгаа шүү дэ ! энэ жишээн дээр л илхэн харагдаж байна !!

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.168.8

сайн байна шүү, хүмүүжих хугацаандаа цагаа зөв зүйлд зарцуулаад амжилт гаргаад

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.168.8

ТОЛГОЙ ГАЙГҮЙ ТЭХДЭЭ БУРУУ ТИЙШЭЭ АЖИЛЛААД ЛУЙВАР ХИЙСЭН ХҮМҮҮС БАЙХ ДАА

Avatar

зочин 2023-10-16 66.181.161.37

Монгол хүний оюуны чансаа ямар бга нь харагдаж байна даа баяр хүргэе эрх чөлөөт амьдралдаа түргэн ирж сайн сайхан амьдрахыг ерөөе👍👏

Avatar

Нэргүй 2023-10-16 192.82.64.248

хөөрхийдөө, мундаг юм бэ, баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж