Японы Осака хотод 2025 онд Дэлхийн экспо болно. "Амьдралд зориулсан ирээдүйн нийгмийг цогцлоох нь" сэдэвтэй уг экспо нь дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд үргэлжлэх юм.
Тэгвэл Япон улс уг экспогийн үеэр агаарын таксины үйлчилгээ үзүүлэх нисдэг машинуудыг танилцуулахаар бэлтгэж байна. Нисдэг машинуудыг бөөнөөр үйлдвэрлэж байгаа боловч аюулгүй байдлын гэрчилгээ хойшлогдсон тул нээлтийн үеэр бүгдийг нь танилцуулж амжихгүй гэж төсөлд оролцсон компаниудаас мэдэгджээ.
Нисдэг машин нь агаарын хөлөг ангилалд орох аж. Тиймээс операторууд бөөнөөр үйлдвэрлэхээс өмнө агаарын хөлгийн загвар тус бүрт гэрчилгээ авах ёстой. Мөн тээврийн хэрэгсэл тус бүртээ нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авах ёстой юм байна. Төсөлд оролцогч "Vertical Aerospace" компани 2026 онд гэрчилгээгээ авах төлөвтэй байгаа бол "Marubeni" компанийн хувьд экспогийн үеэр арилжааны бүтээгдэхүүн бус нисгэгчтэй үзүүлбэр л үзүүлэхээр зорьжээ. "ANA", "JAL" компаниуд нь мөн 2024-2025 онд арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зорьж байгаа ч экспод оролцох эсэхээ шийдээгүй байна.
"Мэдээж эдгээр тээврийн хэрэгсэл нь зорчигч тээвэрлэх чадвартай эсэхийг харуулах нь маш чухал. Олон төрлийн онгоцыг хэрэглэгчдэд хэрхэн дэлгэж үзүүлэх талаар бид төлөвлөж байна" гэж арга хэмжээг зохион байгуулагчид хэллээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ