“Ураны төслөөс эдийн засгийн өндөр ашиг хүртэх ёстой”

“Ураны төслөөс эдийн засгийн өндөр ашиг хүртэх ёстой”

“Ураны төслөөс эдийн засгийн өндөр ашиг хүртэх ёстой”

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн төрийн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

-“Орано майнинг” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Х.Нямбаатар сайд ахалж байсан. Ажлын хэсэг ажиллаж эхэлснээр Монгол Улсын өмнө гурван чухал сонголтыг хийх хэрэгцээ шаардлага тулгарсан.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүйгээр АМНАТ хэлбэрээр ашгаа шууд хүртдэг олон улсад амжилттай хэрэгждэг загвар учраас улс төрийн түвшинд ч тэр эдийн засагчдын дунд яригдаж эхэлсэн. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс тал талаас ярилцаж, эдийн засгийн тооцоо судалгааг хийж үзээд аль нь Монгол Улсад ашигтай байх вэ гэдгийг судалсан. Тооцоо, судалгаа хийгээд үзэхэд бид 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалт хийх үүргээ хүлээгээд явсан тохиолдолд энэ төсөл хэрэгжих хугацаанд ямархуу Засгийн газрын чөлөөт мөнгөн эргэлт явагдах талаас нь судлаад үзэхэд муугаар бодоход буюу төсөл ашиг багатай байвал нийт дүнгээр 2.5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгох юм байна. Үүнийгээ дагасан ногдол ашиг хүртэх асуудал хөндөгдөнө.

Хамгийн сайндаа буюу ураны үнэ нэмэгдсэн нөхцөл байдалд 3.8 тэрбум ам.долларын эргэлттэй байх тооцоог урьдчилсан байдлаар хийсэн. Тэгвэл, ураны салбараас зөвхөн АМНАТ тооцож төлбөр авъя. Мөн дээрээс нь өнөөдөр мөрдөгдөж буй Татварын тухай хуулийн хэрэгжилтийн дагуу бүх төрлийн татварыг авбал ямар үр өгөөжтэй байх талаас нь судаллаа. Судлаад үзэхэд АМНАТ аваад, татвар авахад ерөнхий дүнгээр 3.5 тэрбум ам.долларын орлогыг төсөл хэрэгжих хугацаанд олох боломжтой. Өнөөгийн үнэ цэнээр тооцоод үзэхэд АМНАТ-ыг тооцож авах нь чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд ажлын хэсэг дээр 34 хувиас бүрэн татгалзаж, 5 хувийн АМНАТ-аар орлуулж авдаг болох сонголтыг хийсэн. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордоос 5 хувийн АМНАТ авах суурь нөхцөл бий. Ингээд тооцвол нийт 10 хувийн АМНАТ-ыг тогтмол авах нөхцөлөө бүрдүүлсэн.

Нэмэгдэж орж ирсэн орлогоос өсөн нэмэгдэх рояалти авна гэх хэлэлцээр намайг ажил авахаас өмнө яригдсан байсан. Нэг ёсондоо үнэ нэмэгдэж орж ирж буй хэсгээс нь өсөн нэмэгдэх АМНАТ-ыг тооцож авах санал яригдсан. “Оронагруппийн төлөөлөл маш хатуу байр суурьтай шахалт үзүүлсэн нөхцөл байдалд ажиллалаа. Нэгдүгээрт, нийт орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ-ыг авдаг болно гэдэг байр суурийг Монгол Улсын талаас хатуу байр суурь илэрхийлсэн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлд мөрдөгдөж буй ураны үнээс хамаараад 11-19 хувийн АМНАТ-ыг авдаг болох шаардлагыг тавьсан.

Ураны төслийг монголчууд анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслөөс эдийн засгийн өндөр ашгийг хүртэх ёстой. Өндөр гэдэг нь Үндсэн хуулийн 6.2-ийг үндэслээд үр ашиг нь дийлэнх нь Монголын талд ногдох ёстой гэсэн зарчимтай. Ямар ч нөхцөлд ураны үнэ ханш өөрчлөгдөхөд нийт өгөөжийн 50+1, түүнээс дээш хувийг Монголын тал хүртэх зарчмыг баримталсан" гэлээ.

Түүнчлэн ураны төслийн гэрээг энэ ондоо багтаан үзэглэх зорилт тавьсан бөгөөд ирэх 2024 оны нэг, хоёрдугаар улирлаас эхлэн үйл ажиллагааг эхлүүлэхээр тооцож буй талаар мэдээллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-16 66.181.181.92

АНархиуд шударга хүнээс айх нь аргагүй. зохион байгуулалттайгаар гүжирдэх муу аргатай. АН сонгуульд дахин гарах учиргүй. Яагаад гэвэл АН гарах бүрдээ луйвраар сөнөөдөг. Гараагүй үедээ ч байнга луйвар. Амарбаясгалан миний луйвар булхайг нотлоод өг гэж архаг луйварчин та нараас гуйгаа биз дээ ховч авгайгаас долоондор хулгайчууд минь

Avatar

ЗОЧИН 2023-10-16 103.212.117.239

ЭНЭ АМАРБАЯСГАЛАӨН ГЭХ ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙН ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХИЙГ СЭТГҮҮЛЧИД ДЭЛГЭСЭЭР БНА. 4 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ХРУЛГАЙЧ ГЭЭД ЭХЛЭНЭ. ГЭР БҮЛ, АХ ДҮҮГЭЭРЭЭ ТООЛЖ БАРШГҮЙ, ТОЛГОЙ ЭРГЭМ ОЛОН КОМПАНИТАЙ. НҮҮРСНИЙ, ХУЛХИ НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГЫН "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ", ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ХҮРТЭГЧ НЬ ГЭЖ БАЙГАА. ЭНЭ ХОГГИЙН ХУУЛИЙНХАН ХЭЗЭЭ БАРИВЧЛАН ШАЛГАЖ ЯЛЛАХ ЮМ БОЛОО. 24 ОНЫ СОНГУУЛИАР УИХ-ын ГИШҮҮН, ХАЛДАШГҮЙ ЭРХ ДАРХТАЙ БОЛЖ ОРДОНД БҮГЭХ ГЭЖ БУЙ ХУЛГАЙЧ ДАА.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.181.17

Уг төслийг дэмжиж байгаа. Гэхдээ цөмийн хаягдлаа хэрхэх талаар гэрээндээ юу гэж заасан тухай дэлгэрэнгүй тайлбар авмаар байна.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 77.248.52.248

Orano ni hatuu bair suuritai shahalt uzuulsiimuu, Oranod hatuu bair suuritai shahalt "manai jurmiin nuhud" uzuulsiimuu gedeg ni oilgomjgui bna. Gereendee baigal ekologiin tentsvertei baidal, bus nutgiin hun zon, mal amitnii ayulgui, ersdelgui amidrah batalgaa zereg nen terguund shaardagdah muhtsluuded tuiliin hatuu bair suuri, shahalt uzuulehee umartaagui gej naidnam. Orano ni Areva baihdaa Africiig busniulsan gashuun tuuh Mongold davtagdahiig hatuu tseerlej, tedend bainga sanuul!!!!!!

Avatar

Eh oron gazar shoroogoo zarah ih nuvel 2023-10-16 103.57.95.84

ter igiujiog ta nar idnedee
eh ornoo hudaldahvhid…tuv tahiya

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.191.220

Хулгай луйвар болгонд холбогдож явдаг энэ н**ш ийм юм ярихаар итгэх хүн олдох уу. Ганц хоёр алхам газар ичихгүй худал залдаг цайрсан новшнууд

Avatar

Zochin 2023-10-16 66.181.178.246

Энэ Хүүкийн хажууд очоод наалдчихаж бүүр. Ккк. Ахаа намайг бодоорой гэж яваа юм байхдаа.

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.40.90

Оюу толгойн гэрээ маш муу гэрээ болсон учир бусад орон тэр л жишгээр манай улстай гэрээ хийхийг бодож байна. Муугийн уршиг олондоо гэдэг дээ.Тийм болохоор жаахан жаахнаар сайжруулсаар байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-16 202.21.114.170

buzar avilgachin, yu ch boloogui yum shig l hutsah ….

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.160.87

монгол ураны ордоо ашиглах нь зөв атомын станцтай болох ч ёстой, гэхдээ энэ хулгайчуудын үед л бишшүү, энэ новшнууд ёстой юу ч хийж мэднэ. ямар гэрээ хийгээд юу болгоод хаяхыг мэдэхгүй.

Avatar

Эндүүрэл 2023-10-16 59.153.113.58

Үзэглэнэ, гарын үсэг зурна хоёр чинь шал ондоо шүү. ГХЯ анхааруулж хэлэхгүйгээр дутуу танилцуулжээ. Гарын үсэг зурах л байж таарна. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ гэж байна. Тэгэхлээр гарын үсэг зурж таарна даа.

Avatar

Нэргүй 2023-10-16 139.5.218.73

Францыг Монголд ураны орд ашиглахыг Путин хэзээ ч зөвшөөрөхгүй. Монгол бол Францын хувьд африкийн Нигери биш гэж бсан даа.

Avatar

Zochin 2023-10-16 202.21.111.170

Энэ хүний тайлбарт ярилцлагад …." Орана"-гийн талаас маш хатуу байр суурьтай шахалт нөхцөлд ажиллалаа ….. гэжээ. Удахгүй энэ төсөл бас Оюу Толгойн гэрээний араас орох юм байна.Заавал шахалтад орох ёстой юу. Ирэх сонгуулийн дүн гарсны маргаашнаас "уран"-ны гэрээ нь гадаадынхны хүсэл зорилгод нийцсэн маш муу гэрээ …. гээд л шуугих нь дэ.

Avatar

hooson danh 2023-10-16 66.181.183.152

Muu l bol muu sh dee.Tegeed Oyun-Erdene shig uneng hudlaa, hudliig unen gej gutgej uuriiguu magtuulj bichuuleh yum uu?Tegeed boloogui ee humuusiin diilenh ni taamai bus handahaar nadad erh medel alga aa shudgui arslan shig geed gonshignonoo, ard tumenteigee negdej temtsene ch geh shi elii balai demiirnee. Unen butehgui nuhur. Enuun shig buh erh medliig atgasan erunhii said urdi hojid baigaagui.!!!

Avatar

Зочин 2023-10-16 202.126.88.125

х**, х**, х**… Авилгалч аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж