“Дэлхийн хуримтлалын аян 2023” аян 2023 оны аравдугаар сарын 13-нд “Хамтдаа хуримтлуулж-Ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар Төв аймгийн Зуунмод хотод нээлтээ хийлээ.
Одоогоос 100-аад жилийн өмнө 1924 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс хойш “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс 2017 оноос хойш нэгдэн орсон юм. Олон нийтэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд өргөн цар хүрээтэй хамтран тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн хуримтлалын аяны нээлтийн үеэр ХААН Банкны Төв салбарын хамт олон иргэдэд хадгаламжийн бүтээгдэхүүнээ танилцуулан, хуримтлалын ач холбогдлын талаар, зөвлөгөө хүргэж, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “Хуримтлалын тэмээ”-г таниулан ажиллалаа. Энэхүү тэмээг Монгол Улс 2017 оноос хойш үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болон ашигладаг болсон билээ.
Мөн “Дэлхийн хуримтлалын өдөр 2023”-ийг тохиолдуулан 10-р сарын турш Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагатай хамтран Төв, Дархан аймгуудад нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк