Соёлын биет бус өвийг хил давуулах гэсэн зөрчлийг Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нар илрүүлсэн байна. Тодруулбал өнөөдөр /2023.10.16/ Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн галт тэргэнд зорчиж явсан БНХАУ-ын иргэн монгол бичиг бүхий судар бичгийг авч явжээ. Монгол Улсын хуулиар соёлын биет бус өвийг хилээр гаргахыг хориглодог тул гаалийн газрын байцаагч нар хуулийн дагуу саатуулж, зөрчил гаргасан иргэний хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Он гарсанаас хойш зөвхөн Замын-Үүдийн боомтоор соёлын өвийг хилээр гаргахыг завдсан 15 хэргийг гаалийн байцаагч нар илрүүлж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Холбоотой мэдээ