Хятадын төв банкны захирал асан баривчлагджээ

Хятадын төв банкны захирал асан баривчлагджээ

Хятадын төв банкны захирал асан баривчлагджээ

Хятадын төв банкны захирал асан Лю Лянжэг хээл хахууль авч, бусдад хууль бус зээл олгосон асуудлаар баривчилжээ. Тэрбээр 2019-2023 оны тус банкны захирлаар ажиллаад, энэ оны гуравдугаар сард албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Албан тушаалаа хүлээлгэж өгөөд удалгүй түүнийг авлигын хэрэгт холбогдсон гэж эрх баригчид зарласан байна.

Лю Лянжэ 62 настай. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпиний явуулж буй авлигын эсрэг мөрдөн байцаалтын урхинд орсон хамгийн ахмад банкируудын нэг юм.

Санхүүгийн салбарын авлигын цэвэрлэгээ дуусаагүй, эрчимжсээр байгааг холбогдох албан тушаалтнууд дөрөвдүгээр сард анхааруулсан. Үүнээс өмнө "China Life Insurance"-ын гүйцэтгэх захирал асан Ван Бин тэргүүтэй хэд хэдэн томчууд торгуульд унах нь унаж, шоронд хоригдох нь хоригдсон. Зарим нь өдгөө мөрдөн байцаалтын шатанд явж байна. Ван Биний хувьд тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар хорих ялаар шийтгүүлжээ.

Лю Лянжэ баривчлагдахаасаа ердөө долоохон хоногийн өмнө Коммунист намаас хөөгдсөн. Учир нь Хятадын Сахилгын хяналтын төв комисс түүнийг санхүүгийн томоохон эрсдэлтэй хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Албан тушаалынхаа хугацаанд хууль бусаар зээл олгож, хууль бус хэвлэлийг хилээр нэвтрүүлсэн, хээл хахууль авсан, хувьдаа клуб, цанын бааз барьсан зэрэг хэрэгт түүнийг буруутгасан.

Тэрбээр Хятадын банк санхүүгийн салбарт чамгүй нэр хүндтэй нэгэн юм. Хятадын төв банкнаас гадна Хятадын Экспорт, импортын банкинд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-10-16 202.126.89.141

Хөрш улсад хууль ингэж мөрдөгдөж бдаг харин манайд хууль гууль болгож бна.Өөрсдөө ийм бж бас хөршүүдээ элдвээр доромжилно.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Коммунист хэв шинж 2023-10-16 192.82.92.204

Ер нь коммунист засаглал өрсөлдөгчдөө намнаж, тэр хирээр хууль бус үйл ажиллагаа цэцэглэн хөгжиж байдаг. ХХ зууны коммунист дарангуйлагчид өрсөлдөгчдөө " Эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад элссэн, төрийн хөрөнгийг завшсан" гэж ялладаг байсан бол одоо БНХАУ, ОХУ зэрэг коммунист дарангуйлагчид өрсөлдөгчдөө "Авилгал, хээл хахууль"-ийн хэргээр хусдаг болсон, энэ ч ард түмэнд нь таалагддаг. Үр дүн нь дарангуйлагчийн нэр хүнд өсөж, хязгааргүй эрх мэдэл???

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.178.149

хахууль авсан бол яахав, шийтгэх хэрэгтэй биз дээ. Хэлмэгдүүлж байвал ч буруу л байх. Гэхдээ л авилгач байх магадлал нь маш өндөр дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж