Хятадын төв банкны захирал асан баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2023.10.16-нд нийтлэгдсэн

Хятадын төв банкны захирал асан баривчлагджээ

Хятадын төв банкны захирал асан баривчлагджээ

Хятадын төв банкны захирал асан Лю Лянжэг хээл хахууль авч, бусдад хууль бус зээл олгосон асуудлаар баривчилжээ. Тэрбээр 2019-2023 оны тус банкны захирлаар ажиллаад, энэ оны гуравдугаар сард албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Албан тушаалаа хүлээлгэж өгөөд удалгүй түүнийг авлигын хэрэгт холбогдсон гэж эрх баригчид зарласан байна.

Лю Лянжэ 62 настай. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпиний явуулж буй авлигын эсрэг мөрдөн байцаалтын урхинд орсон хамгийн ахмад банкируудын нэг юм.

Санхүүгийн салбарын авлигын цэвэрлэгээ дуусаагүй, эрчимжсээр байгааг холбогдох албан тушаалтнууд дөрөвдүгээр сард анхааруулсан. Үүнээс өмнө "China Life Insurance"-ын гүйцэтгэх захирал асан Ван Бин тэргүүтэй хэд хэдэн томчууд торгуульд унах нь унаж, шоронд хоригдох нь хоригдсон. Зарим нь өдгөө мөрдөн байцаалтын шатанд явж байна. Ван Биний хувьд тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар хорих ялаар шийтгүүлжээ.

Лю Лянжэ баривчлагдахаасаа ердөө долоохон хоногийн өмнө Коммунист намаас хөөгдсөн. Учир нь Хятадын Сахилгын хяналтын төв комисс түүнийг санхүүгийн томоохон эрсдэлтэй хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Албан тушаалынхаа хугацаанд хууль бусаар зээл олгож, хууль бус хэвлэлийг хилээр нэвтрүүлсэн, хээл хахууль авсан, хувьдаа клуб, цанын бааз барьсан зэрэг хэрэгт түүнийг буруутгасан.

Тэрбээр Хятадын банк санхүүгийн салбарт чамгүй нэр хүндтэй нэгэн юм. Хятадын төв банкнаас гадна Хятадын Экспорт, импортын банкинд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж