Ардчилсан намын Хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг тодрууллаа.
Тэрбээр, Хуулийг тайлбарлах эрх Хууль зүйн сайд Б.Энхбаярт ч, МАН-ын бүлэгт ч байхгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг мэдээлэл хийсэн байна. Нийгэмд таалагдахын тулд төр жүжиг тоглох шаардлагагүй.
Хууль зүй дотоод хэргийн сайд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 29.1 дэх заалтыг тайлбарлахдаа сэтгүүлч, иргэдэд хамааралгүй гэсэн. Хуулийн бичигдсэн байдлыг харвал тийм биш байна.
Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан хүн гэж байгаа. Үнэхээр тухайн асуудлыг албан үүргийг хувьд хариуцан ажиллаж байгаа мөрдөн байцаагч, прокурор юм уу хэргийн материалтай танилцсан хуулийн ажилтнууд байх юм бол тусгайлан заах ёстой. Эрх баригч нар хууль батлахдаа сэтгүүлч нарт хамааралгүй гээд л мэдэгддэг. Өмнө нь гүтгэх, доромжлох заалтыг тэгж хэлээд баталж л байсан. Яг хууль батлагдаад гараад ирэхээр өөрсдөө сэтгүүлчдийг ч юм уу, иргэдийг цагдаад өгчихдөг. Цагдаагийн байгууллага хуулийн заалтыг нь харахаар гомдол нь үнэхээр л заалтад хамаараад байдаг. Ингээд л хүмүүсийг шалгадаг, зовоодог асуудлууд үүсдэг.
Өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд хууль тайлбарлах ёсгүй. Шоу хийж хуулийг батлагдахаас өмнө нь тайлбарладгаа болих хэрэгтэй.
Энэ тайлбар нь хууль батлагдаж гарсаны дараа хэрэгжүүдэг шүүхийн байгууллагад хүндрэл үүсгэдэг. Энэ шоуны тогтолцоогоо болих хэрэгтэй" гэсэн юм.
Холбоотой мэдээ