МАНай зодоон: Зугтагсад ба зүхэгсэд

 МАНай зодоон: Зугтагсад ба зүхэгсэд

 МАНай зодоон: Зугтагсад ба зүхэгсэд

МАН зодоонтой байна. Хуучин автобусыг шинээр будсан ногоон автобусны хэргээс болж Д.Сумъяабазар хотын даргын ажлаа, Ж.Сүхбаатар сайдын ажлаа өгөв. Ер нь бол Д.Амарбаясгалангийн өрөөнд л бүх зүйл эхлэлтэйг сануулаад тахимаа өгөв. “Д.Амарбаясгалан харин сав хоосон буцаасангүй. Дарханы гишүүдтэй л холбоотой гэсэн үзүүргүй үгээр өөрийн хариултыг хэлэв. Хэрэв Дарханаас сонгогдсон Г.Дамдинням, Б.Баттөмөр нартай холбоотой байсан бол шууд л нүүрсний хэргээр тойргийг нь булааж золигт гаргах нэрсээ зарласан шиг шууд хэлэх байх. Түүний хэлсэн үгийн эзнийг хөөвөл Дарханаас сонгогдсон өөр нэгэн гишүүн болох Сангийн сайд Б.Жавхлан дээр л очно. Мэдээж Сангийн сайд төсвөөс зарцуулж буй мөнгө шилжүүлсэн гэдгээр буруутан байж мэдэх Д.Амарбаясгалангийн цаад санаа нь Ерөнхийлөгч рүү асуудлыг чиглүүлэхэд байв. Ногоон автобуснаас өмнө худалдан авсан “Эрдэм транс”-ийн оруулж ирдэг автобус ч оныг нь, арлын дугаарыг нь өөрчилсөн хэргээр шалгагдаж байгаа. Аливааг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг Ерөнхийлөгч маань маасайтал инээгээд автобусны жолоо мушгиж яваа бичлэг ч энэ үеэр сошиалаар шуугиулсан. Аливаа том төсөл, хөтөлбөр болгоноо нууж хааж, нууцад оруулж байгаад зохицуулдаг тэд бүгдээрээ л ногоон будагт гараа дүржээ. Асуудлыг намжаах гэсэн эрх баригчид хүчингийн хэргийн ялыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг алдагдуулбал хатуу хариуцлага тооцдог болох талаар шуугиулж байна. Цаазын ялыг ч сэргээх тухай сэвээ хаанаас гарсаныг эргээд харвал их зүйл энгийн харагдах шиг.

Иргэдийн айдаст дөрөөлөн нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн нь баригдаад байна. Өчигдрөөс эхлэн “Эрдэм транс” ХХК-ийн захирлын хурлын өрөөнд ярьж буй бичлэг нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нь ч МАН-ын зодоон ямар өргөн хүрээнд өрнөж буйг харуулна.

МАН-ынхан эрх мэдлийн төлөө нэг нь нөгөөгөө зайлуулж, шаардлагатай бол шоронд, чадвал цааш нь харуулсан түүх ч 103 жилийн түүхэнд нь бишгүй бий. Ажлаа өөрийн хүсэлтээр өгөөд мал дагасан Бодоог цаазаар авах цэргүүдийг шагнасан Д.Сүхбаатарынхаа үнэн, мөнийг нь ч одоо хүртэл гаргадаггүй. Тодрон гарагч нь тоглоомынхоо дүрмийг зохиосоор иржээ. Өнгөрсөн хугацаанд Бодоог Сүхбаатартай, Данзангийн буруутгах буруутгалыг ч Сүхбаатарын хүсэл сонирхол мэт ярьсаар л байна. Оросоос тусламж гуйхаар явсан Д.Сүхбаатар гаминтай буудалцан хил давж буй талаар бишгүй  үзсэн, түүндээ ч итгэдэг. Гэтэл их бичгийн хүн Б.Ренчин гуайн дурсамжид “Сүхбаатар хил нэвтлэн гарахдаа, өглөө орой үргэлж адуу малаа усалдаг Алтанбулаг гэдэг худагт хүрэлцэн очиход, Наймаа хотын ард байдаг гэмин пост хардаг ч үгүй, газрын гүдгэрт тэр постын гэмин харагддаг ч үгүй, тэр худагт морио усалж нэг орой туршин явахад би, бас миний үеийн нэг Самбуу гэдэг, хожим цэргийн дарга болсон нэг хүүтэй хамт явалцан морио услаад тэр замаар сүүлд Сүхбаатар хил санаа амар давж гарсан билээ. Би үүнийг тун сайн мэднэ. Тэр цагаас Сүхбаатарын царайг үзэж таних болсон билээ” гэж өөрөө бичин үлдээсэн нь байж л байна.

МАН-ынхан сандал суудлын тэмцэл маш хүчтэй өрнөдөг бөгөөд ялагдсан нь зугтдаг. Ялсан нь зугтсанаа зүхдэг.

Нэгэн цагт хаан шиг явсан амь Н.Энхбаяр эх орондоо ирж чадахгүй гадаадаас “Зуун эрхэм”-д орж байсан бол түүнийг Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрынх нь дарга байсан Т.Билэгт мөн л хэрэг бишдэхэд зугтсан. Бүхний буруутан гэж зүхүүлж байсан Т.Бадамжунай үнэнд гүйцэгдээд “шувуухай” болж ирсэн гэвэл үлгэр.

Эх орондоо амьдрахыг хүссэндээ л тодорхой тохиролцоо хийж ирсэн болохоос ганцаараа хар, намынхан цагаан юм байхгүй нь ойлгомжтой.  Эрх мэдэлтэй нь УИХ-ын гишүүн, ҮХЦ гэх мэт гишүүн болж халдашгүй эрхээр хамгаалалтад ордог бол дийлдсэн нь зугтдаг жамтай. “60 саяын схем”-ийн автор гэж өөрсдийнх нь зүхэн унагаасан М.Энхболд яагаад улс төрөөс ийм амархан зайлав? Хотын дарга Су.Батболд бичлэг нь дэлгэгдэх сургаар үг сүггүй ажлаа өгөөд улс төрөөс үүрд холдов гээд бодвол түвэггүйхэн учрыг нь олно. Тэдний яриад байдаг шударга ёс мөн чанартаа хоорондын тэмцэл, луйвар, хулгай, бузар булай л байдгаас биш улс орны эрх ашиг байдаггүй.

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хилийн цаана ажиллагсдаараа үдүүлээд зугтсан нь ҮХЦ-д МАН-ын өмнөөс хандан нарийн царигийг бүдүүн болгосон шагналаа авсан болохоос бус арга, чаргатай сүүний сүвэгчээр хүртэл багтдагтаа биш. Харин тэдний дараагийн зугтаж мэдэх журмын нөхөр нь Д.Сумъяабазар болох магадлалтай. Тэр хэзээний хил даваад явчихсан. Ирэх эсэх нь МАН-ын зодоонд хэн хүчтэй байгаагаас хамаарна. Учир нь, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр өгсөн ч Х.Нямбаатарт тамгаа гардуулж өгөөгүй төдийгүй Д.Сумъяабазарыг орлож буй этгээд ч бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, дүрэм зөрчин гардуулсан нь гэрэл зурагт мөнхөрчээ.

Шоронд хоригдож буй хоёр нөхөр шүүх танхим намын нөхөд, даргаа уриад буй нь “унавал хамтдаа унана” эсвэл “Хамтдаа идчээд бид шоронд, та нар суудалдаа үлдэж таарахгүй” гэсэн заналхийлэл болохоос шударгадаа биш. МАН-ын зодоон ширүүсэхээр нэг хэсэг нь амьд үлдэхийн тулд улс төрөөс зугтаж, үлдсэн нь баатрын дүрээр зугтсанаа зүхэгсэд болдог билээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
12
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.161.225

АРДЫН НАМД ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ГАР ДҮРЭЭГҮЙ ЮМ БАРАГ
ҮЛДСЭНГҮЙ..ХОШИГНОХОД..ЭМИЙН САН. НОМЫН САН ҮЛДЭВ БОЛОЛТОЙ..НОМЫН САНГИЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ / ГАРГАЖ АМЖИВ.
АНОД.БАНК.ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК. КАПИТАЛ БАНК..ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК. ХӨГЖЛИЙН БАНК..ДАРАА НЬ САН.ТЭНДЁР..
БҮР СҮҮЛДЭЭ ЖДҮ..НҮҮРС ГЭЭД БҮГДИЙХ АВЧЭЭ

Avatar

Лу.Гантөмөр 2023-10-16 202.126.89.214

Манай АН нэг ч хулгайчгүй, авлигачингүй, худалчгүй, оффшорчингүй, тендер будлиулагчгүй, ЖДҮ-чингүй, сан тоногчгүй, нүүрсчингүй, банкнаас хэн ч зээл аваагүй, шударга гишүүдтэй нам шүү.

Avatar

Нэргүй 2023-10-16 139.5.217.57

Овоол бэлдэж байж бичсэн найраглал аятай юм аа даа захиалгаар ч одоо бурандаа бурна, чи хоцорсон баына арай эрт бичсэн бол АН хаа хэдийг намнах нь дээр байсан юм. Чи тийм сайн бичигч юм бол Саыханбилэгийг аваад ирээч чи чадахгүй ш дээ!!! худлаа юм мэддэг хүн болж юм бичихээ болио оо чамд зохихрүй байна.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.185.152

Юун Бодоо Сүхбаатар болоод явчваа

Avatar

hi 2023-10-16 103.80.210.109

harin tiin xaxa

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.46.64

автуус авдгууд чинь Нянбаатарын хүмүүс шүү

Avatar

зочин 2023-10-16 202.9.40.129

аль ч намын хулгайч луйварчид шударга ёсны төлөө биш, хулгай, луйвар, бузар булайгаас л болж тэмцэлддэг….

Avatar

GANAA 2023-10-16 202.21.108.35

odoo sumiya irehguiee , tuunii ueel beejind GOK.n tuluulugch hiideg ter olon jil bolson mun tend surguuli tugssun , gants sum baitugai heden sumiig ch argalaad bailgaj chadah hun bii !

Avatar

Зочин 2023-10-16 139.5.216.131

За сонгуулийн арга хэмжээнүүл эхэлж байгаа бололтой, гүтгэлэг ч улам идэвхжэнэ дээ

Avatar

Нэргүй 2023-10-16 119.40.98.26

МАН-ын ф***а чинь гүтгэлэг гэж чаажийн

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.40.93

Бодоо Данзан,Сүхбаатар нарын түүхт хүмүүсийг иш татсан нь илүүц юм.Тэр цаг үе, одоо цаг тэнгэр газар шиг ялгаатай

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.181.17

МАН сонгуулийнхаа мөнгийг босгох гэж энэ байтугай зүйл цаашдаа хийнэ.

Avatar

Нэргүй 2023-10-16 153.137.40.188

МАН-н бүдүүн зураг нь энэ дээ!

Avatar

Хэрсүү иргэн 2023-10-16 103.57.94.48

Хөдөөнөөс ирээд улс удирдан ч гэж юу байхав, шударга дүр эсгээд тэмцээд байсан одоо өөрсдөө сайхан л хулгай хийж амьдарч байнашд. Хүний өссөн орчин, эрдэм мэдлэг үнэхээр чухалыг ухааруулж өгч байна даа.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Сү 2023-10-16 66.181.183.66

Ан нам гэж дээ арчаагүй хог шаар шавхруунуудын бөөгнөрөл та нарын идэж уусан бол дхлай шүүМонголыг доройтуулсан хужаагын үлдэгдэл.

Avatar

Нэргүй 2023-10-16 103.9.88.162

АН хэдэн жил дангаар засаг барьсныг мэддэггүй юмуу

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.188.154

АН дангаараа буюу засгийн эрхийг барихаар сонгуульд ялж байгаагүйг 33 жилийн түүх гэрчилж байхад бүх бурууг АН-д чихэх нт утгагүй юм билээ.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.176.146

ANYSDN8095587

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.40.90

Л.Нарантөгсөө хүний явдалд бүү оролц. өөрийнхөө намыг цэцгцлэхээ л бод. Бусдын харыг гайхаад яахав. АН ч бусдыг гайхшруулдаг нам шүү дээ. МАН-ын түүхийг чамшиг шалдир балидар хүүхэд байтугай Баабар ч үнэн зөвөөр нь мэдэхгүй. Та нар бусдыг дандаа буруутгаж өөрсдөө энхийг цагаан тагтаа болдог. мөн чанартаа луйврын сэтгэхүйтэй хэдэн хүмүүс цуглачихсан гэдгийг 30 жилийн түүх баталж байна. АН-д ямар ч хурлийз хүн элсч болдог учраас та нар гишүүн нь болчихоод хүмүүсийг хагаралдуулж гүтгэж чадаж байна

Avatar

Зочин 2023-10-16 66.181.160.35

Эрх мэдэл хаана байна ,тэнд л хулгайч нар шавдаг нь байгалийн жам .. Тийм учраас төр барих намыг 4 , 4н жилээр солих хэрэгтэй ..
Сонголтоо ходоодоороо биш толгойгоороо өгч сурах хэрэгтэй байнаа.

Avatar

иргэн 2023-10-16 62.55.205.86

Энэ бүхэн Хүрэлсүх, Сү. Батболд нарыг зайлаас нааш арилахгүй дээ.

Avatar

Зочин 2023-10-16 202.126.90.75

АН ард нуугдсан а******н луйварчид гүтгэхээс өөр үнэн юу байсан юм аан. Өчигдрмйн юмыг маргааш нь мэлздэг юм чинь 100 жилийн өмнөхийг яаж дайрах доромжлохыг бид харж байна. Монголчуудыг тэнэг гэдэг юмуу. Дахин гарч луйвардахаа зүүдлэх сайхан байна уу горьдолтгүй

Avatar

Нэргүй 2023-10-16 139.5.217.114

манкурт коммунист боол гэдэг чинь чи дээ.

Avatar

Нэргүй 2023-10-16 43.242.242.57

ARDCHILSAN NAMIIN HULGAICHUUDIIG NAR HARUULAHGUI….

Avatar

Нэргүй 2023-10-16 139.5.217.114

манкурт коммунист боол гэдэг чинь чи дээ.

Avatar

Нэргүй 2023-10-16 139.5.216.203

Д Сүхбаатар Д Бодоог цаазлах тушаалд гарын үсэгээ зурсан , цаазыг гүйцэтгэсэн цэргүүдийг шагнах тушаалд бас гарын үсэгээ зурсан баримт нь архивт байна

Avatar

Түүхийн даажигнал 2023-10-16 139.5.216.216

101 жилийн дараа мэдэх гэж харамсалтай.АН 16 жил ерөнхийлөгчийг засагласан УИХ ЗГ сайд албан тушаал хашсан гишүүд түүхийн үнэнг ард түмэндээ ухааруулсангүй. МАН юу ярих вэ????

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.168.8

СҮХБААТАРЫН ХӨШӨӨГ БУУЛГАЯ ЯАДАГ МУУ ХӨГИЙН ГАР ВЭ

Avatar

R 2023-10-16 202.126.90.61

Tseverlegee gedeg ni uu Kk

Avatar

зочин 2023-10-16 139.5.219.155

….иймэрхүү зохиол альч намыг дагах болно учир нам л нэртэй болохоос тэнгд чинь хүн+нуугдсан "луйварчид" зуун дамжисаар ирсэн түүх нь аль ч улсад адил байдаг ..тиймээс төр+түмэнээ гэсэн нэгдмэл санаа+бодлоггүй л бол идэгчид зүүний сүвээр л ороод ирнэ шүү дээ…тиймээс шудрага гишүүдийн санаачлага л хэрэгтэй дээ залуусаа..өвгөдийн түүх ийм замыг туулж СОЦ нэртэй нийгэмийг та нарт хүргэж ирсэн харин та нар….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж