МАНай зодоон: Зугтагсад ба зүхэгсэд

Хуучирсан мэдээ: 2023.10.16-нд нийтлэгдсэн

 МАНай зодоон: Зугтагсад ба зүхэгсэд

 МАНай зодоон: Зугтагсад ба зүхэгсэд

МАН зодоонтой байна. Хуучин автобусыг шинээр будсан ногоон автобусны хэргээс болж Д.Сумъяабазар хотын даргын ажлаа, Ж.Сүхбаатар сайдын ажлаа өгөв. Ер нь бол Д.Амарбаясгалангийн өрөөнд л бүх зүйл эхлэлтэйг сануулаад тахимаа өгөв. “Д.Амарбаясгалан харин сав хоосон буцаасангүй. Дарханы гишүүдтэй л холбоотой гэсэн үзүүргүй үгээр өөрийн хариултыг хэлэв. Хэрэв Дарханаас сонгогдсон Г.Дамдинням, Б.Баттөмөр нартай холбоотой байсан бол шууд л нүүрсний хэргээр тойргийг нь булааж золигт гаргах нэрсээ зарласан шиг шууд хэлэх байх. Түүний хэлсэн үгийн эзнийг хөөвөл Дарханаас сонгогдсон өөр нэгэн гишүүн болох Сангийн сайд Б.Жавхлан дээр л очно. Мэдээж Сангийн сайд төсвөөс зарцуулж буй мөнгө шилжүүлсэн гэдгээр буруутан байж мэдэх Д.Амарбаясгалангийн цаад санаа нь Ерөнхийлөгч рүү асуудлыг чиглүүлэхэд байв. Ногоон автобуснаас өмнө худалдан авсан “Эрдэм транс”-ийн оруулж ирдэг автобус ч оныг нь, арлын дугаарыг нь өөрчилсөн хэргээр шалгагдаж байгаа. Аливааг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг Ерөнхийлөгч маань маасайтал инээгээд автобусны жолоо мушгиж яваа бичлэг ч энэ үеэр сошиалаар шуугиулсан. Аливаа том төсөл, хөтөлбөр болгоноо нууж хааж, нууцад оруулж байгаад зохицуулдаг тэд бүгдээрээ л ногоон будагт гараа дүржээ. Асуудлыг намжаах гэсэн эрх баригчид хүчингийн хэргийн ялыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг алдагдуулбал хатуу хариуцлага тооцдог болох талаар шуугиулж байна. Цаазын ялыг ч сэргээх тухай сэвээ хаанаас гарсаныг эргээд харвал их зүйл энгийн харагдах шиг.

Иргэдийн айдаст дөрөөлөн нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн нь баригдаад байна. Өчигдрөөс эхлэн “Эрдэм транс” ХХК-ийн захирлын хурлын өрөөнд ярьж буй бичлэг нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нь ч МАН-ын зодоон ямар өргөн хүрээнд өрнөж буйг харуулна.

МАН-ынхан эрх мэдлийн төлөө нэг нь нөгөөгөө зайлуулж, шаардлагатай бол шоронд, чадвал цааш нь харуулсан түүх ч 103 жилийн түүхэнд нь бишгүй бий. Ажлаа өөрийн хүсэлтээр өгөөд мал дагасан Бодоог цаазаар авах цэргүүдийг шагнасан Д.Сүхбаатарынхаа үнэн, мөнийг нь ч одоо хүртэл гаргадаггүй. Тодрон гарагч нь тоглоомынхоо дүрмийг зохиосоор иржээ. Өнгөрсөн хугацаанд Бодоог Сүхбаатартай, Данзангийн буруутгах буруутгалыг ч Сүхбаатарын хүсэл сонирхол мэт ярьсаар л байна. Оросоос тусламж гуйхаар явсан Д.Сүхбаатар гаминтай буудалцан хил давж буй талаар бишгүй  үзсэн, түүндээ ч итгэдэг. Гэтэл их бичгийн хүн Б.Ренчин гуайн дурсамжид “Сүхбаатар хил нэвтлэн гарахдаа, өглөө орой үргэлж адуу малаа усалдаг Алтанбулаг гэдэг худагт хүрэлцэн очиход, Наймаа хотын ард байдаг гэмин пост хардаг ч үгүй, газрын гүдгэрт тэр постын гэмин харагддаг ч үгүй, тэр худагт морио усалж нэг орой туршин явахад би, бас миний үеийн нэг Самбуу гэдэг, хожим цэргийн дарга болсон нэг хүүтэй хамт явалцан морио услаад тэр замаар сүүлд Сүхбаатар хил санаа амар давж гарсан билээ. Би үүнийг тун сайн мэднэ. Тэр цагаас Сүхбаатарын царайг үзэж таних болсон билээ” гэж өөрөө бичин үлдээсэн нь байж л байна.

МАН-ынхан сандал суудлын тэмцэл маш хүчтэй өрнөдөг бөгөөд ялагдсан нь зугтдаг. Ялсан нь зугтсанаа зүхдэг.

Нэгэн цагт хаан шиг явсан амь Н.Энхбаяр эх орондоо ирж чадахгүй гадаадаас “Зуун эрхэм”-д орж байсан бол түүнийг Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрынх нь дарга байсан Т.Билэгт мөн л хэрэг бишдэхэд зугтсан. Бүхний буруутан гэж зүхүүлж байсан Т.Бадамжунай үнэнд гүйцэгдээд “шувуухай” болж ирсэн гэвэл үлгэр.

Эх орондоо амьдрахыг хүссэндээ л тодорхой тохиролцоо хийж ирсэн болохоос ганцаараа хар, намынхан цагаан юм байхгүй нь ойлгомжтой.  Эрх мэдэлтэй нь УИХ-ын гишүүн, ҮХЦ гэх мэт гишүүн болж халдашгүй эрхээр хамгаалалтад ордог бол дийлдсэн нь зугтдаг жамтай. “60 саяын схем”-ийн автор гэж өөрсдийнх нь зүхэн унагаасан М.Энхболд яагаад улс төрөөс ийм амархан зайлав? Хотын дарга Су.Батболд бичлэг нь дэлгэгдэх сургаар үг сүггүй ажлаа өгөөд улс төрөөс үүрд холдов гээд бодвол түвэггүйхэн учрыг нь олно. Тэдний яриад байдаг шударга ёс мөн чанартаа хоорондын тэмцэл, луйвар, хулгай, бузар булай л байдгаас биш улс орны эрх ашиг байдаггүй.

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хилийн цаана ажиллагсдаараа үдүүлээд зугтсан нь ҮХЦ-д МАН-ын өмнөөс хандан нарийн царигийг бүдүүн болгосон шагналаа авсан болохоос бус арга, чаргатай сүүний сүвэгчээр хүртэл багтдагтаа биш. Харин тэдний дараагийн зугтаж мэдэх журмын нөхөр нь Д.Сумъяабазар болох магадлалтай. Тэр хэзээний хил даваад явчихсан. Ирэх эсэх нь МАН-ын зодоонд хэн хүчтэй байгаагаас хамаарна. Учир нь, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр өгсөн ч Х.Нямбаатарт тамгаа гардуулж өгөөгүй төдийгүй Д.Сумъяабазарыг орлож буй этгээд ч бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, дүрэм зөрчин гардуулсан нь гэрэл зурагт мөнхөрчээ.

Шоронд хоригдож буй хоёр нөхөр шүүх танхим намын нөхөд, даргаа уриад буй нь “унавал хамтдаа унана” эсвэл “Хамтдаа идчээд бид шоронд, та нар суудалдаа үлдэж таарахгүй” гэсэн заналхийлэл болохоос шударгадаа биш. МАН-ын зодоон ширүүсэхээр нэг хэсэг нь амьд үлдэхийн тулд улс төрөөс зугтаж, үлдсэн нь баатрын дүрээр зугтсанаа зүхэгсэд болдог билээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
12
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж