Парламентад суудалтай улс төрийн намын бүлгүүд Даваа гаригт хуралддаг. АН-ын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудлыг, тодруулбал, улсын төсөв, цар тахлын үеийн орлого, зарлагын талаар хэлэлцжээ. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон МСНЭ-ээс өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, бүлгээсээ дэмжлэг хүссэн байна. Тэрбээр хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжуудаа эргэн харж, алдаа завхралыг нь засах ажлыг хэсэг байгуулах санал дэвшүүлсэн байна. Мөн хувийн хэвшлийг дэмжих хууль, тогтоомжийг сайжруулахад бүлгийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцолжээ. Түүнчлэн орон нутгийн хөгжил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудалд анхаарч, хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэхэд үнэмлэхүй олонхоос дэмжлэг хүсчээ.
Засгийн газраас дээрх чиглэлээр томоохон реформ хийхээр төлөвлөж буй агаад эдгээр хууль тогтоомжийн өөрчлөлтөд УИХ дахь МАН-ын бүлгийн дэмжлэг чухал байгааг онцолсон байна. Ингэснээр нийгэмд тулгамдсан асуудлууд цэгцэрнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Хувийн хэвшлийг дэмжих Ерөнхий сайдын гол бодлого уул уурхайн бус бизнес руу чиглэгдэх юм байна. Нэн ялангуяа татвар болон НДШ-ийн асуудалд анхаарал хандуулахаар Засгийн газар төлөвлөж байгаа аж. Засаг захиргааны хувьд багагүй нугарал орон нутагт гардаг. Засгийн газрынхаа бодлогын эсрэг явдаг аймаг, сумын Засаг дарга нар ч бий. Тиймээс энэ чиглэлээр багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэйг ч иргэд болон эрдэмтэн, судлаач нар ч хэлдэг.
Б.БАТ
Холбоотой мэдээ