Авлигын хэрэгт холбогдогчдыг сонгуульд дэвшүүлэхгүй байхыг уриалжээ

Авлигын хэрэгт холбогдогчдыг сонгуульд дэвшүүлэхгүй байхыг уриалжээ

Авлигын хэрэгт холбогдогчдыг сонгуульд дэвшүүлэхгүй байхыг уриалжээ

Авлигын асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байгаа болон шүүхээр ял шийтгүүлсэн хүнийг УИХ-ын болон орон нутгийн сонгууль, бусад төрийн албан тушаалд нэр дэвшүүлдэггүй байхыг улс төрийн намуудад уриалжээ.

Тодруулбал, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр дээрх санаачлага гарч, улс төрийн намуудад хүргүүлсэн юм байна.

МАН Засгийн эрхийг барьсан 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш хууль тогтоогчид Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудаас зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан асуудалд нэр холбогдож, зарим нь хуулийн байгууллагад шалгуулсан ч хэрэг нь дарагдсан тохиолдлууд бий. Мөн нүүрсний, автобусны зэрэг том, том хулгайн хэргүүд ч шилээ даран гарах болсон. Иймээс улс төрийн намууд дээрх уриалгыг ажил хэрэг болгож чадвал албан тушаал эрх мэдлээ ашиглаж, бусдын боломжийг хулгайлсан улстөрчдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжтой болно. Мөн төрийн алба болон төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниудын удирдлагад ч нэр дэвшүүлэхгүй байх боломжтой болох юм.

Мөн тус хэлэлцүүлгээс  Засгийн газарт хандаж, дараах уриалгыг гаргажээ.

  • Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, томилоход ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үздэг байх;
  • Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн хариуцлага алдвал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгддөг байх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх;
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;
  • Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авах;
  • Ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх;
  • Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газартай хамтран төрийн албан хаагчдын дэмжлэгтэйгээр төрийн бүх салбарт авлигатай тэмцэж үр дүнд хүрэх;
  • Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг сэргээх, ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй сургууль, шинжлэх ухаан, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, Төрийн бус байгууллагад төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах;
  • Цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэн, хэм хэмжээг баримтлах соёлыг түгээх арга замыг үе шаттай хэрэгжүүлэх, иргэдийн ёс суртахуунгүй харилцаа, хандлагыг өөрчлөх, хүний эрх, хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа тул олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлыг авч үзэх зэрэг асуудал багтжээ.
  • Г.ХОРОЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 59.153.112.218

Бат Эрдэнэ аварга одоо болио ямарч ёс зүй байхгүй ичмээр юм

Avatar

Зочин 2023-10-16 202.126.89.16

Ямар ба хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа л хүчин төгөлдөр болох ёстой. Хэвлэлээр бусдыг гүтгэж, гэмт хэрэгтэн болгож болохгүй.Нийгмийн санаа сэтгэлд хөндлөнгөөс нөлөөлж ,сонгох сонгогдох эрхийг нь хасч боогдуулж болохгүй. Энэ бол тэр ардчилсан нийгмийн нэг гол зарчнм биз дээ.Энэ л манай нийгэмд их зөрчигдөөд байна. Төрийн эрхэнд шунасан бүлэг этгээдүүд бусдын нэр төрийг хорлох хугалах бохирдуулах ажиллагааг идэвхтэй хийж байна. Бид үүнийг нь үнэмшиж хорон муу санааг нь өөгшүүлээд байна

Avatar

Зочин 2023-10-16 59.153.115.21

нөгөө хулгайч нар чинь авилгадаад ороод иргэдээ хулгайч луйварчинг нэр дэвшүүлсэн нам нь шийтгүүлдэг огцордог устдаг байх ёстой

Avatar

иргэн.. 2023-10-16 202.21.107.5

Зөв дөө Одоогийн УИХ ынхан бараг гарахгүйф байх …дээр нь КОРОНО гийн мөнгө буруу зарцуулсан гэх Д.Сарангэрэл эмээ… мэтийн …Оюунчимэг эмээ мэтийн УИХ ын гишүүд дахин хэзээ ч гарахгүй дээ…. Ард..иргэд…зон ..олон түмэн Та нарыг таньсан шүү….. МАН аас ОюунЭрдэнэ ..Нямбаатар г.м. залуусыг гаргана аа.. С.Одонтуяа… Ц.Туваан.. ХҮН намын .Доржханд ..мэтийн зөв хүмүүс гараасай бил ээ.. ХУРЦ..СОДНОМ…БЯМБАСҮРЭН нарын АХМАДууд хэрэгтэй …УИХ гарах хэрэгтэй цаг нь болсон шүү….

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.181.214

Элдэв хэрэгт хилсээр холбож яллаж байгаа энэ цаг үед тохирохгүй бх. Шүүхээр ял авсан бол өөр хэрэг. Зохимлоор нүүрсний хэрэгт нэг удаа байцаагаад л яллагдагчаар татахад л сонгууль тэгш өрсөлдөөнтэй болохгүй. Эрх баригчдад дэндүү их давуу тал болно. Нөгөө талаар Үндсэн хууль ч зөрчих байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж