Газын зурваст хүнсний дайн үргэлжилж байна

Газын зурваст хүнсний дайн үргэлжилж байна

Газын зурваст хүнсний дайн үргэлжилж байна

Израилийн Батлан хамгаалах хүчин Газын хойд хэсгийн оршин суугчдыг аюулгүй газарт нүүхийг анхааруулсан тул Ням гаригт өмнөд хэсгийн Хан Юнис хот руу олон мянган палестин иргэн дүрвэжээ. Хан Юнист ирсэн иргэд талханд дугаарлан, эмх замбараагүй байдал үүсч буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Гэтэл Палестины дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн НҮБ-ын агентлаг бүслэлтээс болоод цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй гэж мэдэгджээ.

“Газын зурвас усгүй болж байна. Тэнд амьдрал тасарч байна. Удахгүй ямар ч хоол хүнс, эм тангүй болно байх. Хүмүүнлэгийн тусламжийн бүслэлтийг цуцлахыг шаардаж байна” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Филипп Лаззарини хэллээ.

Тасралтгүй бөмбөгдөлт Бямба гаригт улам эрчимжсэн. Үүнтэй зэрэгцээд талх, ус хомсдож, цахилгаан тасрав. Тиймээс иргэд дүрвэж явсан гэр бүлийнхнээ эсэн мэнд байгаа эсэхийг мэдэх боломжгүй болжээ.

“Цахилгаан тасрав. Хүнс, ус хомсдов. Бүх зүйл хомсдлоо. Бурхан л үүнийг шийдэж чадна” гэж Хан Юнис дэх дүрвэгч ярив. Наад захын хоол хүнс ч тасарсан. Израильчууд өлсгөлөнг дайны зэвсэг болгож байна гэж дүрвэгчид хэлж байна. Үндсэндээ Газын ихэнх иргэн дэлхий ертөнцөөс тасарсан гэв.

Дүрвэгчдийн аюулгүй байдлыг хангах тодорхой хугацаа зааж өгсөн ч хүмүүсийг тээвэрлэж явсан машиныг дайрсны улмаас 70 хүн амь үрэгдсэн гэв. Бямба гаригийн байдлаар амиа алдагдсдын тоо 2200 даваад байна. Мөн 1700 орчим барилга байгууламж, өндөр цамхаг, 7000 гаруй орон сууцны барилга нурсан гэж Хамасын хэвлэлийн алба мэдээлэв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт энэхүү хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхийн тулд Израиль, Египет, Иордан, Арабын орнууд болон НҮБ-тай хамтран ажиллахыг нэн тэргүүний зорилт болгосон гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.160.35

Израйлруу дайрах хэрэггүй л байж л дэ . Палестин чинь хамаг юмаа Израйлаас авдаг юм байна лээ ..Үндсэндээ тэжээлгэдэг … …Тэжээгчрүүгээ зэвсэгг барин халднаа гэдэг чинь тэнэгг хэрэг биздээ … Ер нь энэ Арабууд нилээн ухаан муутай хүмүүс юма

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.161.19

Америк барууныханы дэмжлэгтэй изриаль хамасын дайралтын хариу болгож палестинчуудын энгиин иргэдиин хороололыг буудаж бөмбөгдөж 7000гаруй оронсууц нурж эвдэрч хэдэн мянган энгиин иргэн үрэгдэж байхад тэд изриалыг дэмжиж алгаа ташиж байна Энэ бол тэднии үнэн нүүр царай Тэр хууль дүрэм энэрэнгүй ёс суртахуун нь хаана байна

Avatar

өвгөн 2023-10-16 192.82.65.103

түүхийн мэдлэггүй, юм ойлгодоггүй оркоо гайхуулаад байгаарай илжигээ.

Avatar

өвгөн 2023-10-16 192.82.65.103

түүх мэддэггүй тэнэг илжиг вэ чи, одоогийн израйл, палистын, синайн хойг бол 5000 жилийн тэртээгээс жүүдүүд амьдарч байсан нутаг. тэрнээс ч өмнө байсан байх, түүхийн баттай эх сурвалжаар тогтоогдсон хугацаа энэ. харин арабын булаан эзлэлтийн дараа хамаагүй сүүлд арабууд ирж суурьшсан юм шүү. палистины арабууд бол булаан эзлэгчдийн үлдэгдэлүүд. манай монголд сүүлд ирж суурьшсан казахуудтай л адил.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 37.170.30.96

хэр ээ мэдэхгүй дайрсан лалын хэт даварагчид түүнийгээ дэмсэн нөхдүүд үйлээ эдлэж бна.

Avatar

Нэргүй 2023-10-16 139.5.219.9

Барууныхны 2нүүр харагдаж байна. Палестин ч Украин ч ялгаа байхгүй газар нутгийнхаа төлөө нэг нь оросын эсрэг нөгөө нь израилын эсрэг тэмцэж байхад арабуудыг алаг үзэж арьс өнгөөр ялгаварлан 2,3,4-р зэргийн хүн шиг ус, хүнсээр хангах боломжийг хааж энгийн номхон иргдийг алж устгана гэхээс өөр юм ярихгүй байна. Израилын БХ-ын сайд арабуудыг шууд зэрлэгүүд гэж нэрлэсэн. 2 хөрштэй муудөлцуулах гэж өнөөдөр сайн хүн болж байгаа ч нэг л өдөр тэгэж нэрлэх болно. Барууны хүний эрх ийм 2 стандарттай

Avatar

өвгөн 2023-10-16 192.82.65.103

түүхийн мэдлэггүй, юм ойлгодоггүй оркоо гайхуулаад байгаарай илжигээ.

Avatar

Нэргүй 2023-10-16 202.55.188.43

Муу хар лалруудыг а**х нь аврах байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж