ЦЕГ: Хаягдал тосоо бохирын худагт асгасан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Хаягдал тосоо бохирын худагт асгасан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Хаягдал тосоо бохирын худагт асгасан хэргийг шалгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Бүтэн өдрийн турш шалгалт хийсний эцэст Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдлыг магистраль шугамд хаясанаас энэхүү үнэр гарсан гэж холбогдох байгууллагууд үзсэн. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Автомашины мотор, кропны тосыг дахин боловсруулдаг үйлдвэрийн ажилчид өөрсдийн үйлдвэртээ ашиглах боломжгүй хаягдал тосыг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Баянзүрх дүүргийн бохирын худагт асгасан байж болзошгүй нь тогтоогдсон. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.

"НИЙСЛЭЛД АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 5 АЖ АХУЙН НЭГЖ БАЙДАГ"

Аюултай хог хаягдлыг ямар журмын дагуу хаях, устгах зохицуулалттай байдаг талаар УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ ярихдаа "Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны эрдмийн зөвлөлөөс ажлын хэсэг гарч тусгай зөвшөөрлийг олгодог. Аюултай хог хаягдлын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах хэд хэдэн төрөл, зүйл бий.

Аккумулятор боловсруулах, батерей болон эмнэлгээс гарч байгаа бүтээгдэхүүн гээд янз бүр. Тэрхүү аюултай хог хаягдлыг авах аж ахуй нэгжүүд тусгай ландфилл газартай байх зэрэг тусгай шаардлагууд мөн тавигддаг байгаа. Тусгай хог хаягдлыг хаяхад төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавьж ажилладаг.

Тухайлбал, БОАЖЯ, мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавьдаг байгаа. Зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Экологийн цагдаагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн дагуу хариуцлага тооцдог. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг хаях гурван хогийн цэг бий. Аюултай хог хаягдал нь мэргэжлийн зөвлөлөөс гаргасан тусгай шаардлагуудын дагуу хаяж, устгах зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Тусгай зөвшөөрлийн тухайд тав, 10 жилийн хугацаатай зөвшөөрлүүд олгогддог байгаа.

Нийслэлд тархсан үнэртэй холбоотой асуудал үүсгэсэн байгууллагын тухайд мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлэл авсан.

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тухайн аж ахуй нэгжийн магистраль шугамд хаясан байж болзошгүй тосыг зөвшөөрөлгүй газар асгасан нь тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна. Хариуцлагын тухайд хууль хяналтын байгууллага шалгаж, аюултай хог хаягдал зөвшөөрөлгүй газарт булж, асгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Н долгормаа 2023-10-16 66.181.161.203

энэ ниигэмийн шаарыг бүх насаар нь гянданд хорих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.181.17

Иймэрхүү хэрэг удаа дараа гарч байна. Сургуулийн орчимд бүр хэтэрлээ.Арга хэмжээ авахгүй таг дараад өнгөрөхөөр хэрэгтэн болдог юм байна хэмээн сэтгэж дахин давтан гараад бна даа.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-10-16 202.9.46.67

Гэрт бохирын шугамаар дамжин аймаар үнэртсэн. Өдөржин толгой өвдөөд дотор эвгүй болоод зогисоод байснаа шөнөөс нь маш их гүйлгэж бөөлжөөд маргааш нь өдөржин бөөлжиж бие суларч хэвтээд орой 9. 10 цагийн үед л гайгүй болсон. Шөлтэй гурилтай хоол идсэн болохоор хоолны хордлого яавч биш. Намайг гайгүй болмогц охин бөөлжиж гүйлгэ эхэлсэн. Бид гаднаас үнэр орж ирээд байна гэж бодоод хаалга цонхоо хаагаад муухай үнэрээ гаргахгүй үдээс хойш болтол байсан нь хордсон байх

Avatar

Зочин 2023-10-16 66.181.160.35

Заа насаараал авто тос маслтай хутгалдлаа …Гар хөл л халтардхаас биш өөрөөр ч нэг их аюул байхгүй дээ.. Уучихдаггүй л юм бол !…Тэгээд ч 10 хан тонн тос, хот даяар үнэртэнэ гэж байхгүй шдээ …Цагдаагыхан , нэг муу ядарсан жолоочыг гүжирдэх гээд л байнаа даа !!!…

Avatar

zochin 2023-10-16 192.82.65.111

sanaatai ***h gemt hereg sh dee

Avatar

з 2023-10-16 202.126.88.153

тэгээд асгасан юмуу үгүй юм уу юу хүлээгээд байгаа юм бэ энэ олон хоног юу хийгээд хүлээгээд байнаа нэг тийш нь болоход юу дутаад байна

Avatar

зочин 2023-10-16 139.5.216.92

шалгасан нэртэй тэгээд хүчингүй болчихно баталгаатай

Avatar

Нэргүй 2023-10-16 202.126.92.98

яаж чадаж байна аа, 10 тонн ажилласан тос, масло асгаж, бусдыг буруутгахаас өмнө өөрсдийгөө нэг шүүгээч, монгол хүн мөн үү…

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.46.248

Шалгаж дуусдаггүй яасан лойчихсон цагдаа вэ? Бас тэр хүүхдүүд хордсон хэрэг байна. Одоо болтол учрыг нь олж чаддаггүй. Монголын цагдаа муу байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж