Палестиныг дэмжсэн жагсаалд Эрдоганы хүү оролцов

Палестиныг дэмжсэн жагсаалд Эрдоганы хүү оролцов

Палестиныг дэмжсэн жагсаалд Эрдоганы хүү оролцов

Туркийн нийслэл Истанбул хотод Палестиныг дэмжигчид Баасан гаригаас эхлэн жагслаа.

Ерөнхийлөгч Эрдоганы хүү болон хүргэн нь Бямба гаригийн жагсаалд оролцсон аж. Эрдоган засаглалынхаа хугацаанд Палестины талд удаа дараалан байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, 2009 онд Давосын форумд оролцохдоо тэр Израилийн ерөнхийлөгч асан Шимон Пересийг буруутгасан удаатай. Улмаар өнгөрсөн жил тэрбээр Израильтай 10 гаруй жил үргэжилсэн дипломат харилцаагаа дуусгавар болгожээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал өнгөрсөн сард Нью-Йоркод зохион байгуулагдах үед Эрдоган анх удаа Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсан.

Өдгөө Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнийг Эрдоган шүүмжлээд, Израилийг төрт улс шиг аашлахгүй байна гэжээ.

Истанбулын жагсаалд оролцсон 30 эргэм насны иргэн хэлэхдээ “Тэд олон жилийн турш хүмүүсийг орон гэрээс нь хөөж байна. Одоо харин өдөр бүр хүмүүсийг алж байна. Израильчууд ийм зүйл хийж байгаа тул бид эсэргүүцэн жагсаж байна” гэв.

Туркээс гадна АНУ-ын олон хотод Газын зурвасын мөргөлдөөнтэй холбоотой жагсаал цуглаан үргэлжилж байна. Тухайлбал, Цагаан ордны гадаа Палестиныг дэмжигчид Бямба гаригт жагсчээ. Тэд “Палестиныг чөлөөл” гэсэн уриатай жагсав.

Лос Анжелест ч бас Бямба гаригт Палестиныг дэмжигч 1000 гаруй жагсагч цуглав.

Харин Нью-Йорк нь еврей хүмүүсийн тоогоороо Израилийн араас дэлхийд хоёрдугаарт ордог. Нью-Йорк дахь еврейчүүд Израиль, Палестиныг дэмжин хоёр хуваагдаад байна. Өнгөрсөн Баасан гаригт тус хотын Бруклин дүүрэгт олон зуун хүн жагсчээ. Тэд “Еврейчүүд палестинчуудын эсрэг геноцид хийхийг зогсооно” гэсэн лоозон барьсан байв. Харин Манхэттэнд олон жил ажилласан еврей иргэн энэхүү халдлагыг 1948 оноос хойш Израилийн өмнө тулгарч буй хамгийн том аюул гэж нэрлэжээ.

Түүнчлэн Лондон тэргүүтэй Их Британийн хотуудад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо. "Эрх чөлөөт Палестин" гэсэн уриа лоозон барьсан олон мянган жагсагч нийслэл хотын төвөөр ерөнхий сайд Риши Сунакийн Даунинг Стрит дэх ордонг чиглэн жагсчээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.160.25

элбэгдоржын суганы үс зөв орчуул ацаа

Avatar

Зочин 2023-10-16 70.69.228.90

террористуудыг дэмжиж жагсаж байна гээд л бичээчээ Элбэгдоржийн суганы үсээ

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.179.149

түркийн нийслэл анкара шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-16 202.126.92.98

Хирээ мэдэж дайн эхлүүлж байх хэрэгтэй. Орос, Палестин…

Avatar

Зочин 2023-10-16 66.181.160.35

Ерөөсөөл анхнаасаа Сталин Еврейн улс байгуулсан нь буруу байсан байна ….

Avatar

Нэргүй 2023-10-16 202.21.108.1

Еврейн улс байсан

Avatar

Нэргүй 2023-10-16 202.179.26.45

Mongolhuu tarvagdorj nar turemgiilegj evreijudiig buruu shaan palestinjudiig demjdeg

Avatar

Нэргүй 2023-10-16 202.9.46.248

Ингэж жагсаад яахав дээ, очоод байлдаж чадөхгүй хэвтэж

Avatar

Зочин 2023-10-16 202.55.188.123

Лалын хэт даврагчид аюултай, Манай Баян өлгий удахгүй алан хядагчдын үүр уурхай болно

Avatar

Нэргүй 2023-10-16 192.82.65.80

za hutsaa ergvv yumu haashain

Avatar

Нэргүй 2023-10-16 202.55.188.98

Солиорхоо боль. Үндэстэн,ястны хооронд яс хаяхгүй шүү хог минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж