“Хятад хэнд ч юуг ч тулгадаггүй, зөвхөн боломж олгодог”

Хуучирсан мэдээ: 2023.10.16-нд нийтлэгдсэн

“Хятад хэнд ч юуг ч тулгадаггүй, зөвхөн боломж олгодог”

“Хятад хэнд ч юуг ч тулгадаггүй, зөвхөн боломж олгодог”

“Бүс ба зам” гурав дахь удаагийн бага хурал энэ долоо хоногийн Мягмар, Лхагва гаригт Бээжин хотноо болно. Хуралд хөгжиж буй олон орон, тэр дундаа, Латин Америк, Африкийн төлөөлөгчид оролцох юм. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцоно.

Путин “Бүс ба зам” санаачлагыг дэлхийн тавцанд хамтран ажиллах хүсэл эрмэлзэл гэж хардагаа хэлжээ.

“Зарим хүн энэ санаачлагыг бусдыг өөрсдийнхөө эрх мэдэл дор оруулах Хятадын оролдлого гэж хардаг. Харин бид үгүй. Бид үүнийг зүгээр л хамтран ажиллах хүсэл эрмэлзэл гэж хардаг. Миний бодлоор Хятадын санал болгож буй хамтын ажиллагааны гол үзэл баримтлал нь хэн ч юуг ч бусдад тулгадаггүй явдал юм. Өнөөгийн Хятад орны бусадтай харилцаа тогтоож буй гол илэрхийлэл нь хэнд ч юуг ч тулгахгүй байх явдал. Тэд зөвхөн боломж олгодог. Зарим орны хэрэгжүүлж буй колончлолын шинжтэй төслүүдээс энэ нь ялгаатай” гэж Путин хэвлэлд ярьжээ.

Мөн “Бүс ба зам” санаачлага нь цагаа олсон төсөл гэдгийг онцлоод бүс нутгийг хөгжүүлэх Москвагийн алсын хараатай төгс тохирно гэжээ.

Тэрбээр өмнө нь 2017, 2019 онд хоёр удаа “Бүс ба зам”-ын уулзалтад оролцсон. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах шийдвэрээс хойш Путин гадаадад айлчилсан эсэх нь тодорхойгүй байжээ. Харин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Кыргызстанд айлчилсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж