Сурвалжлага: Нэг өрөө байрны үнээр хажуу өрөө түрээслэх болжээ

Сурвалжлага: Нэг өрөө байрны үнээр хажуу өрөө түрээслэх болжээ

Сурвалжлага: Нэг өрөө байрны үнээр хажуу өрөө түрээслэх болжээ

“Цалингаа байрны түрээсэнд өгөөд гэдэс хоосон ч орох оронтой явж байна” гэж их сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд орсон залуу ярьж байна. Түүний хувьд хотод оюутан болсноосоо хойш түрээсийн байранд амьдарч иржээ. Анх 2017 онд хотын төвд хажуу өрөө 250 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан бол өдгөө нэг өрөө байр сарын 750 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа гэнэ.

Угтаа өнгөрсөн жил 650 мянган төгрөгөөр байр түрээсэлж байсан ч гэрээгээ шинэчлэх үеэр байрны эзэн нь үнээ нэмжээ. Шалтгаан нь тун энгийн. Түрээслүүлэгч талаас нь “Бусад түрээсийн байрны үнэ, өргөн хэрэглээний бараа, хүнс ногоо, бензиний үнэ нэмэгдээд байна шүү дээ” гэх тайлбар хэлсэн аж.

Жил бүрийн намар хичээл сургууль эхлэхэд байрны түрээсийн үнэ нэмэгддэг. Хөдөө орон нутгаас жил бүр 20 мянган оюутан нийслэл хүрээг зорьж ирэхээс гадна залуу хосууд хашаа, байшинд эсвэл хажуу өрөө ч хамаагүй түрээслээд өрх тусгаарлахыг хүсдэг. Тиймээс түрээсийн байрны эрэлт болон үнэ хэр өссөн талаар зарын дагуу ярьж сонирхсон юм.

Улаанбаатар хотод нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ жилийн өмнө 600-700 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 700 мянгаас 1.7 сая төгрөгийн хооронд байна.

Ашиглалтад орсон он, байршлаасаа хамааран хамгийн хямд нь 700 мянган төгрөг байв. Тэгвэл хотын А бүсэд орших томоохон хороололд түрээсийн нэг өрөө 1-1.7 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Зарим тансаг гэж хэлж болохуйц байрны үнэ 2.7 сая төгрөг хүртэл өсчээ. Гэхдээ төлбөрөө ихэвчлэн гурав болон зургаан сараар нь бөөндөн авч, нэмэгдэл нэг сарын төлбөрийг барьцаа болгон нэмж авах болзолтой.

2023 оны эхний улирлын байдлаар НДШ төлдөг ажиллагсдын дундаж цалин 1 сая 800 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Зарын дагуу “10-р хороолол”-д нэг өрөө байр түрээслэнэ гэх хүнтэй холбогдов. Түрээслүүлэгч “Өвөлдөө дулаахан нэг өрөө байр түрээслэнэ. Сарын төлбөр 850 мянган төгрөг. Төлбөрөө гурван сараар нь, барьцаа 400 мянган төгрөгтэй авна. Автобусны буудал,үйлчилгээний төвтэй ойр. Удаан хугацаагаар хүн суулгана” гэв. Тэгвэл "Бичил"-д байх нэг өрөө орон сууцны үнэ сарын төлбөр нь 900 мянга гэхдээ төлбөрөө зургаан сараар нь, барьцаа нэг сарын төлбөрийн хамт авах аж. Өөрөөр хэлбэл, хагас жилийн төлбөр нь барьцаатайгаа нийлээд 6.3 сая төгрөг болж байна. Барьцаа төлбөрийн талаар лавлан асуухад “Зарим түрээслэгч хүмүүс СӨХ, цахилгаан, усны мөнгө өгөхгүй явчихдаг. Мөн хугацаагаа хэтрүүлээд мөнгөө өгөхгүй алга болчихдог. Тавилгатай түрээслэхээр эвдэлчихсэн байдаг учир энэ бүгдээс сэргийлж, нэг сарын мөнгө авдаг. Гэрээ дуусаад гарахад нь хохирол, өр төлбөрийг нь тооцоод эргүүлээд өгнө” гэлээ.

Хоёр өрөө байрны сарын түрээс өнгөрсөн жил доод тал нь 800 мянган төгрөг байсан бол энэ жил 1.1 сая төгрөг болжээ. Харин дундаж үнэ нь 1.7-2.5 сая төгрөг аж. Мөн л төлбөрөө улирлаар нь, хагас жилээр нь, жилээр нь бөөнд нь авах нөхцөлтэй. Гурван өрөө байрны сарын түрээсийн доод үнэ 1.5 сая төгрөг, дундаж үнэ 2.6-3 сая төгрөг байна.

Айлын хажуу өрөөний сарын түрээс 310 мянган төгрөгөөс эхэлж байна. Дундаж үнэ 450-600 мянган төгрөг. Ердөө хоёр жилийн өмнө 450 мянгаар нэг өрөө байр түрээсэлдэг байсан бол одоо энэ үнээр хотын захад хажуу өрөө түрээслэх аж. Түрээсийн байрны үнийг судлахаар зар сонирхох явцад ажиглагдсан зүйл бол ганц бие эмэгтэй хүнд түрээслүүлнэ гэх зар цөөнгүй тавьсан байлаа.  Ихэнх зарын тавигдах шаардлагад “Ганц бие тохитой, томоотой эмэгтэйд түрээсэлнэ” гэж  товч бөгөөд тодорхой бичсэн байв. Эрэгтэй хүнд орон байраа түрээслэвэл архидан согтуурч, гэр оронд нь олон хүн цуглуулж, амгалан тайван байдал алдагдуулах вий гэж болгоомжилсон юм уу эсвэл өөр асуудал сонирхол байна уу, ямар ч байсан л түрээслүүлэгчийн зүгээс эмэгтэй хүнд орон байраа түрээслэх дуртай байдаг аж. Хажуу өрөөгөө түрээслэхийн бас нэгэн давуу тал нь ихэнхи түрээслэгч төлбөрөө сар сардаа авах нөхцөлтэй гэнэ. Цөөн тохиолдолд л барьцаа 100 мянган төгрөг нэмж авна гэжээ.

Бас нэгэн байртай холбоотой мэдээлэл байгаа нь ипотекийн зээл. Монголбанк нь 2013 оноос эхлэн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд 3.6 их наяд төгрөгийг гаргажээ. Иймээс 3.6 их наяд төгрөгийг удирдан авч явахын тулд төв банк өөр дээрээ авч, үргэлжлүүлэхээс аргагүй болжээ. Мөн ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд жилд 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. 3.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөр 350 тэрбум төгрөг жилд орж ирдэг. Түүн дээр нэмээд 250 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэхүү эх үүсвэрийг төв банк гаргахгүй гэвэл өөр ямар газраас нэмэлтээр гаргах вэ гэдэг асуудлыг одоо судалж буй аж. Энэ чиглэлээр Дэлхийн банк болон бусад байгууллагатай ярилцаж буй юм байна. Тухайлбал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг ашиглах асуудлаар ажлын хэсэг гараад судалж байгаа аж.

Түүнчлэн Засгийн газар ипотекийн асуудлыг хариуцах тусдаа бие даасан агентлаг байгуулах санал гаргажээ. Энэ хүрээнд Үндэсний ипотекийн корпораци гэдэг агентлаг байгуулах, ингэхдээ хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд ажиллаж буй аж. Харин бие даасан агентлаг байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлэх хүртэл ипотекийн зээлийг төв банк өөрөө дээрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Намрын сар дундарч, өвлийн улирал эхэлж байгаа учир түрээсийн байрны үнэ ч тогтворжиж байгаа ажиглагдав. Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр хөдөөгийн оюутнууд хотод ирэх дөхөхөөр түрээсийн байрны үнэ хөөсөрдөг билээ. Нөгөө талаараа хавар, зуны үед оюутнууд нутаг буцах үеэр түрээсийн байрны үнэ буурах хандлагатай байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

8xbet 2023-10-16 94.207.70.191

Bravo! Your post stands out from the rest.NaN

Avatar

8xbet 2023-10-16 94.207.70.191

I appreciate the depth of your analysis.

Avatar

Нэргүй 2023-10-16 103.10.21.9

хар тамхичдын үүр болсон түрээсийн байрууд их болж ээ тэгээд л үнэ өсөж байгаа ш дээ .шалгуулах хэрэгтэй луйварчдыг одоо цалин хэд билээ тэгсэн хирнээ түрээс үнэ ийм өндөр луйвар шүү л******д аа

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.188.251

Ер нь байр,орон сууц,ажлын байрын түрээсийн асуудлаарх хууль эрхийн зохицуулалтыг хийх хэрэгтэй.1-рт.Түрээсийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл заавал авсан байх
2_рт.Улсын бүртгэлд гэрээгээ бүртгүүлэх,
3_рт.Оорлого. олж байгаа тул татвар төлөх.Татвар төлөх дүн орлоготой нь уялдсан хэмжээтэй байх.
зэрэг асуудлуудыг тодорхойлох.
Ер нь олон байр эзэмшээд нийгэмд ямар ч тус дэмгүй бусдыг шулан мөлжих энэ явдлыг хязгаарлах хэрэгтэй.Хороололоор нь байр эзэмшээд түрээслэж суудаг хүмүүс,зуучлах н

Avatar

Иргэн 2023-10-16 70.93.178.224

Ямарч үндэслэгүй юмны үнийг дуртай тоогоо хэлж нэмдэг арaй л өлөн шуналтай аманд орсон тоогоохэлдэг а дүр эсгэсэн ардчлал нэртэй анархизим хамгийн зжрлэг муухай капитализмыг монголчууд өөрсдөө өөрийн хүёлээр байгуулж бгаэрх чөлөө гэдгийг дураараа аашлах гэж ойлгосон үүргин тухай
а үсэгч бхгүй бүдүүлэг ёс суртхуунгүй хүн сүргийн бүлэг бий болсон назгaйрах +залхуурах + архидалт + эх оронч дүр эсгэж талбайд гуугалалдах = хийж чаддаг зүйл нь тэр

Avatar

Хариулт 2023-10-16 66.181.176.213

70.93.178.224 өө ….Тэр коммунизм чинь эрэлт нийлүүлэлт , чанар стандарт гэдгийг мэдэхгүй балайрч байгаад дэлхий даяараа ДАМПУУРСАН ЮМ ШҮҮ дээ..Коммунизмээ мөрөөдөөд байвал ХОЙДУУД хүлээгээд авчих байх өө чамайг .

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нагийл Нагийл 2023-10-16 202.126.89.234

Хөдөөнийхөн УБ хот руу өлөн зэлмүүн ,хөнгөмсөг , гуйлгачны амьдралаар амьдрахаар орж байгаа юм санагддаг болсон шүү.Хязгаар нутаг эзэнгүй болж байна даа. Ер нь Хөдөө орон нутаг эзгүйрээд байгаа сумдад Япончуудыг олон жилийн хугацаатай Түрээсээр суурьшуулбал Монгол хөгжинө шүү.

Avatar

Уншигч 2023-10-16 102.129.246.229

монголчууд шулаач, шулам болж байгаа нь ард түмэн өөрсдөө юм аа нэмээд ,дураараа ,нүдэнд нь мөнгө л харагдаж байвал болоо. үнэн тэнэг .

Avatar

Нэргүй 2023-10-16 168.188.153.208

Аймшигтай

Avatar

Зочин 2023-10-16 202.131.232.94

залуучууд урьдчилгаагаа зовж баыж олоод.ипотeкд хам рагдах хүсэлтээ өгөөд гарахыг хүлээвэл бараг тэтгэвэрт гарах байхаар удах юм энийг нь шийддэг аргаа түргэн шуурхай болгооч

Avatar

Нэргүй 2023-10-16 202.126.89.178

заавал байранд суух алба уу? зүгээр хашаа аваад гэр бариад л амьдраач

Avatar

Зочин өнөр 2023-10-16 202.126.90.90

мөнгөтэй баячууд нь хэд хэдэн байр аваад байраа үнэтэй түрээслээд улам хөгжөөд л байж байна. шударгаараа амьдарч яваа жирийн иргэд байр авах, түрээслэхэд үнэхээр хүндрэлтэй байна. Зохицуулах боломж гаргаад зохицуулаасай

Avatar

Зочин 2023-10-16 66.181.161.112

3-аас дээш орон сууцтай бол татвар төлдөг болсон. https://ikon.mn/n/2s7u

Avatar

Зочин 2023-10-16 202.126.90.31

Зарим баячууд 5-10 байшингийн 300-500 орон сууц түрээсэлж хэдэн тэрбумаар баяжиж шулж мөлжиж байна.

Avatar

Ирэгн 2023-10-16 103.212.119.249

Байрны талбай болон байр түрээслэгчдийн зарим нь хэтэрхий шунаж байрны түрээсийг хэтэрхий өсгөж байгаа нь бусдыг хясан боогдуулах замаар шулж байгаа нэг хэлбэр.Үүнийг шүүхэд өгч шийдүүлэх нь зөв. ударга л байцгаялдаа.

Avatar

Юу ч гэмээр юм 2023-10-16 103.212.118.242

Хөдөө орон нутагтаа залуучууд ажлын байр гаргаад сайхан амьдарч болдоггүй юм байхдаа. Бүгд л хот руу шаваад. Хотод улам бүр амьдрахад хүнд, орчин нөхцөл ч гэж авахын аргагүй болж байна. 100 хүн тутмын бараг 80 орчим нь хөдөөнөөс ирэгсэд байна гэсэн судалгаа гарах юм. төрж өссөн нутаг ус нь ч эзгүйрлээ.

Avatar

Нэргүй 2023-10-16 103.212.119.132

Түрээслүүлэгч барьцаа авахгүй бол түрээсийн хугацаа дуусаад тооцоо хийлгүй хаяад явчихдаг. Зарим нь тавилга, тоног төхөөрөмж эвдээд, эсвэл аваад (хулгайлаад) бултчихдаг!! СӨХ, бусад төлбөрийн өрийг голцуу л түрээслүүлэгч дараа нь төлж таардаг юм даа!! Түрээслэгч солигдох тоолонд ханын обой солихгүй бол ураад, юм эрээчээд, халтартуулаад аймшигтай болгочихдог! Хэцүү шдээ, манайхан!!

Avatar

Нэргүй 2023-10-16 124.158.64.121

нутаг орондоо дамжаа энэтр сураад сайхан амьдрач бүгд л дээд боловсрол гэж хогийн цаастай болох гээд нүүгээд ирэх юм. малчин ногоочин бол тэгээл байр түрээс өндөр байна гээд өмхий подвал тагз хөлслөөд үнээ сороод унгас алдаад сурсан ч юмгүй хэвтэх юм.

Avatar

Нэргүй 2023-10-16 202.21.119.98

1 өрөө байрны үнээр хажуу өрөө түрээслэх болжээ гэж гарчгаа бичих байж дээ эрхэм сэтгүүлч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж