"Тамхин дахь хорт бодис судасны хатуурал үүсгэж байна"

"Тамхин дахь хорт бодис судасны хатуурал үүсгэж байна"

"Тамхин дахь хорт бодис судасны хатуурал үүсгэж байна"

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч, анагаах ухааны магистр П.Мягмарсүрэнтэй эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.


-Монгол эрэгтэйчүүдийн наслалт бага байна гэж ярьдаг. Энэ яриа хэр баттай вэ?

-Монгол Улс 3.4 сая хүн амтай, дундаж наслалт 70.71 хувь байна. Хүн амын 50 хувь нь эрэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 байна. Эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.5 хувь буюу бараг 10 байгаа. Бусад орнуудад энэ зөрүү дөрвөн жил байдаг бол Монголд даруй 2.5 дахин их байна. Жилд дунджаар 16 мянга орчим хүн нас барж байгаагийн 60 хувь нь эрчүүд. Эрэгтэй хүнд тохиолдож байгаа халдварт бус өвчлөлийг авч үзвэл, зүрх судасны тогтолцооны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин, хоол боловсруулах замын эмгэг, амьсгалын замын өвчлөл ордог. Энэ бол халдварт бус өвчлөл.

Тэгвэл эрэгтэй хүнд тохиолдож байгаа хавдрыг авч үзвэл, элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний хортой, хоргүй хавдар орж байна.

Харин нас баралтын шалтгаан нь зүрх судасны тогтолцооны эмгэг, хорт хавдар, осол гэмтэл, амиа хорлолт, хоол боловсруулах замын эмгэг, амьсгалын замын эмгэг байна. Эрчүүд халдварт бус өвчлөлд өртөж, хавдар гэдэг зүйлээр эрт нас бараад байгаагийн гол шалтгаан нь эрэгтэйчүүдийн амьдралын хэв маягтай шууд холбоотой. Архи тамхины хэрэглээ, таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос өвчин, хавдар үүсгэж байна.

 15-64 насны эрэгтэйчүүдийн хоёр хүний нэг нь тамхи татдаг бол 37.5 хувь нь архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

-Эрэгтэйчүүд завгүй гэдэг шалтгаанаар эмнэлэгт хандахдаа хойрго. Эрэгтэйчүүдийн эмнэлэг, эмч нар ч цөөн байдаг гэлцдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төв хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төв нь 1957 онд байгуулагдсан. Бид бөөр, шээс, бэлгийн замын эрхтнүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Дийлэнх тусламж үйлчилгээ эрэгтэйчүүдэд чиглэсэн байдаг. Нэг жилд 22 мянга орчим иргэнд үзлэг, 2000 орчим мэс засал хийдэг. Эрэгтэйчүүдийн өвчлөл их, дундаж наслалт бага байгаа нэг шалтгаан бол өөрсдөө эмчид биеэ үзүүлэхдээ хойрго ханддаг явдал. Эрэгтэй хүн гэхээрээ хэр баргийн зовиур шаналгааг тоохгүй, хэнэггүй, ажил ихтэй гэдэг шалтгаанаар эмчид очихоос татгалзаж, цааргалдаг. Үүнээс болж зарим өвчин эмгэг нь хүндэрсний дараа оношлогддог.

Мөн дээрээс нь нэмээд хорт зуршил байна. Ялангуяа тамхи эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш хортой. Хамгийн нэгдүгээрт эрэгтэй хүний шодойн хөвчрөлийн үйл ажиллагааны алдагдал буюу бэлгийн сулралд орно.

Тамхи нь өөрөө маш олон тооны химийн хортой бодисыг агуулж, тэр бодис нь цусанд орж судасны хатуурал үүсгэдэг. Үүнээс болж цусны урсгал удааширч, цус өтгөрч бэлгийн сулрал үүсч, эсрэг хүйстэнтэйгээ нандин харилцаагаа хийхээр асуудал үүсч, сэтгэл гутралд ордог. Сэтгэл гутралд орсон хүмүүс тамхи, архи гэсэн хорт зуршлуудад автаж, уур уцаартай, ажлын чадамж нь буурах гэх мэт олон сөрөг үр дагавартай.

"ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУЧУУД ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ИХ АНХААРДАГ БОЛСОН"

-Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйл нь юу байна вэ?

-Сүүлийн жилүүдэд эрэгтэй шалтгаантай үргүйдлийн тохиолдол өсч байгаа. Үүний нэг шалтгаан нь тамхи. Тамхи нь төмсгөн дэх эр бэлгийн эсийн боловсруулалтыг дарангуйлж, үр удмаа залгуулж чадахгүй, хүүхэдтэй болж чаддаггүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс ялгарч байгаа бие махбодийн онцлог бол мэдээж нөхөн үржихүйн эрхтэн. Үүнд, түрүү булчирхай, төмсөг, шодой, үрийн цэврүү, төмсөгний дайвар зэрэг эрхтнүүд ордог. Эдгээр эрхтнүүд тодорхой шалтгааны улмаас өвчилж байдаг.

Хамгийн түгээмэл өвчин бол түрүү булчирхайн үрэвсэл, хортой, хоргүй хавдар байдаг.

Насны хувьд 50-иас доош насныханд түрүү булчирхайн үрэвсэл их байдаг бол энэ үед ойрхон, дүлж шээх, шээс дутуу гарах, цавь болон хярзан, салтайгаар өвдөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах гэсэн шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал эрэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авна. Эмч үзлэгээ хийсний дараа шинжилгээг товлодог. Харин 50-иас дээш настай эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хоргүй хавдар их тохиолдож байна. Гэхдээ нас насаараа онцлог байна. Миний ажиглаж байгаагаар сүүлийн жилүүдэд орчин цагийн залуус биедээ анхаарч, жижиг зовиур илэрмэгц эмчид хандаж байна. Эрүүл мэндийн боловсрол сайжирч, хандлагууд нь нас насандаа өөр байна. Гэхдээ дийлэнх хувьд нь эрчүүд эрүүл мэнддээ хойрго хандаж, өвчин нь хүндэрсэн хойно эмчид хандаж байна.

-Ерөнхийдөө архи, тамхи гэх мэт хорт зуршил нь эрчүүдийн өвчний суурь шалтгаан болж байна гэж ойлгож болох уу?

-Анагаах ухаанд тамхитай холбоотой өвчлөлийн судалгааг олноор хийдэг. Энэ судалгаануудад гол нь тамхи татсан жил буюу хугацаа, хоногт хэдэн ширхэг тамхи татдаг гэх зэргээр шалтгааныг үүсгэж, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа байдлаар нь үнэлдэг. Мэдээж хэдий чинээ эрт тамхи татна, төдий чинээ өвчлөл үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Өсвөр нас бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд маш чухал нас. Энэ насанд бэлгийн бойжилт явагддаг. Эрэгтэй хүний  тестостерон гэж эр бэлгийн даавар байдаг.

Энэ нь өсвөр насанд буюу бэлгийн бойжилтын үед цусанд хэвийн хэмжээнээс хоёр дахин ихэсдэг. Ингэж ихэсч байж эрэгтэй хүүхдүүд бие хаа, булчин, ясны бэхжилт, дуу хоолойны өнгө, үсжилт, сахал гэх мэт бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илрэх ёстой. Гэтэл энэ насан дээрээ тамхи татаж эхэлбэл энэ бүх үйл ажиллагаа удааширч, зогсоно. Мөн уушги гэдэг эрхтэн хүний амин чухал эрхтнүүдийн нэг. Амьсгалыг авч, агаараас авсан хүчилтөрөгчийг цусанд нийлэгжүүлж, зүрхнээс бусад эрхтнүүд рүү шахна. Тамхи амны хөндийгөөр дамжуулаад уушгиар хэрэглэж байгаа учраас хамгийн түрүүнд хорддог эрхтэн бол уушги. Тамхи татдаг, татдаггүй хүний уушги эрс тэс ялгаатай. Уушгины багтаамж гэж байдаг. Уушгины цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, дэлбэнгийн үрэвсэл, хорт нянгуудын үлдэцүүд уушгийг гэмтээдэг. Эхний үед тамхинаас болоод уушгины архаг бөглөрөлтүүд явагддаг. Түүний дараагаар хорт хавдар үүсч эхэлдэг.

-Эрэгтэйчүүдэд хандаж ямар зөвлөмжийг өгдөг вэ?

-Эрүүл мэндийн байгууллагууд эрэгтэй хүний дундаж наслалт бага, юунаас шалтгаалж байгаа, ямар өвчлөлөөр нас бараад байгааг аль хэдийнэ тодорхойлчихсон. Тэгэхээр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хэдхэн энгийн арга, зөвлөгөө бий. Нэгт, хорт зуршил буюу тамхи татахгүй байх, архины зохистой хэрэглээ. Хоёрт, илүүдэл жинтэй байх нь эдгээр өвчний шалтгаан болж байгаа учраас хоолны зөв дэглэмтэй барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгж байж бие эрүүлжиж, бусад өвчнөөс сэргийлнэ.

Стресс бухимдлыг зохицуулж хянах шаардлагатай. Стрессээ зөв аргаар тайлж, аливаа нэг зовиур шаналгаа байвал хугацаа алдахгүйгээр эмчид үзүүлж, ямар нэгэн зовиургүй бол нэг жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Миний ажигласнаар энэ өвчлөл, стресс бухимдал, архи тамхины хэрэглээ эрэгтэй хүний цусан дахь даавартай холбоотой гэж үзэж байгаа. Энэ даавар цусанд хэвийн хэмжээтэй байж, стресс бухимдалгүй сэтгэл санааг зохицуулж байдаг. Хоёрт, биеийн булчингийн масс, ясны бэхжилтийг зохицуулж, бэлгийн үйл ажиллагааг хэвийн байлгаж өгдөг. Магадгүй эрэгтэйчүүүд өвчлөөгүй байсан ч харьяа аймаг, дүүргийн эрэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө авч байвал энэ бүх асуудлаас урьдчилан сэргийлж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-10-16 64.119.29.60

Их мундаг сэтгэл сайтай жинхэнэ сайн эмч дэ.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.176.146

MANSYYRTLA SEXSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж