3х3: Улаанбаатар баг Их дуулгад түрүүлж, түүх бүтээлээ

3х3: Улаанбаатар баг Их дуулгад түрүүлж, түүх бүтээлээ

3х3: Улаанбаатар баг Их дуулгад түрүүлж, түүх бүтээлээ

3х3 сагсан бөмбөгийн улирал үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.15/ Шанхайн Их дуулгын сүүлийн өдрийн тоглолтууд болж, аварга багаар Монголын Улаанбаатар баг тодорлоо. Тэд шигшээд Серби, Хятадын хамтарсан Лиман багийг 21-19 гэсэн харьцаатай хожлоо.

Ийнхүү Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн баг анх удаагаа Их дуулгад түрүүлэв.

Улаанбаатар энэхүү тэмцээний турш Сербийн Партизан, Японы Шинагава, Хятадын Үши, Мадагаскарын Антананариво зэрэг багуудыг буулган авсан юм. Багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Стив Сир нар бий. Шигшээ тоглолтын хожлын оноог Стив Сир авч, түүхэн ялалтад хөтөллөө. Өмнө нь Монголооос Сансар баг Их дуулгын гуравдугаар байрт шалгарч, дээд амжилт тогтоож байв. Харин энэ удаад Улаанбаатар баг түрүүлж, амжилтаа ахиуллаа.

Стив Сир Шанхайн Их дуулгын үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-15 66.181.190.54

2 гадаадын хүчинд нэг юм "түүх" бүтээсэн юм биз дээ,эх орны хөгжилд чухам ямар нэмэртэй юм болоо???

Avatar

zochin 2023-10-15 142.114.7.208

Энэ 3×3 гэдэг жинxэнэ сагсан бөмбөгөнд нөлөөтэй эд үү xортой эд үү ? Манайxан жинxэнэ сагсаар яваxаа болилоо !!!

Avatar

Нэргүй 2023-10-15 202.9.41.5

Дараагийн дугаарт энэ хэдийн маань ядаж нэг нь допинг уусан байна гээд л гараад ирнэ байх даа. Эсвэл энэ уралдаанд допингийн шинжилгээ авдаггүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-10-15 213.87.132.16

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-15 202.21.107.40

Boljdeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж