Хотын ерөнхий менежер зам дагуу ажиллав

Хотын ерөнхий менежер зам дагуу ажиллав

Хотын ерөнхий менежер зам дагуу ажиллав
Улаанбаатар хотын Ерөнхий менежер, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын төлөөлөлтэй Наадамчдын зам дагуу ажиллалаа. Гудамжны болон ногоон байгууламжийн цэвэрлэгээ, хог тээвэрлэлт хэвийн байгаа ч авто зам замын байгууламж дагуух нийтийн эзэмшлийн эд хөрөнгө ихээр дайрагдаж эвдэрсэн, явган болон дугуйтай зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахуйц шон, рекламны байгууламжууд хөдөлгөөнд саад учруулж, хонхойж суулт өгсөн явган замууд багагүй байх тул мэргэжлийн байгууллагуудад анхаарч аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Согтуугаар дайрсан, эзэн холбогдогч нь олдоогүйгээс нөхөн хийгээгүй 20 орчим гэрэлтүүлгийн шон байгааг нөхөх, автобусны буудлуудын хогийн сав суллах давтамжийг нэмэгдүүлэх, чийгтэй цэвэрлэгээг 7 хоногт 1-ээс доошгүй удаа хийж тоосжилтыг багасгах, авто зам сэтэлж сүвлэсний мөрөөр нөхөн сэргээлт хангалтгүй хийж, замын урд талдаа эвдрэл их байгаа тул ирэх жил засварлахыг албаныханд даалгав. Түүнчлэн "Нэг байгууллага асуудлаа шийдээд гудамж цэгцрэхгүй, байгууллагууд хамтраад цогцоороо асуудлуудаа шийдэж байж хотын гудамж өнгө засна" гэдгийг энэ үеэр онцлоод холбогдох албаныханд арга хэмжээ авахыг үүрэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-10-15 66.181.176.214

хотын А зэргэлэлийн явган хүний зам гэж авах юмгүй дугуйн зам нь гэж зүгээр нүглийн нүдийг гурилтсан хийж бүтээж байга юм нь ямар ч хяналт шалгалт байхгүй хаа хаанаа хариуцлаггүй ийм л байна ш дээ хотын захуудын явган хүний зам дугуйн зам нь ч гэж бас авах юмгүй байгаа ш дээ

Avatar

Гм 2023-10-15 103.57.92.166

улаанбаатрын гудамж хаа сайгүй ийм энхэл донхол, нүд хальтармаар заваан ш дээ, дарга нараа ажлаа олигтойхон х йгээч, торгоор, хяналтаа тавиач

Avatar

Нэргүй 2023-10-15 66.181.168.8

ХЭД АЛХСЫН??

Avatar

Иргэн 2023-10-15 66.181.190.132

Хотын дарга нарын машиныг хураа. Явган явж амьдралтай танилцаг. Иргэдтэйгээ танилцаг. Сошиалаар хөндий таниллцмааргүй байна.

Avatar

Ард 2023-10-15 43.242.243.81

Хийж бүтээснээ нурааж сэргээх ажил жил болгон хийгээд байдагийн учир юунд байна байнга ингэж үргүйзардал гаргаж байх ёстой юм уу…

Avatar

Сонгууль дөхжээ 2023-10-15 202.55.188.41

СОНГУУЛЬ ДӨХЖЭЭ. ХА ХА ХА

Avatar

зочин 2023-10-15 126.23.145.136

Гантөмөр даргыг бхад шон энэтэрийг бол өдөрт нь л засдаг байлаа

Avatar

ЗОЧИН 2023-10-15 66.181.186.118

Хотын ерөнхий менежер чинь НӨХГ-ын даргаар ажиллаж байхдаа хуурамч дипломтой нь илрээд ажлаа өгч байсан. Гэтэл дэвшээд менежер болсон. Мөн одоогийн НӨХГ дарга Сайхан баяр гэгч СХД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа мөн л хуурамч дипломтой нь илрээд огцорч байсан. Энэ НӨХГ гэж нэг дампуурсан байгууллага байх юмаа. Датан буулгавал таарна,

Avatar

Нэргүй 2023-10-15 66.181.161.159

Ониг

Avatar

зочин 2023-10-15 66.181.178.233

хар шилтэй жүжигчинд хар уут бариулахгүй дээ

Avatar

Zochin 2023-10-15 203.98.77.245

chingeltein 5 r khoroogoor neg orooch. zovshoorolgui barigdsan barilga. zuvshuurulgui orgotgol. yostoi neg hotiin tov gehed n**** bolson gazar baina aa. bas arhichid deerees ni

Avatar

Нэргүй 2023-10-15 66.181.181.17

БЗД 26 болон 36-р хорооны нутаг дэвсгэрт 15 жил гаруй хугацаанд барилга зогсоо зайгүй баригдаж байгаа бөгөөд барилгын хог хаягдал тоос шороо нь замруу орж орчиныг их бохирдуулдаг. Барилгын компаниудад ойр орчмын 50 метр хүртэлх газраа цэвэрлэх шаардлага тавьж хэрэгжилтийг байнга шалгаж баймаар байна.

Avatar

ОРБИТ-Найрамдалын нийтийн замыг хардаа 2023-10-15 139.5.219.199

ЕРӨНХИЙ МАНАЖЕР та ОРБИТ-НАЙРАМДАЛЫН зам дээр ирж үзнэ үү?

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-15 103.212.116.97

Шал сүртэй мэдээ. Энэ хүний хийх ажил нь угаасаа хотоор явж, болж бүтэхгүй зүйлийг харж зохих арга хэмжээ авахад оршиж буй биздээ. Энэ нөхөр өрөөндөө сууж сууж анх удаа зам дагуу ажиллсан нь сонин содон зүйл болоод байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2023-10-15 213.87.132.16

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-15 188.162.254.41

гэнэт нойрноосоо сэрж байна уу !!!!!!???

Avatar

Иргэн 2023-10-15 103.57.93.15

Юун зам дагуу ажиллах? Мөнгө үрж хийсэн баас шиг юмаа л яаж цэвэрлэхээ мэдэхгүй яваа юм биш үү! Гоё нэр өгөөд ичих нүүр алга аа!

Avatar

Нэргүй 2023-10-15 59.153.114.222

teneg sdanuud zurag avtsan shaaj. bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж