Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр 2023 оны аравдугаар сарын 10-ний байдлаар 102.6 мянган га-гаас 156.0 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс,
-93.5 мянган га-гаас 141.5 мянган тонн улаанбуудай,
-13.9 мянган га-гаас 133.3 мянган тонн төмс,
-9.5 мянган га-гаас 141.5 мянган тонн хүнсний ногоо,
-31.3 мянган га-гаас 77.6 мянган тонн тэжээлийн ургамал,
-32.9 мянган га-гаас 14.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
-Төмсний хураалт 76.4 хувь,
-Хүнсний ногооны хураалт 70.0 хувьтай үргэлжилж байна. Цаг уурчдын зүгээр ирэх долоо хоногоос цаг агаар хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Харин албан хүмүүсийн зүгээр цаг агаар хүйтрэхээс өмнө ургац алдахгүй хураан авах ажлыг хийж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ