Сонгууль ойртоод сонгогчдынхоо саналыг татах гэсэн улстөрчдийн солиорлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан үргэлжлүүлэв. Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл 4,7 км замыг төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулах үеэр Э.Бат-Амгалан гишүүн тууз хайчлав. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцсон энэхүү зургийг олон хүмүүс шоолж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн замыг өөрийнхөө дэмжлэг авах хэрэгсэл болгон ашигласан энэхүү самбарыг уг замын хажууд босгожээ. Иргэд ингэж өвчигнөхийн оронд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнд ядаж анхаарлаа хандуулдаг болоосой гэж шүүмжилж байна.
Удахгүй ялих, шалихгүй төсвийн ажил болгоноор тууз хайчлах өвчин эргэн сэдэрч, энэ мэтээр элдэв зураг дэлгэгдэх бололтой.
Холбоотой мэдээ