Дэлхийд гайхагдсан БНХАУ-ын шилдэг циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглож байна. Тоглолтод Анхуэй муж дахь улсын циркийн дээд зэргийн ур чадвар шингэсэн шилдэг, гиннесийн номонд бичигдсэн үзүүлбэрүүд багтсан гэдгээрээ онцлогтой юм. "Луугийн нүд" нэртэй богино хэмжээний шоу тоглолтыг аравдугаар сард "UG arena" цогцолборт хийж эхэллээ. Тодруулбал, циркийн тоглолт өчигдрөөс эхлэн амралтын өдрүүдэд тоглож буй бөгөөд 21, 22, 28, 29-ний өдөр буюу амралтын өдрүүдэд болх юм. Энэ цирк 1960 онд үүсгэн байгуулагдсан. Хятад улсдаа төдийгүй дэлхийн 100 гаруй улсад тоглосон. Тоглолтод Азийн хамгийн том аварга могой, сургуулилалттай нохой, сармагчин, матрын үзүүлбэр, Хятадын 2000 жилийн түүхтэй акробатын үзүүлбэр, сандал дээрх тэнцвэр, Хятадын үндэсний хэв маягийг агуулсан энэ цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрийг тоглох юм.
Холбоотой мэдээ