Сөүл: Хойд Солонгосын дүрвэгсдийг цэрэгт татна

Сөүл: Хойд Солонгосын дүрвэгсдийг цэрэгт татна

Сөүл: Хойд Солонгосын дүрвэгсдийг цэрэгт татна

Зэвсэгт хүчний боловсон хүчний хомсдол, төрөлт бага байгааг нөхөх зорилгоор Хойд Солонгосын дүрвэгчид болон өнчин хүүхдүүдийг цэргийн алба хаах боломжийг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж БНСУ-ын сөрөг хүчний хууль тогтоогч мэдэгдэв.

Өмнөд Солонгосын хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил цэргийн алба хаах ёстой байдаг. 1953 онд Солонгосын энхийн хэлэлцээрээс хойш Хойд Солонгостой энхийн гэрээ байгуулаагүй тул дайн дуусаагүй гэж үзэн бүх эрчүүд цэргийн алба хаадаг. Гэхдээ бүтэн өнчин хүүхдүүд болон Хойд Солонгосоос дүрвэгсэд цэргийн албанд татагддаггүй аж.

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан намын төлөөлөгч Ки Дун Минийн гаргасан бодлогын судалгааны тайланд хүн ам зүйн хямралаас үүдэлтэй нөөц боломж багассан тухай дурдаж, бүтэн өнчин хүүхдүүд болон хойд солонгос дүрвэгсдийг цэрэгт татах боломжийг нэмэгдүүлсэн байна. Жил бүр 600-700 өнчин хүүхэд, 150-250 Хойд Солонгосоос дүрвэгсэд цэргийн албанд татагдана гэж тооцоолжээ.

Өмнөд Солонгос улсын хүн ам улам бүр буурна гэж таамаглаж байна. 2020 онд 330,000 орчим байсан 20 настай эрчүүдийн тоо 2025 онд 230,000, 2040 он гэхэд 150,000 болж буурах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-15 213.87.132.16

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-15 202.126.89.31

Монголчууд очижбсгөх байх

Avatar

Нэргүй 2023-10-15 203.91.115.42

муу х***а зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж