Америк тивд Бямба гаригт ховор тохиолддог тэнгэрийн үзэгдэл болов. Цагираг хэлбэрийн нар хиртэлт нь Хойд, Төв, Өмнөд Америкийн тэнгэрт "галын цагираг" гэж нэрлэгддэг үзэгдлийг үүсгэв. Дэлхийн энэ хэсэгт 2046 он хүртэл ийм үзэгдэл дахин харагдахгүй.
Цагираг хэлбэрийн нар хиртэлтийн үед сар дэлхийгээс тойрог замынхаа хамгийн алслагдсан цэгт байрладаг тул нарыг бүрэн хааж чадахгүй. Үүний оронд нарны гэрэл сарны сүүдрийг хүрээлж, “галын цагиргийг” үүсгэдэг.
Нар хиртэлт Орегон мужид өглөөний 9:13 цагт (ET 12:13) эхэлсэн бөгөөд Бразилийн Атлантын далайн эрэгт 15:48 цагт дуусах төлөвтэй байна. Энэ үеэр тэнгэр харанхуйлж, агаарын температур буурчээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ