"Ханжоу-2022" Азийн пара наадамд 68 тамирчин оролцоно

"Ханжоу-2022" Азийн пара наадамд 68 тамирчин оролцоно

"Ханжоу-2022" Азийн пара наадамд 68 тамирчин оролцоно
БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно. IV наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм. Азийн Зуны спортын Пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцоно. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү сонгогджээ. Харин Монголын багийн тугчаар пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар сонгогдсон юм.

“Ханжоу-2022” Азийн зуны паралимпын IV наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өчигдөр  /2023.10.14/ Улаанбаатар Зочид буудлын Их танхимд болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-15 107.77.228.5

Хоое кинонайруулдаг гэх батсайханг оруулаачэээ !
Параолимпийн тэмцээнд Яг тохирох ганц хун дээ!
Тэгээд Тэр -Монгол Ялна гэж хашгирна
Параолимпийн медаль Чангада атгаад улаан хацарта гараа наагаад

Avatar

Нэргүй 2023-10-15 213.87.132.16

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-15 66.181.160.34

Sportiin tamirchid maani l Eh ornoo geh yumdaa.Amjilt hvsiy Alt Alt Alt.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж