Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл ирэх долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганд оролцож мэдээлэл хийхээр болсон байна. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх аж.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авах, сонгуульд оролцохоос гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь хүндрэлтэй хэвээр байсаар байна. Тиймээс энэ асуудлын талаар хууль тогтоогчдод мэдээлэл хийж, зохих асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ