Эрүүгийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.15-нд нийтлэгдсэн

Эрүүгийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Эрүүгийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэхээр товлосон байна.

Хуулийн төслөөр Эрүүгийн хуульд байгаа насны хязгаар 14 байсныг 16 нас болж нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого одоо Эрүүгийн хуульд тусгасан байгаа 14 наснаас доош насны хүүхдүүдтэй адил болж байна. Өөрөөр хэлбэл, 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа дараах гэмт хэргийн ялын бодлого чангарах юм. Үүнд, хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хуваан авч үзэж байна. 2015 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг хийхдээ бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдсэн үйлдлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэнд нь бусад газар хүрсэн завдалттай адил ял шийтгэлээр шийтгэдэг онцлогтой. Энэ үйлдлийг хоёр салгаж, хурьцал үйлдсэн үйлдлийг хүнд гэмт хэргийн ангилалд оруулж, ялыг 1-5 жил байсныг 2-8 жил болгож, насны ангиллыг 0-14, 14-16, 16-18 гэсэн ангиллаар зааглалаа. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг өөрөө зөвшөөрсөн, хүч хэрэглээгүй байснаас үл хамаарч хүчиндэх гэмт хэрэгт тооцдог юм.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж